IMARC ФОРУМД 90 ГАРУЙ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа IMARC буюу “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт” аравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд болж өнгөрлөө. Манай улсын хувьд уг форумд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр Д.Сумъяабазар сайд Австралийн Мельбурн хотоос шууд ярилцлага өглөө. Тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарын онцлог давуу талаа 90 гаруй улсын уул уурхайн салбарын төлөөлөлд сурталчилж, хэд хэдэн аж ахуйн нэгжтэй тусгай уулзалт хийсэн гэдгээ онцолж байв.
-Энэ удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв үү?
Австралийн Мельбурн хотноо “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д 90 гаруй улсын уул уурхайн салбарын төлөөлөл оролцож, улсынхаа уул уурхайн салбарын танилцуулга, сурталчилгааг хийлээ.
Бид ч мөн адил Монгол улсын уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төсөл болон цаашид хэрэгжүүлэх төслүүдээ сурталчиллаа. Мөн уул уурхайн салбарын ололт амжилт төдийгүй алдаа оноогоо илэн далангуй ярилцаж, манай улсын уул уурхайн салбар цаашид хөгжих ёстой гэсэн санаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлж чадсан нь энэ удаагийн форумд оролцсоны ач холбогдол гэж бодож байна.
-“Оюутолгой”-той холбоотой хуулийн жижиг асуудлууд бий гэсэн. Үүнд ямар асуудлууд багтаж байгаа бол. Түүнчлэн “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах болон Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлын явц ямар шатандаа байгаа вэ?
-“Оюутолгой”-н төслийг Монгол улсын уул уурхайн ноён оргил гэж боддог. Гэхдээ уг төсөлд хийж хэрэгжүүлэх, засаж залруулах зүйлс бий. Энэ нь мэдээж татварын орчинтой холбоотой асуудал болоод зарим гэрээ хэлцлийг эргэн харах шаардлагатай зүйлс байгаа юм.
Аливаа том төслийг олон жижиг асуудал дагалддаг шүү дээ. Гэхдээ “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт нийт орлого болон олборлолтын хэмжээг нэмэгдүүлж, Монгол улсад ногдох орлого, татварын хэмжээ төдийгүй хөрөнгө оруулагчдад очих өгөөж эрс нэмэгдэх таатай үе 2022 оноос эхэлнэ.
Харин үүнээс өмнө төсөл дэх шүүмжлэлтэй асуудлуудыг ярилцах хэрэгтэй.
Үүнээс гадна АНУ болон германы шинжээчдээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулан ажиллах болно. Харин “Оюутолгой”-н төслийг зогсоох, гацаах гэсэн ойлголт байхгүй.
Засаж залруулах зүйлсээ олон улсын түвшинд ухаалгаар шийдэх болно. Үүнийгээ бид IMARC форум дээр ч мөн илэрхийлсэн. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд $1.2 орчим тэрбум төсөвлөсөн
-Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-н iPО-г хэр сонирхов. iPО гаргах хугацааг тогтоосонтой холбоотой бэлтгэл ажил ямар байгаа вэ?
-“Эрдэнэс тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажил нэлээд шахуу төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгаа. Хөрөнгө босгох түлхүүр нөхцөл нь стандартад нийцсэн бүтэц зохион байгуулалт, зөв засаглал байх юм.
Нүүрсний зах зээл дээр үнийн бодлого харьцангуй тогтвортой байгаа энэ үед олон улсын хөрөнгийн биржид урьтаж хөрөнгө босгох нь зүйтэй учир хөрөнгө босгох хугацаагаа 2019 оны 46 дугаар сарын хооронд гэж албан ёсоор зарласан.
Мөн IMARC форумд оролцох үеэрээ дан ганц уул уурхайн салбараа сурталчлахаас гадна тусгайлсан уулзалт хэд хэдэн удаа хийсэн. Энэ үед мэргэжилтнүүд төдийгүй хөрөнгө оруулагчид “Тавантолгой” шиг томоохон орд олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох нь зөв алхам хэмээн үзэж байсан.
Түүнчлэн Хятадын Засгийн газар манай улсын төмөр замын бүтээн байгуулалтын талаар нарийвчилсан тодруулга авсан.
Уг төмөр замын бүтээн байгуулалтын хувьд концессийн тухай хуулиар шууд гэрээ байгуулах чиглэлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгөөд байгаа.
Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ханги-Мандал, Цагаандэл уул–Өлзийт гэсэн гурван чиглэлд авто замын бүтээн байгуулалт хийх тогтоол гаргасан. Ханги-Мандалын 340 орчим км авто замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар ирэх оны арванхоёрдугаар сард түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр хүлээж авахаар ярьж байгаа.
Төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг өндөр зохион байгуулалттай ажиллуулж, жилийн дотор ашиглалтад оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хоёр дахь гарц буюу Ханги-Мандалын авто замаар 15 сая тонн нүүрс тээвэрлэх болон “Оюутолгой” зэсийн баяжмалаа гаргах гэх мэт давуу байдал манай улсад гарах учраас энэ ажлыг эрчимжүүлж байгаа.
-Урьдчилсан байдлаар эдгээр бүтээн байгуулалтад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна вэ?
Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд 1.2 орчим тэрбум ам.доллар төсөвлөж, техник эдийн засгийн үндэслэл нь урьдчилсан байдлаар хийгдэж байгаа. Харин Гашуунсухайтын авто замд 340 орчим сая ам.доллар, Ханги-Мандалын авто замд 260-270 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол байна.
Тавантолгойн төсөл дээр техникийн, хуулийн, аудитын болон санхүүгийн зөвлөхүүдээ энэ сард багтаан шалгаруулна. Үүний дараагаар олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкаа олон улсын түвшинд шалгаруулж, “Эрдэнэс тавантолгой”-н 30 хүртэлх хувиар олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажил хийгдэнэ.
IMARC олон улсын форум дээр Тавантолгойн төсөлд 6.8 тэрбум ам.доллар зайлшгүй шаардлагатай хэмээн танилцуулсан.