Улсын драмын эрдмийн театрын хамт олон 92 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо Германы алдарт зохиоч Бертольт Брехт-ын “Сычуаны сайн хүн” гродеск жүжгээр нээх гэж байна.
Жүжгийн ерөнхий зураачаар ОХУ-ын Москва хотоос театрын зураач Анна Гребенниковаг урьж ажиллуулж байна. Түүний хувьд 2020 онд тус жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравын хамт ОХУ-ын Москва хотын Театрын урлагийн их сургуулийг (ГИТИС) төгссөн юм байна.
Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэг болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм.
Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм.