Ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагчид завсарлагааны цагаараа биелгээ хийж буй бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Энэ нь ядарч чилсэн сурагчдыг сэргээж, дараагийн хичээлдээ сэргэлэн цовоо орох, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өв соёлоо уламжлуулан үлдээх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
Бүжгийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус сургуулийн сурагчид хичээллээд хоёрдугаар улирлын амралтаа авсан юм. Амрахын өмнөхөн бяцхан биелгээчдийн бүжгийг сонирхохын зэрэгцээ сургуулийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдов. Тус сургууль нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагддаг боловч хотын төвөөс 50 орчим км-ийн зайтай, 361-ийн гарам орчимд байрладаг, Төв аймгийн газар нутагт ордог гэдгээрээ хотын сургуулиудаас ялгаатай гэж ажилчид нь ярьсан юм.
640 хүүхэд авах хүчин чадалтай тус сургуульд энэ хичээлийн жилд 637 хүүхэд суралцаж байна. Харьяаллынх нь сурагчдын зарим нь Эмээлт, Хүй долоон худаг, Хайртхаан, Рашаант зэрэг хол газар амьдардаг.
Тиймээс өдөр бүр хол зам туулж хичээлдээ явах боломжгүй хүүхдүүдийг сургуулийн зэргэлдээ орших 100 хүүхдийн дотуур байрандаа суулгадаг байна. Тэднийг сургуулийн автобусаар зөөвөрлөдөг бөгөөд хүүхдүүд даваа гарагт байрандаа ирж, баасан гарагт буцдаг аж. Харин 361-ийн гармын хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явдаг байна.

Хотын захын сургууль гэхээрээ л хоцрогдсон, хаягдсан гэсэн ойлголт бий. Харин 121 дүгээр сургууль дотуур байрныхаа дэргэд хүлэмжтэй, эргэн тойрон мод тарьсан, зун намартаа ногоороод сайхан орчин бүрддэг гэв. Гаднаа тоглоом, сагсны талбайтай. Япон улсын хөрөнгө оруулалтаар барьж 2012 онд ашиглалтад орсон тус сургууль энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байгаа ч дотогш ороход л саяхан барьсан мэт шинэ, цэвэр цэмцгэр орчин угтана.
Үүдэндээ улавч өмсөөд цааш орвол резинэн гадаргуу бүхий шалтай, ханандаа хүүхдүүдийн зурсан зураг, хайчилбаруудыг өлгөсөн байв. Анги танхим, биеийн тамирын заал, сургуулийн орчныг бүрэн камержуулжээ. Ашиглалтад орсноос хойш долоон жилийн дараа буюу 2019 оны зун нэгдсэн урсгал засвар хийсэн бөгөөд анх байсан өнгө үзэмжийг хэвээр нь хадгалж үлдсэн байна.

Дэд бүтэц сайтар хөгжөөгүй, төвийн шугамд холбогдоогүй орчинд байрлаж байгаа учир сургууль, дотуур байр нь тус тусдаа уурын зуухаар дулаанаа хангадаг. Сургуулийн захиргаа дулааны асуудлаа шийдэхийн тулд НЗДТГ болон Нийслэлийн боловсролын газарт хандан Японы буцалтгүй тусламжаар гүний дулаанаар халаах төсөл хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хавраас төсөл хэрэгжиж эхлэх бөгөөд намраас уурын зуух галлахгүйгээр дулаанаа шийдэх боломжтой болох гэнэ.

Сургуулийн захирал Б.Дуламсүрэн:
"Хотоос зайдуу оршдог учраас хүүхдүүдийн сургалтын орчныг сайжруулахын тулд бид төрөл бүрийн төсөл бичиж, төсөл хөтөлбөрүүдэд их хамрагддаг. Жишээ нь, дотуур байрны багш ажилчид төсөл бичээд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулийнхаа хэмжээнд сайхан хүлэмжтэй болсон. Хүлэмжиндээ хүүхдүүдтэйгээ хамт хавар ногоо тариад намар нь хураан авч, хоол хүнсэндээ хэрэглэдэг. "Бяцхан судлаач" клуб ажиллуулдаг бөгөөд цэцэг ногоо тарих, үрсэлгээ хийх зэрэг амьдрах ухааны сургалтуудыг дотуур байрны багш нар зохион байгуулж байна.

