Хослон дуулдаг уран бүтээлчид болох СТА жүжигчин Л.Сөрөлт, СТА дуучин А.Түмэн-Өлзий нарын “Би чиний зүрхэнд байна уу” тоглолтоо энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 19-нд АСА циркт 19:00 цагт ганцхан удаа тоглох гэж байна. Удахгүй болох гэж тоглолт болон бусад сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа.
-Сайн байцгаана уу. Сүүлийн үед хийж буй уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье.
Л.Сөрөлт: Бид “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо 2015 онд анх хийж байсан. Энэ зуур хамтын болон тус тусын хувийн уран бүтээлээ ч орхисонгүй шинэ дуунууд гаргаж, шинэ жүжигт тоглолоо. Удахгүй болох гэж буй “Би чиний зүрхэнд байна уу” тоглолт маань бидний бие даасан хоёр дахь тоглолт юм. Нэрний тухайд бид их бодож өгсөн. Хоёр хүн дуэт дуулахаар ихэвчлэн хайрын тухай л дуулна, угаасаа хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. “...байна уу” гэж асууж буй нь бидний “Байна уу” нэртэй уран бүтээлээсээ авч, “Зүрхний хайлан” дуунаас “зүрхний” гэсэн үг улбаатай гэх мэтчилэн үг бүр нь дууны нэрнээс санаа авч өгсөн юм.
Юун төлөө циркт хийж байгаа билээ, найруулга маш сонирхолтой, үзүүштэй тоглолт болно.
- Өчигдөр орой та бүхэнтэй холбогдоход клипний зураг авалттай байна гэж байсан. Чухам ямар дуундаа клип хийлгэж байсан бэ?
А.Түмэн-Өлзий: Бид урьд шөнө зураг авалттай байсаар үүрээр 4 цагт дууссан. Хүн бүрийн мэддэг “Последний раз” дууг бид хоёр монгол хэлнээ хөрвүүлж дуулахаар болсон юм.
Мөн энэхүү дуугаа МУГЖ Насантогтох багштайгаа хамт дуулж, үг хэллэг дээрээ багшаасаа зөвлөгөө авч өчигдөр шөнө клипнийхээ зураг авалтыг хийлээ. Энэхүү дуу 1980-аад онд зохиогдож байсан ба 90-ээд онд багш минь анх дуулж байсан юм билээ.

-Та хоёр маань багагүй хугацаанд хамтраад дуулсан. Одоогоор нийт хэдэн дуутай вэ?А.Түмэн-Өлзий: Бид хоёр цомог гаргах хэмжээний олон дуутай болсон байна лээ. Би өөрөө мэдээж дуучин хүн учраас урын сандаа арвин дуутай. Сөрөлт маань энэ гурван жилийн хугацаанд мөн л багагүй дуутай болсон. Олон хөгжмийн зохиолч, яруу найрагчид бидэнд дууны санал тавьдаг юм. Дуулалт, дууны үг агуулга зэргийг харгалзан сонгож дуулдаг. Хэрэв ирсэн санал бүрийг урын сандаа оруулсан бол тоймгүй их дуутай болсон байна байх. (инээв)

- Энэ удаагийн тоглолтын онцлогоос дурдвал?
Л.Сөрөлт: Бидний тоглолт АСА циркт болно. Юун төлөө циркийн гоё дугуй танхимд тоглолт маань болж байгаа билээ үүнийгээ давуу тал болгоод үзэгчдийн сонорыг мялаахаас гадна мэлмийг баясгах олон гоё үзүүлбэртэй тоглолт хийнэ. Тэдгээрээс сонирхуулан цухас дурдахад бид хоёр агаарын үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа юм. Энэ талаар би нэг шөнө бодоод “Гэнэт олс нь тасарвал яана аа” гэж айж ч байх шиг... (инээв)
Би Түмээд нэг жижигхэн кафед уулзах хүсэлт тавиад “Чи эрэгтэй хүнтэй хамтран дуулах бодол байдаг уу. Хэрэв байдаг бол хоёулаа нэг уран бүтээл хийж үзье” гэж анх санал тавьж байсан
Нэг хөтлөгч гарч ирээд л “Тэрний хөгжим, тэрний үг...” гээд л дууны нэрийг эхлээд зарласан байдалтай уламжлалт аргыг өөрчлөхийг хүссэн юм. Хошин шогийн тоглолтын үеэр номер бүрийн дундуур нэг ч завсар зай авалгүй өнгө, тайз засал ар араасаа урсан явдагийг үзэгчид мэднэ байх. Миний хувьд энэ хэмнэл үзэгчдийг уйдаахгүй, тоглолтыг илүү сонирхолтой болгодог гэдгийг сайн мэддэг учир найруулга, тайз засал дээрээ мөн маш сайн анхаарч шинэлэг байлгахыг зорьж байна.
