Бямба гарагт АНУ-ын Колорадо мужийн Брекенрижэд болсон 28 дахь удаагийн Олон Улсын Цасан Урлалын аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд “Нууц” нэртэй бүтээлээрээ алтан медаль авсан байна.
Өрсөлдөгч 14 багтайгаа адил дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг цахилгаан багаж хэрэгсэл, будагч бодисыг ашиглалгүйгээр таван өдрийн хугацаанд 65 цаг зарцуулан бүтээлээ нэгдүгээр сарын 27 хүртэл хийсэн байна.
Монголын уран бүтээлчдийн хувьд энэ тэмцээнд зургаа дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2017 онд Уран бүтээлчдийн сонголтыг талцуулж байжээ. Монголын баг 23 дахь удаагийн Брекенрижийн аварга шалгаруулах тэмцээн дээр 13-р зууны дайчид болон тэдний морьдыг дүрслэн үзүүлсэн “Монголын дайчид” нэртэй бүтээлийг 20 тонн цасаар урлаж хүмүүсийн болон уран бүтээлчдийн сонголтыг авч аварга болж байсан юм .
Энэ жилийн тэмцээнд Хятадын баг өөрсдийн шүтээн “Бодлогошрогч” бүтээлээр мөнгөн медаль, АНУ-ын баг “Бүжгийн бурхан” бүтээлээр хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнд Хятадын баг “Лусын дагина” бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байсан юм.
Эх сурвалж: Xinhua