Мөн Солонгосын номын сангийн хөтөлбөрт хамрагдаад хотын төвийн сургуулиудтай адил номын сантай болсон. Түүнчлэн орчноо сайжруулах тал дээр "Дэлхийн зөн" байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, дотуур байрны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд, сургуулийн зам дагуу хүүхдийн гүүрэн гарцтай болсон. Гадаах сагсны талбайн цементтэй хэсгийг Байгаль орчны яамны төсөлд хамрагдаад резинэн талбайтай болгож янзалсан" гэв.

"БАГШ НАРАА ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД ДОТУУР БАЙРТАЙ БОЛГОХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ"
121 дүгээр сургуульд нийт 76 багш, ажилчид ажиллаж байна. Тэдний 30-аад нь өдөр бүр хотоос ажилдаа ирдэг ажээ. Тэд хотоос өөрсдийн унаагаар ирдэг бөгөөд зарим нь ээлжээр нэгнийгээ дайдаг гэнэ. Өдөр бүр ийм хол газар өөрсдийн унаагаар явах нь зардал ихтэй тул дотоод журмынхаа дагуу багш нарт унааны мөнгө олгодог байна.
Сургууль нь зайтай учир бага ангийн сурагчдын хувьд хотод дугуйланд хамрагдах боломж хомс ажээ
Мөн багш ажилчид таван жилд нэг удаа орон нутгийн нэмэгдэл авдаг ажээ. "Магадгүй тэр нь таван жил тогтвортой ажиллах нэг хөшүүрэг болдог болов уу" гэж нэгэн ажилтан ярилаа. Хотоос зайдуу оршдгоос болоод багш нар ажлынхаа хажуугаар хот руу очиж сургуульд суралцан, мэргэжил дээшлүүлэх боломж хомс тул магистр хамгаалах боломжийг ажлын байран дээр нь олгож, сургууль дээр нь хичээлд хамруулсан байна.
Захирал Б.Дуламсүрэн "Багш нар маань өдөр бүр олон км зам туулж ажилдаа ирдэг. Би өөрөө ч хотоос явдаг. Тиймээс тогтвортой ажиллуулахын тулд нэг давхар ч болтугай багш нарын дотуур байртай болох юм сан гэж боддог. Холбогдох хүмүүстээ мэдээллээ хүргээд ажиллаж байна. Дотуур байртай болчихвол багш нар маань ажлын таван өдөр эндээ байрлангаа хүүхдүүдээ хөгжүүлэх боломж илүү гарч ирэх болов уу гэж харж байна. Манай хорооны Партизаны 74 дүгээр сургууль багш ажилчдын байртай. Энэ сургуулийн туршлагаас судалж, бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна" гэлээ.

Бага ангийн багш Д.Сугар:
"Би найм дахь жилдээ ажиллаж байна. Өглөө 08:00 цагт ажилтай учраас 07:40 цагт сургуульдаа ирсэн байх хэрэгтэй. Тиймээс 05 цаг өнгөрөөж босоод машинтай багш нарынхаа унаанд суугаад явдаг. Өглөө эрт орж байгаа тохиолдолд ачааллын хувьд маш их. Гэхдээ багш нар маань хоёргүй сэтгэлээр ажиллаж, хүүхдүүдийнхээ ирээдүй, сургалт хүмүүжлийн төлөө зүтгэж явна. Жишээ нь, манайх 10 дугаар хорооллоос Таван шараар дамжаад нэг багшийнхаа унаанд суугаад ирдэг. Нэг багшид өдрийн 5000 төгрөгөөр тооцож унааны хөлс өгдөг юм. Тухайн үедээ болдог байсан ч одоо цаг үеийн байдал, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүгийн тал дээр хүндрэлтэй болсон.
Ялангуяа залуу багш нарын хувьд ажиллах сонирхол бага. "Ирэхэд хэцүү юм байна" гээд шантраад буцдаг. Гэхдээ ажиллах нөхцөл боломж нь сайхан.
Сургууль ажилчдадаа микро автобусаар үйлчилж байсан тохиолдол бий. Гэхдээ санхүү мөнгө, шатахууны зардал хүндрэлтэй болсноос больсон. Дандаа "биднийг харж үзээч" гэхээсээ илүү хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа багш нарын хөдөлмөр хүчийг нь үнэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Манай энд зарим багш байр сууц хөлслөөд амьдардаг. Тиймээс дотуур байртай болбол багш нарын байрны асуудал шийдэгдэх болов уу" гэв.