Номер болгон минь уялдаа холбоотойгоор үргэлжилнэ. Жишээ нь Насаа багш маань виолончель хөгжим дээр тоглож байх зуур би нэгэн сонирхолтой үзүүлбэр толилуулах жишээний. Үзүүлбэр, дуу, номерууд маань ер нь ар араасаа тасрахгүй, уйдаахгүй байлгахаар хичээн ажиллаж байна. Найруулга маш сонирхолтой. Урьд урьдын тоглолтоосоо чанар, найруулга, дуулалт гээд бүгдийг нь илүү ахиулж арай өөр төрлийн юм хийхийг л хичээж байна даа.
- Хамгийн анх “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээл олноо хүргэхэд маш их хит болж байсан. Хамтран дуулж эхэлсэн түүх уншигчдад маань сонин байх.
Л.Сөрөлт: Би хэдэн жилийн өмнө ӨМӨЗО-нд явж байхдаа Д.Данзангийн ая, Б.Хүрэлбаатарын шүлэг “Хөөрхөн” дууг анх сонссон юм. Тухайн үед өвөрмонгол хүмүүс “Энэ мануусын дуу штээ” гээд... Тэгэхээр нь би “Тэгвэл би энэ дууг чинь дуулж болно уу” гэж асууж үгийг нь бүр уйгуржин монгол бичгээр бичүүлээд авч байсан юм.
Тэр үед хос дуучид нэлээн төрөн гарч байсан цаг. Манай Түмээ л хосгүй харагдаад байлаа. Тэгэхээр нь би нэг жижигхэн кафед уулзах хүсэлт тавиад “Чи эрэгтэй хүнтэй хамтран дуулах бодол байдаг уу. Хэрэв байдаг бол хоёулаа нэг уран бүтээл хийж үзье” гэж байсан юм. Түмээ маань ч миний саналыг уриалгахан хүлээн авсан юм. Тэгээд л түүнээс хойш урам аваад л уран бүтээлийн дөрөөн дээрээ гараад жийчихсэн дээ. (инээв)
А.Түмэн-Өлзий: Би Сөрөлтийгөө их хүндэлдэг, мэндтэй устай явдаг байлаа. Яг нарийн ярьвал бид хоёр нэг нутгийнх юм. Тухайн үед хамтдаа дуулах саналыг сонсоод “Тэгье, яагаад болохгүй гэж. Дуучин жүжигчин хоёр хослон дуулна гэдэг чинь бас сонин содон шүү дээ” гэж л хүлээж авсан даа. Анх нэг л дуу дуулах юм шиг байсан ч одоо цомог гаргах хэмжээний олон дуутай болчихсон, үзэгчдийн хүсэлтээр дахисныг тооцвол дөрөв дэх удаагаа тоглох гээд, улсынхаа 21 аймгаар тоглолтоо хийчихсэн ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээжээ.
- Цаашид ч мөн сайхан уран бүтээлүүдээрээ сонсогчдоо баярлуулсаар байх болно гэж найдаж байна.
Л.Сөрөлт: Тэгэлгүй яах вэ. Өчигдөр “Последний раз” (орчуулбал “Сүүлчийн удаа”) дууныхаа клипийг хийлгэж байна гэсэн чинь зарим найз “Энэ та хоёрын сүүлчийн дуу юм уу” гэж гайхаж асууж байна лээ. (инээв).
А.Түмэн-Өлзий: Магадгүй энэ дууг эхнэр нөхөр хоёр дуучин хослон дуулсан бол амны билэгээ бодоод дуулахгүй л байх. Гэхдээ бид хоёрын хувьд энэ бол уран бүтээл учраас дуулсан юм. Мэдээж үүнээс цааш уран бүтээл, дуугаа хамтраад хийсээр л байх болно. Найзууд л шоглоом хийж байхгүй юу. (инээв)
2016 онд хийсэн “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын маань тасалбар тоглолт болохоос хоёр хоногийн өмнө дуусч байсан юм. Дахин нэг тоглосон ч үзэгчдээс хүсэлт ирсээр байсан тул нийт гурван удаа тоглож билээ.
- Жүжигчин Сөрөлтийн хувьд мэргэжлийн уран бүтээлээсээ илүүтэй дуучны “ажилдаа” илүүтэй анхаараад байх шиг...?
