Нэтфликст "Old Enough!" гэсэн нэртэй, японы цуврал нэвтрүүлэг гарч эхэлсэн даруйдаа олны анхаарлыг татжээ.
Японоор “Миний анхны ажил” гэж нэрлэсэн энэ нэвтрүүлэгт 2-6 настай хүүхдүүд оролцдог. Тэд гэрээсээ ганцаараа гарч, олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчин, зах орж, ээжийнхээ захисан хүнсийг худалдаж авна. Аавынхаа ажил руу өдрийн хоолыг нь хүргэх, хувцсаа хими цэвэрлэгээнд өгөх гэх мэт ажил хийдэг байна.
Эхний нэвтрүүлэгт хоёр настай Хироки олон хүнтэй гудамжаар явж, гэрээсээ 2 км зайтай дэлгүүр орж, загас, цэцэг авах даалгаврыг гүйцэтгэжээ. Ар араасаа машин холхилдох замыг хөндлөн гарахдаа Хироки гартаа барьсан шаарыг даллан, жолооч нарт зогс дохио өгнө.
Мөн гурван настай Юка ээжийнхээ захисан загасыг амжилттай авчирч байгааг харуулна. Гэвч заримдаа хүүхдүүд авах эд зүйлээ мартана, газар унагана.
Гэсэн ч тэд даалгавраа амжилттай гүйцэтгэх нь үзэгчдийн хайрыг татдаг байна.
Японд хүүхдүүд дүүргийн сургууль руугаа ганцаараа ирж, очих нь хэвийн үзэгдэл. Токиогийн их сургуулийн нийтийн тээврийн төлөвлөлтийн профессор Хиронори Като “Бид зам, гудамжаа төлөвлөхдөө хүүхдийн аюулгүй байдлыг харгалздаг. Авто машинууд бага хурдтай явдаг, мөн явган зорчигчид заавал зам тавихыг жолооч нарт заан сургадаг” гэжээ.
Бусад улсын иргэд амьдралдаа анх удаа бага насны хүүхдүүд гудамжинд ганцаараа явж, даалгавар гүйцэтгэхийг хараад цочирджээ. Мөн зарим нь ийм жаахнаасаа бие даан, өөртөө итгэлтэй байхыг нь хараад бахархаж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Японы хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө туршиж үзсэнээр хамгийн сайн суралцдаг гэж үздэг. Энэ нь япончуудын хүүхдээ хүмүүжүүлдэг нийтлэг арга бөгөөд бусад хүмүүсийг гайхшруулж болох юм. Япон соёлд бие даасан байна гэдэг нь бусадтай муудалцан, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэсэн үг биш юм. Харин хоол хийх, эд зүйл зөөх, хүнтэй мэндлэх гэх мэт өдөр тутмын ажлыг хийх явцдаа бүлэгт дасан зохицох юм гэж тайлбарладаг.
Австралийн хүүхдийн сэтгэл зүйч Лиз Уэстрапп “Энэ нэвтрүүлгийг ээж аавууд хүүхэдтэйгээ хамт үздэг. Бодит байдал дээр хөшигний цаана буюу нэвтрүүлгийн бичлэгийг хийх явцад бүх төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилчид хэдийн хүүхдүүдэд харагддаггүй ч оролцогчид үүнийг мэдэрдэг нь тодорхой.
Гэтэл үзэгч ээж аавууд эдгээр хүүхдүүд чадсан бол чи ч чадна гээд хүүхдүүдээ эрсдэлд оруулах вий. Би үүнд л санаа зовж байна. Хоёр настай хүүхдийг дэлгүүр рүү явуулах нь арай хэтэрнэ. Тэд төөрлөө гэхэд зөв чигээ олох хэмжээнд хүрч хөгжөөгүй байдаг.” гэжээ.
Энэ нэвтрүүлэг жил бүр хоёр удаа үзэгчдэд хүрдэг. Нэг нэвтрүүлэг гурван цаг үргэлжилдэг, 25 хувийн буюу маш өндөр үзэлттэй нэвтрүүлэг аж. 30 жилийн өмнөөс гарч эхэлсэн нэвтрүүлгийн өмнөх оролцогчид буюу хүүхэд байхдаа оролцон, одоо насанд хүрсэн залуус хүүхдүүдээ мөн энэ нэвтрүүлэгт сорьдог байна. Nippon телевизийн энэ нэвтрүүлгийн хувилбарыг одоо Их Британид хийж байна.
Эх сурвалж: BBC