Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.
Ингэснээр Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1 , 2 “ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.
Төслийн хүрээнд барьж буй шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм.
Төслийн барилгын ажил энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд,
-Бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэлийн гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна. Хамгийн түрүүнд Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ гүүр бол давхар гүүрэн байгууламж гэдгээрээ онцлог. Хуучин гүүрээ арваннэгдүгээр сар гээд ашиглалтад оруулбал хоёр гүүр нэг нэг чигийн хөдөлгөөнтэй болно. Өнөөдөр Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг нээж байгаа болохоос бүрэн ашиглалтад ороогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Арваннэгдүгээр сар гэхэд цогцоороо ашиглалтад орно.
Бүтээн байгуулалтын ажлыг бид өмнө нь намар хүлээж авдаг байсан. Одоо бол хавар цэцэрлэг, сургуулиа хүлээж авч байна, гүүрээ зун нээж байна гэхээр технологийн дэвшлийг ашиглаж чадаж байна, компаниуд туршлагатай болж байна гэдгийг онцлох хэрэгтэй” гэв.
Хяналтын багийн дарга П.Дэмүүлэн “Засвар арчилгааг цаг хугацаанд нь хийх юм бол 100 жилийн баталгаатай. Бид үндсэн чиглэлийн гүүрийг өнөөдөр нээж байна. Цаашид Дүнжингарав болон Наадамчдын замыг холбох, хонгилын гэж нэрлэж буй замын ажлыг дуусгах гээд аравдугаар сарын 30-н гэхэд цогцоороо дуусна” гэдгийг хэллээ.