Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2006 оны 12 дугаар сарын 8-нд гарын үсэг зурсан Москвагийн тунхаглалын 4-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хөвсгөл-Байгал нуурын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр” батлах нь зүйтэй гэж үзэв.
Хөвсгөл нуур, Байгал нуурын ай савыг хамарсан аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлага, бодит боломж, давуу талыг ашиглан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.
Хөвсгөл, Байгал нуурт жилдээ тус бүр 40.0 мянга орчим жуулчин ирдэг байна. Европын жуулчдын нэг гол чиглэл болсон Транссибирийн галт тэрэгний аяллын маршрутыг баяжуулах, Байгал нуурт ирсэн зочин Хөвсгөл нуураар дамжин Монголд аялах бололцоог хангах бодит шаардлага байгаа юм.
Нууруудын хооронд жуулчид чөлөөтэй зорчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, үйлчилгээг бий болгоход энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршиж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан 2008.03.19-ний өдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэв.