Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цэцэрлэг сургуулиар хомс, хүн амын нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан бүсүүдийн нэгд тооцогддог.
Гэтэл энэ бүсэд орон сууцны зориулалттай барилга барих зөвшөөрлийг “Ай Би Эй групп” ХХК-д олгож, улмаар суурь цутгах газар ухаж эхэлсэн нь оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байна.
"2040 ОНЫ ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ХҮРТЭЛ НЭМЖ БАРИЛГА БАРИХГҮЙ"
Энэ асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг, “Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрлийн асуудлыг Нийслэлийн захиргаа, удирдлагууд, НИТХ-аас Засгийн газарт удаа дараа танилцуулсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2018 онд нягтаршил ихтэй бүсэд өндөр оффис, орон сууцны барилга барихгүй байх тухай шийдвэр гаргасан.
Түүнчлэн авто замын түгжрэл бууруулж, төвлөрөл багасгах цогц арга хэмжээ хэрэгжүүлсний хүрээнд 2022 оны 09 сард Засгийн Газар дээрхтэй адил шийдвэр гаргасан байдаг.
Засгийн газрын шийдвэрт, 2040 оны хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлах хүртэлх хугацаанд норм, дүрэм, стандартыг зөрчсөн орон сууцны зориулалттай барилга барихыг, тус чиглэлийн газар эзэмших, ашиглахыг хүн ам ихээр төвлөрсөн бүсэд хориглохоор шийдвэрлэсэн.
Гэтэл Ай Би Эй групп ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 20-нд 16 давхар 2 блок орон сууцны барилга барих ажлын зөвшөөрөл олгосон. Үүний дагуу оршин суугчдаас гомдол ирсэн бөгөөд долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Иргэдийн хурлаар би асуулга тавьсан. Тэгэхэд “ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь олгохоор судалж байгаа” гэсэн шийдвэр өгсөн байсан.
Харин бодит байдал дээр аль хэдий нь барилгажих, ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгочихсон байгаа нь оршин суугчид, компанийн хооронд зөрчил үүсгээд байгаа юм.
Нэгэнт хууль тогтоомж зөрчиж, ажил эхлэх зөвшөөрөл олгосон учраас тус шийдвэрийг цуцлах, эргэж харах тухай хүсэлтийг бид явуулаад одоо долоо хоног өнгөрч байна. Мөн, оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах, барилгын норм дүрэм зөрчигдөж буй асуудлаар өөрсдөө Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй” гэсэн юм.
Тэрээр энэ асуудлын талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хандана гэдгээ хэллээ.
Анх 2018 онд “Жудо бөхийн ордон” барих зориулалтаар олгож, хэд хэдэн эзэн дамжсан энэ газарт хотын удирдлагын зүгээс өрхийн эмнэлэг, хорооны барилга, сургууль барих талаар хэд хэдэн удаа хүсэлт тавьсан байна.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Энэ оны зургаадугаар сард Нийслэлийн газрын албанаас энэ газрын зөвшөөрлийг цуцална гэсэн мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн. Гэтэл Хот төлөвлөлт стандартын газар барилга барих зөвшөөрлийг давхцуулан олгосон. Нэг талдаа газрыг нь хураана гэдэг, нөгөө талдаа зөвшөөрөл олгоод байдаг. Энэ бол төлөвлөлтгүй олон олон шийдвэрүүдийн нэг л жишээ.
Компанийн удирдлагад сургууль цэцэрлэг, спорт цогцолбор, олон давхар зогсоол зэрэг нийтийн үйлчилгээний байгууламж барих тухай харилцан ойлголцож, зөвшилцөх санал хүргүүлээд байгаа ч хариу өгөөгүй байна.