В12 амин дэм дутагдсан настай хүмүүсийн тархи хатангиршиж болзошгүйг Британийн эрдэмтдийн явуулсан судалгаа харуулжээ.
Энэ судалгаанд 61-87 насны сайн дурын 107 хүнийг хамруулсан байна. Судалгааны эхэнд энэ хүмүүсийн оюун санаа хэвийн байжээ. Эрдэмтэд судалгааны оролцогчдыг жил бүр шинжилгээнд хамруулж, тэдний цуснаас дээж авдаг байв. Хүнд В12 амин дэм дутагдсанаар тархины хэмжээ ихээхэн багасдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Бие дэх В12 амин дэмийн хэмжээ маш бага хүний тархины хэмжээ тийм амин дэмийн хэмжээ ихтэй хүнийхээс зургаа дахин бага байжээ.
Үүнээс гадна В12 багадах нь тархины хэмжээнд нөлөөлөн оюун ухааныг муутгахад хүргэдэг байна. "В12 амин дэм агуулдаг мах, загас, эрдэнэшиш, сүү зэрэг бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэн тархиа хатангиршихаас урьдчилан сэргийлснээр ой ухаанаа аврах болно" гэж судалгааны багийн гишүүд хэлжээ. Тархины хатангиршилт нь Альцгеймер /оюун ухаанаа алдах өвчин/ өвчтэй холбоотой юм.
В12 амин дэм хүмүүсийн эрүүл мэндэд, ялангуяа настай хүмүүст ихээхэн хэрэгцээтэйг судалгаа харуулжээ.
С.Отгонбаяр