МАНАЙ НИЙГЭМД МӨРӨӨДӨЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
МАНАЙ НИЙГЭМД МӨРӨӨДӨЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
МАНАЙ НИЙГЭМД МӨРӨӨДӨЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
МАНАЙ НИЙГЭМД МӨРӨӨДӨЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Та бизнесийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 1992 онд МУИС-ийн Банкны эдийн засгийн ангийг төгсөөд, Ардын банкны Гадаад харилцааны хэлтэст ажилд орсон юм. Манай улсын банкны салбар хоёр шатлалт систем руу орж, анхны арилжааны банкууд байгуулагдсаны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Үүний 29 жилд нь би энэ салбарт ажиллажээ. Дундуур нь хоёр удаа сургуульд явж, магистрын зэрэг хамгаалсан.
-Та Германы Дойче банканд хэдэн жил ажилласан бэ, энэ банканд ажилд орсон түүхээ хуваалцахгүй юу?
-Энэ банканд нийт есөн жил ажилласан. Бизнесийн удирдлагын магистраа Японы Олон улсын сургуульд хамгаалахаар 1998 онд очсон юм. Сургуулиа төгсөөд зургаан банканд ажилд орох хүсэлтээ илгээснээс Chase, Дойче, Merrill Lynch гурван банкнаас ажлын саналаа авсан юм. 2000 онд миний олон улсын банкны тухай ойлголт хангалттай байгаагүй тул аль банкийг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байлаа.
Тэгтэл бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд зогсож байхдаа манай сургууль дээр лекц уншсан, мэдээллийн технологийн компанийн гадаад захиралтай санамсаргүй таарсан юм. Түүнээс мөн л санамсаргүй байдлаар санал авсан гурван банкныхаа алийг нь сонгох талаар зөвлөгөө хүсэхэд надад Дойче банкийг санал болгон, хүчирхэг банк болох ирээдүйтэй гэсэн юм. Тухайн үед Дойче Америкийн Bankers Trust банкыг худалдан авч, дэлхийн хөрөнгө оруулалтын банк болох алхмаа тавьж байлаа. Ингээд Дойче банкны Токио дахь салбарт 2000 онд ажилд орсон. Санамсаргүй байдлаар зөв шийдвэр гаргасан гэж боддог. Учир нь дараа жил нь буюу 2001 онд Мэррил Линч хэцүү байдалд орж, олон ажилтнаа цомхтгосон. 2008-2009 оны санхүүгийн хямралаар Bank of America энэ банкийг худалдаж авсан. Chase банк мөн 2000 онд асуудалд орж, JPMorgan-тай нийлсэн билээ.
Токиод гурван жил ажилласны дараа Нью-Йорк дахь салбарыг сонгон 2003 оноос хойш зургаан жил ажилласан. Тэнд хөрөнгө оруулалтын банкны эрсдэлийн удирдлагад банк санхүү, брокер дилер, хөрөнгө оруулалтын сангуудыг хариуцан ажилласан. Өдөр тутмын ажил маань харилцагч банкуудын зээлийн болон арилжааны эрсдэлийн хязгаарыг тогтоох, арилжаа хийх зөвшөөрлийг өгөх, гэрээ хэлэлцээрт заалтуудыг хянах гэх мэт. Ер нь эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Зарим банк эсвэл бизнесүүд эрсдэлгүй гэж сурталчилдаг нь буруу, олон нийтийг төөрөлдүүлж байна гэсэн үг. Эрсдэлээ удирдах нь шинжлэх ухааны түвшинд математикийн загварчлал хэрэглэн тооцож гаргахаас гадна хууль зүй, гэрээний заалтууд гэх мэт маш олон хүчин зүйлээс бүрдэнэ.
-Яагаад Монгол руу яарсан юм бэ?
-2009 онд Монголд “Оюу толгой”-н гэрээг байгуулж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлнэ, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана зэрэг олон эерэг мэдээ гарч, эдийн засаг сэргэх нь гэх хүлээлт үүссэн үе. Тэр үеийн Засгийн газрын бодлого зөв байж гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхож ирцгээсэн. Надтай хамт олон залуус Америк, Англи, Японоос Монголд ирсэн. Харамсалтай нь манай төрийн бодлого тогтвортой биш учраас эх орондоо хувь нэмрээ оруулъя гэж ирсэн зарим нь буцсан.
Манай улсын нийт ДНБ 15 тэрбум ам.доллар гаруй. Жижиг эдийн засагтай улсууд яаж хөгжсөн жишээг Сингапур, Эстони, Латви, Литваас харж болно. Тэд гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого явуулж бизнес хөрөнгө оруулалтын орчиндоо гол анхаарлаа хандуулж ирсэн. Манайх шиг уул уурхайн угшилтай Австрали улс ч гадаадын хөрөнгө оруулалт татаж хөгжсөн. Иймд манай улс хөгжлийн бодлогоо зөв гаргаж тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

МАНАЙХ ШИГ ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛТАЙ, ЭКСПОРТ ХИЙХЭД ТӨВӨГТЭЙ УЛСАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ САЙН ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ

Би МҮХАҮТ-ийн дэргэд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг найман жил удирдсан. Энэ хугацаанд олон манлайлагч бүсгүйчүүд манай зөвлөлд нэгдсэн бөгөөд одоо “Жүр үр” компанийн дэд захирал Мөнхзул маань тус үүргийг гүйцэтгэж байна байна. Бидэнд ямар асуудал тулгардгийг эмэгтэйчүүд бид л сайн мэднэ. Манай зөвлөл Татварын хуулийн төсөл, Хөдөлмөрийн болон Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд саналаа бичгээр хүргүүлэн тодорхой амжилтуудыг гаргасан. Сайн хууль гарснаар компаниудын үйл ажиллагаа үр ашигтай, бүтээмжтэй болж, орлого өсөж болж төр, хувийн хэвшил болон цаашилбал нийгэмд сайн үр дагавар гардаг.
Иймд эдийн засгийн тэгш боломжийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэдээ бий болгох зорилгоор уг хуулийн тодорхойлолтыг манай зөвлөл дэвшүүлээд гурав дах жилдээ орж байна. Харин одоо ЕСБХБанкны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчууд төслийн хүрээнд биеллээ олох боломж нь бүрдэж УИХ эмэгтэй гишүүд маань манлайлан энэхүү заалтыг компанийн хуульд тун удахгүй оруулах болно гэдэгт итгэлтэй байна.
-Удирдах хэв маягийг автократ, ардчилсан, либерал гэх мэтээр ангилдаг. Та эдгээрээс алинд нь багтах вэ?
Бүх зүйлд сайн санаа үзүүр шингэсэн байх ёстой гэж би үздэг. Монголчууд сайн санааны үзүүрт шар тос гэж ярьдаг шүү дээ. Иймд би бусдад хүртээмжтэй байхыг илүүд үздэг. Эмэгтэй удирдагч нар зарчимч нөгөө талаасаа ажилчид, хамтрагч, харилцагч нартаа сэтгэл гаргаж, тууштай байхын эрхэмлэж ажилладаг юм шиг надад санагддаг. Нөгөөтээгүүр бид туйлын болон төгс зүйл гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч бусдад болон өөрсдөө өршөөнгүй хандлагатай байвал бид ажилдаа илүү ахиц гаргана.
Та санхүүгийн салбараас яагаад боловсрол, мэдээллийн технологи руу шилжив?
Би банк санхүүгийн хүн учраас энэ салбарт ажиллах олон санал ирдэг. Гэхдээ хүн бүрд би яавал эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах уу гэсэн бодол байдаг гэж боддог. Манайх шиг газар зүйн байрлалтай, экспорт хийхэд төвөгтэй улсад мэдээллийн технологи сайн хөгжих шаардлагатай. Энэ салбарын гарааны компаниуд богино хугацаанд гаднаас хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Энэ нь цаашлаад нийт эдийн засагт нөлөөгөө үзүүлнэ. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нэг компанитай боллоо гэхэд манай эдийн засаг 16 тэрбум ам.доллар болж тэлнэ. Энэ нь ДНБ 6.6% тэнцэхүйц.
Технологийн чиглэлийн гарааны компаниудын 60-аад хувь нь сүүлийн гурван жилд байгуулагдсан. Тэгэхээр энэ салбарт боломж байна. Хүний нөөц хангалттай их биш ч МУИС, ШУТИС, Шинэ Коосэн, Монгол коосэн технологийн коллежид энэ чиглэлийн оюутнуудыг бэлдэж байна. Саяхан Жайкагийн дэмжлэгтэйгээр зохин байгуулсан Deep learning уралдаанд ЕБС-ийн ахлах ангийн хүүхэд нэгдүгээр байрт орсон. МУИС, ШУТИС, Коосэний оюутнуудаас ч маш олон сонирхолтой санаанууд гаргасан.
