Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд үргэлжилж байна. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5, 6, 7, 8 дахь өргүүд өнөөдөр дуусаж, аваргуудаа тодруулна.
Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж.
Энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунасан. Шигшээ тоглолтод оролцож буй шатарчид (эрэгтэй 104, эмэгтэй 36) Швейцарь системээр найман өрөг өрнө.
Эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс