Энэтхэгт Валентины өдрийг өргөнөөр
ёслон тэмдэглэхийг тус улсын хиндү болон мусульман шашинтнууд ихээхэн
дургүйцдэг. Гэсэн хэдий ч хиндү, мусульман, буддист аль нь байлаа ч сарнай
цэцгийн бизнес эрхлэгчдийн хувьд жилийн ашиг орлого нь асар ихээр нэмэгддэг
таатай үе нь болдог байна.
Энэтхэг, Кени, Этиопи дахь цэцгийн үйлдвэрлэл, худалдааны сүлжээг үндэслэгч
“Karuturi Networks” байгууллага өнгөрсөн жил зөвхөн Валентины өдрийг тохиолдуулан
18 сая шахам сарнай цэцгийг Европын болон бусад орны зах зээлд нийлүүлсэн байна.
Энэ үед ялангуяа Кенид цэцгийн экспорт үлэмж хэмжээгээр өсч 72 сая ам.долларын
худалдаа хийсэн гэсэн тооцоо гарчээ.
Христос шашинтны хайр дурлалын баярын энэ өдрийг улс үндэстнүүд шашин шүтлэг ялгалгүй
өргөн тэмдэглэх болсон тул “Karutaru” сарнай цэцгийн үйлдвэрлэлээ сүүлийн жилүүдэд
эрс өсгөсөн байна. Тус компани хоёр жилийн өмнө жилд 30 сая сарнай цэцэг зах
зээлд нийлүүлж байсан бол өнгөрсөн жил 650 саяыг нийлүүлсэн гэнэ. Энэ тоо
ойрын гурван жилд нэг тэрбум болтлоо өснө гэж тус компанийн менежер мэдэгджээ.
Гэгээн хайрын өдөр-Валентины баяраар зөвхөн Энэтхэгийн нэг л компани ийм
хэмжээний сарнай цэцэг худалдаалдаг гээд бодохоор дэлхий даяар хичнээн тэрбум
сарнай хосуудын хэтэвчийг “тэмтэрдэг” болох нь тодорхой. Дэлхийн цэцгийн зах
зээл жилд 80 тэрбум ам.долларын орлого олж буйн ихэнхийг сарнай цэцгийн худалдаанаас
олдог гэж зах зээл судлаачид тооцсон байна.Үүнд Валентины өдрийн худалдан
авалт нэлээд жин дардаг гэж мөн онцолжээ.
Үүнээс гадна Энэтхэгт Валентины баярыг тэмдэглэн болзож буй хосууд хиндү болон мусульман
шашны үзлийг баримтлагч бүлэглэлийнхний дайралтад өртөх явдал гардаг аж. Өнгөрсөн
сард тус улсын Кашмир мужид шашны салан тусгаарлах үзэлт эмэгтэйчүүдийн бүлэглэл
“Орон нутгийн мусульманчууд Валентины өдрийг тэмдэглэхгүй. Энэ баярыг
тэмдэглэх нь бидний хувьд ёс суртахуунгүй хэрэг” гэж мэдэгджээ.
Намсангийн Пагма