Хэдийгээр манай эдийн засгийг авч яваа боловч уул уурхайн салбар нь манай улсын нийт ажиллах хүчний ердөө 5-6 хувийг бүрдүүлдэг. Маш их хөрөнгө оруулалт шаарддаг ч хүний хүч бага зарцуулдаг салбар. Харин мэдээллийн технологийн салбарт бага хөрөнгө оруулалт ордог ч бүтээмж өндөр, олон ажлын байр бий болгож үнэ цэнэ бүрдүүлэхийн хэрээр өндөр цалин ажилчдадаа өгөх боломжтой салбар. Бид ЖАЙКА-тай хамтран старт апуудын судалгаа хийхэд мэдээллийн технологийн салбарынхны дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Судалгаа хийхдээ технологийн старт апад тооцогдох 80 компани руу хандан ажилласан ба бидэнд итгэн, мэдээллээ өгсөн компаниуд болон судалгаа хийх боломж олгосон ЖАЙКА-д баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бид инкубаторуудаас, судлаачдаас, төрийнхнөөс ярилцлага авсан. Энэ сарын 10-нд судалгааны үр дүнгээ цахим хурлаар нээлттэй хуваалцана.
Монгол хүн оюуны чадвараараа дэлхийн бусад хүмүүстэй өрсөлдөн, гэрээсээ ажиллан, өндөр орлого олох боломжийг мэдээллийн технологи л олгоно. Бид “Алсын хараа-2050”-иа хэвлэж амжаагүй байхад хуучрах нь. Энэ баримт бичигт хиймэл оюун ухааныг 2030 оноос хэрэгжүүлнэ гэж заасан нь оройтсон хэрэг. Одооноос гарааны бизнесүүдийг дэмжин, ирээдүйд их хэмжээний орлого олох “Unicorn” компанийн үрийг Монгол улс суулгах хэрэгтэй ба үүнд маш олон хүмүүсийн эрмэлзэл, хүч хөдөлмөр орох шаардлагатай.
Манай компани 2020 онд байгуулагдсан. Каит гэдэг нь англиар цаасан шувуу гэсэн үг. Цаасан шувуу хөөргөөд юу ч дагуулж ирж магадгүй. Найз нөхөд, хайр дурлал, шинэ орон гэж францийг эмэгтэй зохиолч хэлсэн байдаг. Иймд компанидаа энэ нэрийг өгсөн. Мэдээллийн технологийн стартапууд, сайн компани бий боловч ч бид мэдээллийн технологийн аргаар нийгмийн асуудлыг шийдэхээр ажилладгаараа онцлог юм.
Манай нийгэмд мөрөөдөл хэрэгтэй байна. Сайхан ирээдүйг бий болгомоор байна. Улс төржилт гэх мэт өмнөх үеийн асуудал руу залуусыг чирж оруулмааргүй байна.
-“KodUp Nomads” хөтөлбөрийн эхний сургалт өндөрлөсөн. Ахлах ангийн 105 хүүхэд мэдээлэл технологийн суурь, харилцааны ур чадвар, сэтгэл зүйн сургалтад хамрагдсан. Энэ сургалтыг хийх болсон үндэслэл юу вэ?
-Гэр хорооллын хүүхдүүд ковидын улмаас удаан хугацаанд гэртээ байлаа. Тэд цар тахлын хоёр жилд хичээлээ бүрэн үзэж чадаагүй. Хэдийгээр энэхүү төсөл нь богино хугацаатай ч тэдний оюун санаанд оч үсэргэх нь бидний зорилго байсан юм. Мэдээллийн технологийн салбарт суралцвал олон боломжууд бий гэдгийг ойлгуулан эрмэлзэлтэй болгохыг хичээсэн.
Хотын төвийн хүүхдүүдэд бол боломж илүү. Ээж аав нь тогтмол харьцангуй өндөр цалинтай ажил эрхэлдэг, тийм дээч хүүхдүүдэдээ цаг гаргадаг, гэртээ интернеттэй, компьютертэй гэх мэт давуу талууд бий. Харин гэр хорооллын хүүхдүүдэд энэ боломж нь дутмаг.