Тэрээр цааш нь "Манай сургууль хэдийгээр хотоос зайдуу, орон нутагт байдаг ч сурч хөгжих нөхцөл боломж сайн. Харин ажиллах боловсон хүчний хувьд, ялангуяа залуу багш нарын хувьд ажиллах сонирхол бага. "Ирэхэд хэцүү юм байна" гээд шантраад буцдаг. Гэхдээ ажиллах нөхцөл боломж нь сайхан. Нааш цааш явдаг унаа, нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатай. Өдөртөө хот руу, нааш цааш 2-3 явах ч тохиолдол байдаг" гэлээ.
Эцсийн шийдвэр гараагүй байгаа ч орон нутгийн таван жилийн нэмэгдэл хасагдаж болзошгүй байна. Орон нутгийн таван жилийн нэмэгдэл нь багш нарыг энд тогтвортой ажиллуулах нэг гол хүчин зүйл болдог
"Эцсийн шийдвэр гараагүй байгаа ч орон нутгийн таван жилийн нэмэгдэл хасагдаж болзошгүй байна. Ялангуяа Партизаны 74-р сургууль, манай сургууль хоёрын хувьд хотын төвөөс алслагдмал учраас сургуулийнхаа нөхцөл боломжид тулгуурлан хүүхдүүдээ хөгжүүлэх гэж зүтгэж байгаа. Хүүхдүүд хичээлээ тараад хотын төвийн дугуйланд яваад байх боломжгүй. Ялангуяа бага ангийн хувьд бүр байхгүй. Тиймээс багш нар маш их хичээж ажилладаг. Орон нутгийн таван жилийн нэмэгдэл нь багш нарыг энд тогтвортой ажиллуулах нэг гол хүчин зүйл нь болдог" гэлээ.
Д.Сугар багшийн ангид 52-ын даваа, Рашаант, Партизан, Эмээлтээс 10-аад хүүхэд хичээлдээ явдаг аж. Зарим хүүхдийн эцэг эх өөрийн унаагаар, зарим нь хөрштэйгөө ээлжлээд хүргэдэг байна.

"Бага насны хүүхдүүдийн хувьд ганц нэгээрээ алхах тохиолдол ховор. Манай ангийн гурван хүүхэд дотуур байранд амьдарч байна. Дотуур байр баригдсанаараа хүүхдийн сурч хөгжих маш том асуудлыг шийдэж өгсөн. Эцэг эхчүүд нэмж хүүхдүүд аваач гэсэн шаардлага байнга тавьдаг ч 100 хүүхдийн хүчин чадалтай учраас эндээ тохируулж авахгүй бол илүү хүүхэд суулгах боломж тааруу" гэж ярьсан юм.

121-р сургууль орчмын туслах замыг дараа жилээс засмал болгох хүсэлтээ нийслэлд уламжилжээ. Захирал Б.Дуламсүрэн "Удахгүй замтай болчихвол хүүхдүүд маань ирэхэд эрсдэл нь багасах байх.
Манай сургуульд айлд амьдардаг, мөн мал бэлчээрийн аж ахуй эрхэлдэг, суурин бус амьдралтай хүмүүсийн хүүхдүүд шилжиж ирдэг. Мөн интернэтээр хичээл үзэх боломж хомс, хичээл даалгавраа хийх орчин тааруу хүүхдүүд ч бий. Тиймээс хоцрогдол их байсан учраас хоцрогдлыг арилгах чиглэлээр төлөвлөгөө гаргаж давтлага өгч, ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдүүдтэйгээ мэргэжлийн сэтгэл зүйч, хорооны цагдаа, эрүүл ахуйн нөхөн үржихүйн эмч мэргэжилтнүүдээр хичээл заалгаж, танин мэдэхүйн урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр ирсэн. Сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.
СОЛОНГОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НОМЫН САНТАЙ БОЛЖЭЭ