Л.Сөрөлт: Саяхан “Мөрөөдлийн театр” продакшний хамт олонтойгоо хамтраад “Дундын бүсгүй” шоу драмыг бид маш амжилттайгаар тоглож дуусгалаа. “Шинэ үе” продакшнд байхад тоглолтын төгсгөл дэх хөгжимт мюзикл дээр дуулдаг байсан минь нөлөөлсөн байх. Энэ үеэс л дуулах урмыг их авсан. Анх “Өргөн Сэлэнгэ” дуулж эхэлсээр саяхан “Хоёр маргаз уул” дууг дууллаа.
Нэг бодлын дуучин хүмүүсийн дэргэд өөрийгөө дуучин гэж цоллуулахаас заримдаа санаа минь зовоод байдаг юм. Учир нь 5,6 жил сурсан мэргэжлийн уран бүтээлчдийн дэргэд кино драм төгссөн хүн дуучин гэж хэлүүлэх нь миний өөрийн ёс зүйн хувьд учир дутагдалтай л даа. Нэг дуучин хүн кино эсвэл жүжигт тоглоод жүжигчин гэж хэлүүлээд байвал надад мөн сонин л санагдана.
Одоо гэхдээ ер нь жоохон дасчих гээд байна шүү. (инээв)
- Дуучин Түмэн-Өлзийгийн хувьд өөрийн ганцаарчилсан ямар уран бүтээлүүд дээр ажилласан бэ?
А.Түмэн-Өлзий: Энэ жилийн гуравдугаар сард өөрийн бие даасан хоёр дахь тоглолтоо хийсэн. Ер нь тоглолт хийнэ гэдэг бүр цаашлаад зөвхөн нэг дууны ард гарах гэж тухайн уран бүтээлчид, баг хамт олноос маш их цаг зав, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардаж байдаг. Зориод ирсэн түмэн олондоо гоё юм үзүүлчих юмсан, сонсгочих юмсан л гэж чин сэтгэлээсээ эрмэлздэг.
Л.Сөрөлт: 2016 онд хийсэн “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын маань тасалбар тоглолт болохоос хоёр хоногийн өмнө дуусч байсан юм. Тэгэхээр нь нэг өдрийн завсарлагатайгаар дахин тоглосон ч үзэгчдээс хүсэлт ирсээр байсан тул нийт гурван удаа тоглож билээ. Бид тоглолтоо бусдаас яаж өөр байлгах вэ, нэг нь дуучин нөгөө нь жүжигчин гэдэг нь давуу тал учраас үүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг дээрээ сайн ажилласан. Энэ удаад ч мөн өмнөхөөсөө илүү зүйл хийхийг л хүсч, зорьж явна даа.
Хосууд хамтын амьдралаа эхлүүлэхээс өмнө гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болсноор тэднийхээ өмнө насан туршдаа том үүрэг хариуцлага үүрдэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй
- Анх хослон дуулан гарч ирж байгаа уран бүтээлчид олны дунд нэр холбогдох нь бий. Та хоёр ч мөн үүнийг тойрч гараагүй байх. Олны үгэнд хэрхэн ханддаг байв?
А.Түмэн-Өлзий: Анх хамтдаа дуулаад гарч ирсэн ч яван явсаар эхнэр нөхөр болсон уран бүтээлчид цөөнгүй байдаг учир хүмүүс тэгж ханддаг байх. Бид хоёр энэ талаар мөн ч олон ярьсан даа (инээв). Хүмүүс юу гэж ойлгох нь тухайн хүний өөрийн л асуудал.
Бидний гэр бүлүүд сайхан найзууд. Сөеөгийн (Л.Сөрөлт) маань эхнэр болон миний нөхөр гээд заримдаа бид бүгдээрээ хөдөө орон нутгуудаар тоглолтдоо явдаг юм. Тэр үед Сөеөгийн эхнэр кассан дээр ажиллаж байхад манай хүн холын замд жолооч хийгээд явах жишээний, бид сайхан гэр бүлийн найзууд юм даа. Хэн хэний минь гэр бүлүүд ойлгодог, дэмждэг болохоор уран бүтээл маань урамтай сайхан бүтдэг.
- Та хоёр аялан тоглолтоор явж байхад ч юм уу хөгтэй явдлууд их тохиолддог л байх даа?
