Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замын 145 дахь км-т иргэн Д нүүрс тээврийн Потон машиныг жолоодож явах үедээ галд өртөж, биеийн 95 хувь нь түлэгдэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгджээ.
Энэ талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Жолооч Д.Дашдоржийг Оюутолгой ХХК 50 хувийн хөнгөлөлттэйгөөр өөрийн онгоцоор Өмнөговиос Улаанбаатарт хүргэж иржээ.
Одоо хохирогчийн арьс нөхөх зардалд 70-80 сая хэрэгтэй болоод байгааг ар гэрийнхний зүгээс мэдээллээ.
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо:
"Улс орон дөрөв хоног амарч байх үед орон нутагт уул уурхайд өдөр бүр нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй явуулж байсан.
УБ-ын харьяат иргэн Д-г нүүрс тээврийн машинаа жолоодож байх үед нь кабинд нь гал гарсан. Автомашины кабин 100 хувь шатсан. Ослоос амьд гарсан ч энэ хүн өнөөдөр ухаангүй байна. Үнэхээр харамсалтай байна. 2018 оны 11-р сарын 8-ны өдөр Эрдэнэс тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж гарсан.
Гэтэл нүүрс тээвэрлэдэг "Омог цагаан шонхор" компанийн зүгээс хүнээ аврахын тулд хамтарч ажиллана гэсэн боловч мөнгө гаргах боломжгүй байна гэсэн.
Энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
ХАБЭА тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар осол гаргасан компани энэ ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай.
Монгол Улсын төр хүчгүй байна. Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага нэг ч мэдээлэл өгөөгүй байна. Монголын хуулийг мөрдөхгүй байгаа тул энэ компанид хариуцлага тооцож энэ иргэнийг амьд мэнд байлгаж, эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд Монголын төр анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
Хохиролд өртсөн иргэн Д-ийн нөхөн төлбөрийг яаралтай гаргахыг шаардаж байна. Арьс нөхөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байна." гэлээ.
Галын шалтгааныг асуухад машинд халаалтын сэнс ажиллуулсны улмаас кабин шатсан гэлээ.
Хохирогчийн ээж н.Даариймаа:
Төрөөс, ард түмнээс хүүгийн минь амийг аврахад хандив тусламж өгөөч гэж гуйж байна
"Миний хүү Дашдорж 3-4 дүгээр түвшний түлэгдэлтэй сэхээний тасагт эмчлүүлж байна. Энэ компани ямар ч мөнгө өгөхгүй байна. Бид өдөрт 2 сая гаруй төгрөгийн зарлага гаргаж гаднаас эм тариа авч байна. Төрөөс, ард түмнээс хүүгийн минь амийг аврахад хандив тусламж өгөөч гэж гуйж байна. " гэв
Хохирогчийн эхнэр н.Туул:
"Манайх 1-8 насны гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа. Одоогоор нөхрийн маань даралт хэлбэлзэлтэй, шокийн байдалтай байгаа. "Омог цагаан шонхор" ХХК бидэнтэй 2 удаа уулзсан. Уулзахдаа маш удаан хүлээлгэж байж ирсэн. Өнөөдөр бидний санхүүгийн асуудал хүнд байна. Хятадын компани мөнгө гаргахгүй гэсэн.
Оюутолгой ХХК-ний тусламжтай нөхөрт маань амьсгалын аппаратыг цаг алдалгүй залгасны хүчинд амь аврагдаж, яаралтай онгоцоор хүргүүлж ирсэн.
Бид хоёулаа Солонгост суралцаж ирээд энд ажиллаж байна. Бид өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгосон энгийн нэгэн гэр бүл " гэлээ.