Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцсон байна.
Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт шинэ сорилтуудыг бий болгож байгаа аж. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдсэний нөлөөгөөр урсгал дансны алдагдал өсөх, нөөц бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монголбанк бодлогоо чангатгах замаар зээлийн эрчимтэй өсөлтийг хязгаарлах хэрэгтэй гэж ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб дурдсан байна. Мөн төсвийн алдагдал хүлээж байснаас илүү буурч байгаа нь Засгийн газрын өр буурахад түлхэц болж байгааг онцоллоо. Хэдий тийм боловч гадаад валютын албан нөөцийн хэмжээ, банкны өөрийн хөрөнгийн хэмжээ зохистой түвшиндээ хүрээгүй, эмзэг хэвээрээ байгаа гэж онцолжээ.
Тиймээс макро бодлогын хүрээнд зээлийн өндөр өсөлтийг хязгаарлаж, гадаад эрсдэлээс хамгаалах нөхцөлүүдээ бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Үнэлгээний шатанд төсвийн алдагдал, валютын нөөц, өрийн хэмжээтэй холбоотой тоон зорилтууд биелсэн гэж үзсэн байна.
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 434.3 сая ам.долларын шууд санхүүжилт авахаар тохирсон юм. Тавдугаар шатны үнэлгээг захирлуудын зөвлөлөөр баталсны дараа Монгол Улсад нийт 217.33 сая ам.долларын санхүүжилт Олон Улсын Валютын Сан олгосон гэж Монголбанк мэдээлж байсан юм.
Б.Бямбасүрэн