Орон нутгуудад хэдэн жилийн өмнөөс Солонгосын “Thank you small library” буюу “Баярлалаа бяцхан номын сан“ төслийг хэрэгжүүлж иржээ. Номын сан байгуулах 14 дэх удаагийн төсөлд 121 дүгээр сургууль хамрагдсан байна. 70 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бүрэн засвар хийж, тохижуулан 100 гаруй төрлийн 1800 ширхэг номтой болгож, 2019 оны наймдугаар сард хүлээлгэж өгсөн байна. Мөн 2021 оны өвөл номын ариутгагч буюу 99,9 хувийн нян устгагч бэлэглэжээ. Улиралдаа, эсвэл хагас жилдээ нэг удаа Солонгосоос ном илгээж, Монголоос авах номын санхүүжилтийг яам руу явуулдаг байна.

НЭГ АЙЛЫН ДӨРВӨН Ч ХҮҮХЭД ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ
Сургуулийн дотуур байр 2017 онд ашиглалтад оржээ. 1-5 дугаар ангийн 57 хүүхэд, дунд, ахлах ангийн 43 хүүхэд амьдардаг. Байранд суудаг хүүхдүүд төлбөр төлдөггүй. Хоол хүнс, ор хөнжил, ахуйн хэрэглээний эд зүйл гээд бүгдийг улсаас хангадаг байна. Хүүхдүүд даваа гарагт ээлжийн хувцастайгаа ирээд баасан гарагт буцаад харьдаг гэнэ. Байр дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Сурагчид долоо хоногт нэг удаа усанд ордог. Хүүхдүүдийг явахаар ор, хөнжлийн даавууг нь авч угаадаг байна.
Байрандаа урлаг заал, жаахан хүүхдүүд тоглох боломжтой ёс заншлын өргөө гэр, хоолны танхим, номын сантай. Оройн цагаар сурагчид номын сандаа ном унших боломжтойгоос гадна бага ангийнханд үлгэрийн цагаар багш нь ном уншиж өгдөг байна. Мөн сурагчдад зориулан давтлаганы өрөө гаргаж өгчээ. Мобиком корпорациас ус цэвэршүүлэгч тавьсан тул гүний ус хүүхдүүдийн биед тохирохгүй гэх асуудалгүй болсон байна.

Хоёр давхарт хөвгүүд, гурван давхарт охид байрлажээ. Охидын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хаалга гаргаж өгсөн байна. Дотуур байранд хоёр багш, нэг эрүүл ахуйч, нэг номын санч, хоёр тогооч, үйлчлэгч нар болон жижүүрүүд ажилладаг. Хүүхэд хамгаалал талаас нь бодолцож, түүнчлэн хүүхдэд эмээ, ээжтэйгээ байгаа мэт дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд дөрвөн ээлжийн эмэгтэй жижүүр ажилладаг байна. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс тасалгаа болгонд камер байршуулжээ.
Зургаан настнууд ээж аавыгаа дагаж уйлах тохиолдол гардаг гэнэ. Гэхдээ ихэнх нь ах эгчтэйгээ хамт дотуур байранд амьдардаг учраас хүндрэл бага гардаг гэв. Тэдэнд тохирсон зориулалтын өрөө гаргаж, хичээл хийх орчин бүрдүүлжээ. Нэг айлын дөрвөн ч хүүхэд тус сургуульд явдаг тул дөрвүүлээ дотуур байранд амьдардаг аж.
Ганцаараа байдаг зургаан настнуудыг эхний ээлжид дасан зохицуулах зорилгоор ээж аавд нь "Тав хоног хүүхдээ орхилгүй, хааяа ирээд уулзаж байгаарай" гэж зөвлөдөг гэнэ. Мөн эцэг эхтэй нь утсаар яриулдаг. Дотуур байрны дэглэмийг бариулахын тулд хүүхдүүдийг байнга утастай байлгадаггүй, түр хураагаад шаардлагатай үед хэрэглүүлдэг гэлээ.

Ийнхүү сурагчид хоёрдугаар улиралдаа амжилттай суралцаад гэр гэр лүүгээ харьцгаалаа.