Дэлхийн түүхэд долоодугаар сарын 27-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1940 оны долоодугаар сарын 27. Bugs Bunny анх дэлгэцнээ гарав
"Warner Bros" компанийн "Merrie Melodies" хүүхэлдэйн цувралын 1940 оны долоодугаар сарын 27-д гарсан "A Wild Hare" ангид алдарт туулай "Bugs Bunny" анх удаа дэлгэцнээ гарчээ.
1930 оноос комик хэлбэрээр олонд танигдсан Bugs Bunny болон Elmer Fudd нарын адал явдал хожим "Looney Tunes" цувралын нэг хэсэг болж дэлхий дахинд алдаршсан байна.
1953 оны долоодугаар сарын 27. Солонгосын дайн дуусав
Гурван жил үргэлжилсэн цуст тулалдааны эцэст АНУ, Хятад, Умард болон Өмнөд Солонгосын талууд энхийн гэрээ байгуулснаар Солонгосын дайн өндөрлөсөн.
1950 оны зургаадугаар сарын 25-д эхэлсэн Солонгосын дайнд нийт 2-3 сая энгийн иргэн, 1.5 сая цэрэг амь үрэгджээ.
2012 оны долоодугаар сарын 27. Спортын төрөл бүрд нь эмэгтэй тамирчин өрсөлдсөн анхны олимп эхлэв
Зуны 30-р наадам Лондоны олимп 2012 оны долоодугаар сарын 27-д эхэлжээ. Дэлхийн 204 орны 10768 тамирчин оролцсоноос АНУ 46 алтан медаль хүртэж тэргүүлсэн байна.
Тус олимпод эмэгтэй боксын төрөл анх удаа нэмэгдсэн бөгөөд спортын төрөл бүрд нь эмэгтэй тамирчин өрсөлдсөн анхны олимп болсон юм. Бахрейн, Гренада улсууд Лондоны олимпоос анхны алтан медалиа хүртсэн.