Энэхүү хөтөлбөрийг Австралийн элчин сайдын газраас дэмжин Баянхошуу болон Сэлбэ инкубатор төвүүд танхимаар, Голомт банк компьютерээр ханган, USP Монгол компани сургалтын хөтөлбөрийг боловсруулж энэхүү сургалтын эхний шатыг хэрэгжүүлж дууслаа. Маш урам зоригтой хүүхдүүд ирсэн ч гэртээ компьютергүй, интернетгүйн улмаас нийт хүүхдүүдийн тал нь сургалтаа харамсалтай нь дуусгаж чадаагүй.
Гэхдээ бид энэ хөтөлбөрийг чадлынхаа хэрээр үргэлжлүүлнэ. Тун удахгүй 2-р ээлж нь эхлэх бөгөөд үүнд 40-д хүүхдийг шалгаруулан авна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫНХНЫ ДУНДАЖ ЦАЛИН 2.3 САЯ ТӨГРӨГ БАЙНА

-“KodUpNomads” буюу нүүдэлчдийг коджуулъя гэсэн утгатай нэр таалагдлаа.
-КodUpNomads зөвхөн код заадаг хөтөлбөр биш. “Шинэ Монгол” сургуульд тал талаас хүүхдүүд элсэн суралцдаг тул тэднийг нэгтгэх сургалт явуулдаг. Энэ хичээлийг явуулдаг багшийг бид урьж хөтөлбөртөө хүүхэд төлөвшүүлэх хичээлүүдийг бас оруулсан. Мөн хэрхэн өөрийгөө зөв удирдах уу, илүү үр өгөөжтэй иргэн болоход юуг анхаарах вэ гэсэн сургалтыг олон улсын Seal хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаа н.Наранзаяа багшаар заалгасан. Би хэн бэ, надад ямар давуу тал байдаг вэ, цаашид юу хийх ёстой вэ гэсэн бодлыг хүүхдүүдэд төрүүлсэндээ баяртай байна. Бидний ирээдүй болох залуус маань эрмэлзэлтэй, өөдрөг, мөрөөдөлтэй байх болтугай.
-Та Голомт банкийг хоёр жил удирдсан. Банкны салбарт ямар өв үлдээсэн бэ?
-Би Голомт банкны эгзэгтэй хөгжлийн үед урилгаар орж ажилласан юм. Голомт банк маань тэр үеийг амжилттай давж улам хүчтэй банк болж чадсан. Би Голомт банкаар их бахархдаг, нийгмийн төлөө олон санаачилгыг Монголд нэвтрүүлсэн. Жишээ нь оюутнуудын тэтгэлгийг олон жилийн турш олгосоор байна. Жендэрийн хороог хамгийн түрүүнд байгуулсан, 2015 оноос хойш НҮБ-ын тогтвортой хөгжлийн санаачилгад нэгдэж, ногоон эдийн засгийг дэмжих банк болж томоохон төслүүдийг санхүүжүүлсэн.
-Та төр ААН-үүдээ дэмжих биш өрсөлдөж байна. Компаниудаа томруулах биш жижгэрүүлэх бодлого явуулдаг хэмээн та хүчтэй шүүмжилдэг.
-Манай улсад 50 хүртэл ажилтантай компани Монгол Улсын нийт үйл ажиллагаа явуулж буй компанийн ердөө 2.5 хувийг бүрдүүлдэг гэж нэг хоёр жилийн өмнөх статистикийн мэдээллийг хараад гайхаж байж билээ. Учир нь манай улсад бичил болон өрхийн бизнес эрхлэгч олон. Харин ажлын байранд ирж ажиллах хүн хомсдолтой. Энэ нь өөрөө бодлогын олон алдааны улмаас бий болсон асуудал гэж үздэг.
Хүүхдийн мөнгө олгосноор, залуу гэр бүлүүд олон хүүхэдтэй болов. 20-30 насны буюу ид ажиллах насны залуус 3-4 хүүхэдтэй байна. Би хүүхдийг буруу гээгүй. Би өөрөө зургаан хүүхэдтэй айлын охин, олуулаа бужигналдаж сайхан өссөн. Гэхдээ тэр үед ээж аавууд ажлаа хийх боломжтой байж. Халамжийн бодлогоор хүн амын өсөлтийг дэмжихээсээ өмнө хүүхдийн ясли цэцэрлэгийн хэрэгцээг тодорхойлж, залуу гэр бүлүүдэд ажилтай орлоготой байх бодлогыг хэрэгжүүлэх нь иргэндээ хандсан зөв бодлого.