Л.Сөрөлт: Бид хоёр нэг их тэгж хөглөөд байдаггүй штээ. (инээв) Гэхдээ нэг удаа ингэсэн юм байна. Бид хоёр Туркэд суугаа монголчууд дээрээ очиж тоглолтоо хийсэн юм. Би их салан хүн шүү дээ. Тиймээс алга болж магадгүй гэсэн хэтэвч, түлхүүр гээд жижиг сажиг юмнуудаа Түмээд өгчихдөг юм. Тэгсэн нутаг буцах болоод бид Чингис хаан нисэх онгоцны буудал дээр ирсэн хойноо би Түмээгээс “Юмнуудаа авъя” гэтэл Түмээ “Айн…?” гэдэг байгаа. Тэгсэн чононд хонио хадгалуулна гэгч шиг л юм болсон доо. Аз болоход өрөөнд мартсан миний эд зүйлсийг буудлын ажилтан хямгадчихсан, нааш нь илгээмжээр явуулаад авч байсан.
Бас бид хоёр хуримд их уригдана аа. Өвөл 12-р сард байсан санагдаж байна, нэгэн арга хэмжээн дээр бид уригдаж очлоо. Ихэнхдээ л хурим дээр уригдаж дуулдаг юм чинь гэж бодоод би тайзан дээр гараад л шууд “За, гэрлэж байгаа хосдоо…” гэсэн Түмээ нэг юм шивнээд л “Хурим биш шдээ…” л гээд байгаа бололтой тэгэхээр нь байдлыг ойлгосон би “Шинэ жилийн баярын…” гэсэн хүмүүс нир гээд л инээлдсэн. Тэгсэн нэгэн компанийн ойн баяр байсан юм билээ л дээ. (инээв)
- Ихэвчлэн хайрын тухай хослон дуулдаг уран бүтээлчдийн хувьд залуу гэр бүлүүдэд уран бүтээлээрээ дамжуулж эерэг хандлагыг түгээхийг л зорьдог байх. Гэвч манай залуу гэр бүлүүдийн дунд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт их байна гэсэн шүүмжлэлийг дагуулах болсон. Энэ талаар хувьдаа ямар үзэл бодолтой явдаг вэ?
Л.Сөрөлт: Эрх зүйн тогтолцооны хувьд сул талтай юм болов уу гэж би боддог юм. Дөнгөж 6 сар үерхээд л хэн хэнийгээ бүрэн таньж амжаагүй хэр нь хүүхэдтэй болоод нэг гэрт орчихно. Төдөлгүй нөхөр нь хаяад л явчихна.
Бид хоёр уран бүтээлээрээ дамжуулж хосууддаа, ард түмэндээ хайрын эерэг хандлагыг түгээхийг хичээдэг дээ.
Энэ хэцүү нийгэмд тэр нэг эмэгтэйг хэдэн нялх хүүхэдтэй яаж хаяад явж чаддаг юм бол гэж би гайхаад байдаг юм. Ямар нэгэн асуудалгүй бол ээж нь асран хамгаална гээд хуулиндаа заагаад өгчихсөн. Хүүхдийн аав сар бүр тэтгэмж өгсөн болоод л эцэг хүн гэсэн хариуцлагаас мултарчихаж байгаа юм. Зарим нь бүр тэр тэтгэмжийг ч өгөхгүй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэх, эсвэл өгч чадахгүй байгаад нь хариуцлага тооцдог, албадан хөдөлмөр эрхлүүлдэг байгаасай.
Тэгэхээр хамтын амьдралаа эхлүүлэхээс өмнө гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болсноор тэднийхээ өмнө насан туршдаа том үүрэг хариуцлага үүрдэг гэдгийг маш сайн ойлгомоор байгаа юм.
Бидний саяхан гаргасан “Зүрхний хайлан” гээд дуугаа олон нийтэд цацахдаа сошиал хуудсан дээрээ “Зүрхний хайртууддаа сонсгоорой” гээд оруулчихсан юм. Тэгсэн эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ гээд бие биенээ мэйншндсэн байхыг хараад ихэд баярласан. Тиймээс бид хоёр уран бүтээлээрээ дамжуулж хосууддаа, ард түмэндээ хайрын эерэг хандлагыг түгээхийг хичээдэг дээ. Бидний уран бүтээлд “Чи минь яагаад явчихав даа, хайр минь чи даанч яав даа, саллаа даа” гэх мэт сөрөг утга агуулгатай нэг ч дуу байхгүй.
Одоо болох тоглолтын минь нэр хүртэл “Би чиний зүрхэнд байна уу” гээд асуусан, эрхэлж хайр нэхсэн, түүний хариуд нь “Чи минь миний зүрхэнд байгаа шүү” гэх эерэг агуулгыг багтааж байгаа юм л даа.
- Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.