Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас зээл авахад хамгийн хүнд шалгуурыг давдаг. Учир нь үйлдвэрлэгчдийн бизнес өргөжөөгүй тул тэдэнд итгэх итгэл банкинд байдаггүй. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх нь барьцаа хөрөнгө гаргах чадваргүй байдаг. Нөгөөтэйгүүр, санхүү, эдийн засгийн хямрал, төв банкны бодлогын хүүтэй холбоотойгоор арилжааны банкуудад эрсдэлтэй бүлэгт зээл гаргах сонирхолгүй болсон. Тэр эрсдэлтэй бүлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчид багтаж байгаа гэхэд болно. Энэ мэт байдлаас шалтгаалж үйлдвэрлэгчдийн өмнө санхүүжилт толгойны өвчин болсон билээ. Тэгвэл бизнес эрхлэгчид, банкны удирдлагууд нэг ширээнд сууж "Санхүүгийн хямралын үед жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг сайжруулах нь" сэдвээр ярилцлаа.
Тэд хамтдаа гарц хайхыг хичээсэн юм. Уулзалтыг Олон улсын худалдааны төвийн ахлах зөвлөх Roger Megelas удирдан явуулсан. Тэрбээр банк, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбох ажлыг олон жил хийж байгаа аж. Уулзалтаар бизнес, банк санхүүгийн салбартай холбоотой олон чухал асуудал хөндөгдсөн. "Хас", "Худалдаа хөгжлийн банк", "Голомт" банкны төлөөллүүд оролцож, жижиг, дунд бизнес эрхлэгчид зориулсан ямар зээл олгож буй талаар мэдээлэл хүргэсэн. Мөн зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд ямар алхам хийх шаардлагатай талаар санал хэлсэн. Уулзалтын үеэр яригдсан хамгийн чухал асуудал нь зээлийн хугацааг хэрхэн урт, хүүг бага байлгах тухай байв. Нэг үеэ бодвол арилжааны банкууд зээл гаргаж эхэлсэн. Гэвч хүү нь тийм ч тааламжтай биш байна. Одоогийн байдлаар банкууд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 24-30 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэтэл үйлдвэрлэгчид өндөр хүүтэй зээл аваад, ашигтай ажиллах боломж хомс байна. Иймээс бизнесээ маш сайн төлөвлөх шаардлагатай болж байгаа аж. Нөгөөтэйгүүр, өндөр хүүтэй зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулахад хэрэглэгчид худалдан авах нь бага байдаг. Учир нь зээлийн хүү шингээд бүтээгдэхүүний үнэ өндөр тогтдог аж. Иймд иргэд урд хөршид үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүн авахыг илүүд үздэг байна. Энэ мэтээр зээлийн хугацаа, хүүтэй холбоотой асуудал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ихээхэн тээг болж байгаа илэрхий болохыг хэлсэн. Үүний гол буруутан нь төр засаг гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байв. Төв банкны мөнгөний бодлого арилжааны банк, бизнес эрхлэгчдэд таалагдахгүй байна. Мөн эрх баригчид бэлэн мөнгө тараавал зээлийн хүү бууруулах талаар бодоод ч хэрэггүй аж. Эдийн засаг бүхэлдээ уналтад орох гэнэ.
Зээлийн хүүг бага, хугацааг урт байлгах нь толгойны өвчин болж байна
Бизнес эрхлэгчид зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах боломж байдаггүй юм уу. Энэ нь бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна хэмээн банкныханд хандаж байсан. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн банкны захирал Г.Өсөхбаяр ийн ярьсан. Тэрбээр "Миний мэдэхийн энэ оны 3,4 cap, зарим нь зургадугаар cap хүртэл нэг ч банк зээл олгоогүй. Харин зургадугаар сараас зээл бага хэмжээгээр олгож эхэлсэн. Учир нь зээлийг хэт хаах нь банкныханд дарамттай, эрсдэлтэй байсан. Бид татан төвлөрүүлсэн хөрөнгөндөө хүү төлж байгаа. Хэрэв зээл гаргаж, хүүгээс нь санхүүжихгүй бол тэр их зардлыг даах хэцүү. Дотоод эх үүсвэрээс зээл гаргах боломж хязгаарлагдмал байна.
Нэг үеэ бодвол банкууд бизнесүүдийн санхүүжилтийг сайжруулахад анхаарч байна. Мэдээж зээлийн хугацаа, хүү хоёр хамгийн чухал байдаг. Яаж хугацааг урт, хүүг бага байлгах вэ гэдэг толгойны өвчин болж байна. Үнэнийг хэлэхэд иргэдэд мөнгө тараагаад эхлэх юм бол, дээрээс нь инфляци хоёр оронтой тоонд байвал зээлийн хүү буурч чадахгүй. Ерөнхийдөө банкуудад бурууг өгөхөөс илүү төр засгийн зүгээс явуулж буй алдаатай бодлогод гол шалтгаан байна. Зээлийн хугацаа богино байх хэрэгтэй л гэж байна. Гэтэл төрийн бодлогын зохицуулалт нь ийм байлгаад байна. Цаанаас нь бодлогоор зохицуулаад байхад банк өөрийгөө золиослоод зээлийн хугацааг нэмэгдүүлж болохгүй биз дээ. Тиймээс банк, хувийн хэвшлийнхэн төр засагт дуу хоолойгоо сайн хүргэх хэрэгтэй. Иргэдэд олгох гээд байгаа их мөнгө маргааш бидний хоолойг боож магадгүй. Гадны эх үүсвэрээс орж ирж байгаа мөнгөөс л жижиг, дунд үйлдвэрлэгчдийг харьцангуй урт хугацаатай, бага хүүтэй зээлээр хангах боломжтой. Дотоодоос олсон эх үүсвэрийг ашиглан бага хүүтэй зээлээр хангах боломжгүй" хэмээн ярив. Зээл олгоход учирдаг бэрхшээлийн талаар тэрбээр "Санхүүгийн тайлантай холбоотойгоор бэрхшээл учирч байна. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа хийж чаддаггүй, эсвэл хэргээр буруу гаргадаг. Тэд улсад аливаа татвар, эсвэл нийгмийн даатгал бага төлөхийн тулд санхүүгийн тайлангаа буруу гаргаж байна. Ингэж буруу замаар будаа тээгээд яваад байх юм бол нэг өдөр асуудал үүсгэнэ. Санхүүгийн тайланг буруу хийж буй нь бид зээл олгоход худал шийдвэр гаргаж байна гэсэн үг. Хамтарч ажиллах хэрэгтэй. Бараг алдагдалтай тайлан аваад ирэхэд ямар ч банк санхүүжүүлэх боломжгүй. Цаана нь том эрсдэл бий" гэсэн юм.
Төр эрсдэлийн ундарга болж байна
Төрөөс барьж буй мөнгөний бодлого, аливаа шийдвэр бэрхшээл дагуулж байгаа талаар банкны төлөөлөгчид хэлсэн. Энэ талаар үйлдвэрлэгчид ч санал нэгтэй байв. Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч Г.Өсөхбаяр "Энэ талаар маш олон зүйл бий. Бүгдийг нь ярьвал цаг хүрэлцэхгүй. Зах зухаас нь хэлэхэд бодлогын хүү нөлөөлж байна. Эдийн засаг мөнгөөр цангаад байхад нь бодлогын хүүгээр мөнгийг хазааралчихсан. Банкууд эрсдэлтэй үед зээл олгож байсанд орвол Монголбанкинд байршуулаад өндөр хүү авсан нь дээр биз дээ. Ердөө ийм л асуудал байгаа юм. Эх орны хишиг тараах талаар ярьж байна. Хэрэв тараавал эдийн засагт бөөн долгион үүсгэнэ. Эдийн засаг давлагаагүй байх тусмаа банк, үйлдвэрлэгчдэд амар байдаг. Янз бүрийн давлагаа үүсгээд байх юм бол эрсдэл дагуулдаг.
Барьцаа хөрөнгийг бодит байдлаар үнэлдэг
Зээлдэгчийн хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлдэг хэмээн үйлдвэрлэгчид гомдоллосон. Эндээс шалтгаалж зээл авах гэтэл барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байх зэрэг олон бэрхшээл учирч буйг хэлэв. Харин банкныхан үүний эсрэг саналтай байсан. Худалдаа хөгжлийн банкны Г.Өсөхбаяр "Нэг үеэ бодвол банкууд эрүүлжсэн. Хуучин бараг барьцаагүй шахуу зээл олгодог байлаа. Одоо тийм зүйл байхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас ирүүлж буй төслийн барьцаа хөрөнгө хангалтгүй байдаг. Мөн төсөл нь сайн биш. Аливаа зүйлд ул суурьтай хандаж, сэтгэлээ зориулмаар байна. Жишээ нь манай банк руу 20 төсөл явууллаа гэхэд тал нь буцдаг. Гэтэл цаад хүмүүс нь гомдох ч үгүй "за за болохгүй бол яахав" гээд яваад өгдөг. Барьцаа хөрөнгийн тал дээр манай банк харьцангуй чанга гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө банкуудын толгойны өвчин байдаг л даа. Нэг хөрөнгө бүртгээд авчихдаг. Гэтэл тухайн хөрөнгийг 3-4 жил хадгалснаар анх олгосон зээлийн барьцаа нь болж чадахгүй хэмжээнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, зарлаа ч зээлтэйгээ тэнцэх хэмжээний мөнгө олж чадахгүй байх эрсдэлтэй. Зээл авах гэж байгаа хүмүүс манайд 1000 үнээний ферм байгаа гэдэг. Очоод харахад балгас байдаг. Шавардаж тавьсан хэдэн тоосгоноос өөр зүйл байдаггүй. Үүнийг хэн ч авахгүй. Үл хөдлөх хөрөнгө түргэн борлогдох чадвартай байх хэрэгтэй. Барьцаа хөрөнгө авахдаа энэ талаас нь банкууд хандаж байдаг. Нөгөө талаас олон улсын байгууллага, эсвэл Монголбанк манай дээр ирээд танай барьцаа хөрөнгө, актив хангалтгүй байна гэдэг. Өөрсдөө ингэж ярьдаг байхгүй юу. Тэгчихээд жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэнгүй, зээл олгосонгүй гэж ярьж болохгүй биз дээ. Банк бодит байдлаар л үнэлдэг" гэв.
Уулзалтын үеэр банк үйлдвэрлэгчидтэй зээлийн гэрээ байгуулахдаа эрх тэгш хандахгүй байгаа талаар яригдсан. Үүнийг банкныхан “Гэрээний тэгш эрхийн хувьд зах зээлийн жамаар л явж байгаа. Банк давуу эрх эдлээгүй" хэмээн товчхон хариулсан юм.
Зээлийн эргэн төлөлтөд зохицуулалт хийе
Банкны төлөөлөгчид жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг сайжруулах талаар хэд хэдэн санал хэлсэн. Юуны өмнө одоо хэрэгжүүлж байгаа төслийн зээлийн нийт эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Учир нь дээрх зээлийн эрэлт хэрэгцээ тун их байгааг хэлсэн. Харамсалтай нь банкны боломж хязгаарлагдмал тул дээрх хэрэгцээг хангаж чадахгүй байгаа аж.
Дараагийн нэг санал нь манай улсын хөгжилд хамгийн ач холбогдол бүхий бизнес эрхэлж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлэх санал байв. Үүнийг Засгийн газар уламжлахыг хүссэн. Мөн бизнес эрхлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдэнд шаардлагатай сургалтуудыг банктай хамтран явуулах хэрэгтэй байгаа аж. Үүнээс гадна тухайн бизнесийн онцлогоос хамаарч зээлийн эргэн төлөлтийнх нь нөхцөлийг янз бүр байлгах талаар хэлсэн. Улирлын нөлөөнөөс хамаарч зарим бизнесийн идэвхижилт буурдаг. Өөрөөр хэлбэл, барилга болон бусад салбарын үйл ажиллагаа зогсох, саарах үзэгдэл гардаг. Энэ бүхэнд тохируулж зээлийн эргэн төлөлтөд зохицуулалт хийх боломжтой аж.
Г.Батзориг