Хүүхдийн мөнгөнд сар бүр 200 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол хэчнээн хүүхдийг хамруулж, хэчнээн ээж аавд ажил хийх боломж олгох байв гэж бодогддог. Бага насны хүүхэдтэй ээж аав нар гэртээ хүүхдээ асрахаас өөр аргагүй болж цалингийн орлогогүй тул өрхийн бизнес эрхэлж амьдралаа арай хийн залгуулж байна.
АХБ-ны дэмжлэгээр бидний хийсэн судалгаагаар гэр хороололд өрхийн бизнес эрхэлж буй иргэдийн 54 хувь нь жилийн таван сая төгрөг, 74 хувь нь жилийн арван сая төгрөгийн орлоготой байна. Маш бага байгаа биз дээ? .
Үүний оронд үйлдвэрт ажиллавал ажлын цаг нь тодорхой, үлдсэн цагаа хүүхдүүдэдээ зарцуулах боломжтой. Компаниуд ажилчдадаа жилд 10 саяас илүү төгрөгийн цалин өгч байна. Гэтэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өглөөнөөс орой хүртэл зүтгэдэг, хүүхдүүддээ цаг гаргах завгүй. Энэ хүмүүсийг ядуурал руу оруулсаар л байх уу?
Бусад орнуудын хөгжлийн замнал ч ялгаагүй компаниудаа томруулах замаар, том нь дундаа, дунд нь жижиг компаниа татах, хөгжүүлэх замаар хөгжиж ирсэн байдаг.

-Та Компанийн тухай хуульд эмэгтэй бизнес эрхлэгчийн тодорхойлолтыг оруулбал бизнесийн тэгш орчин бүрдэнэ гэдэг. Энэ заалт яагаад чухал вэ?
-АНУ-аас угшилтай энэ заалтыг 60-д улс оронд ямар нэгэн байдлаар хуульчилсан байдаг. 90-д онд АНУ-д энэхүү заалтыг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллагууд байгуулагдан эмэгтэй бизнес эрхлэгчийн компани мөн болохыг гэрчлэн тодорхойлж түүгээрээ дамжуулан төрийн болон орон нутгийн худалдан авалт хөнгөлөлттэй зээл, бусад төрийн дэмжлэгтэй хөтөлбөрт тэгш оролцоог хангах, эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн билээ.
Зарим томоохон ААН нь нийт худалдан авалтынхаа тодорхой хувийг эмэгтэй бизнес эрхлэгчээс хангана гэх мэт дотоод дүрэмтэй байх жишээний. Манай улсад Жижиг дунд бизнесийг голдуу эмэгтэйчүүд хийдэг. Эмэгтэйчүүд хүүхдээ асрах гэх мэт давхар үүрэгтэй учир мэдээлэл дутмаг, төрийн ажил үйлчилгээ дэмжлэгээс гадуур үлдэх гэх мэт нийтлэг бэрхшээл байдаг.
-Өнөөдөр Эмэгтэйчүүдийн баяр болно. Та энэ баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Бүсгүйчүүддээ юуны өмнө Мартын 8-ны баяр хүргэе. Сүүлийн найман жил Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хүчирхэг хамт олонтойгоо жил бүр хамтдаа тэмдэглэдэг. Хүүхнүүд учраас сайхан баярлахын сацуу жил бүр нэг сайн санааны ажил хийдэг. 2019 онд тусгай олимпын жижиг тамирчдад дэмжлэг үзүүлэх, 2018 онд Нацагдоржийн номын санд харааны бэрхшээлтэй уншигчдад зориулан 8 сая төгрөг босгон, уншлагын программ хангамжийг шийдэх гэх мэт.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд” гэх цэцэрлэгийг манай зөвлөлийн Цэнгэл эгч санаачилсан юм. Налайхад бий. Манай зөвлөлийн гишүүд маань чадлаараа дэмжлэг үзүүлдэг юм. Энэ жил Жүр үрийн хамт олноос гал тогоог нь иж бүрнээр тохижуулж өгөхөөр болсон байгаа. Ганцхан хүний хийсэн сайн үйл олон хүний хүртээл болдог ийм сайхан санаачилгууд олон байгаасай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Сайхан баярлаарай.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд