Москва хот дахь АНУ-ын элчин сайдын яамнаас Оросын чөлөөт бөхийн шигшээ багийнханд визний ярилцлагын цаг товлож өгөхөөс татгалзжээ.
Тамирчид ирэх сард АНУ-ын Айова Сити хотод болох Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор АНУ зорчих виз мэдүүлсэн аж.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Америкийн зүгээс гаргасан энэхүү шийдвэрт эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Вашингтоны энэхүү үйлдлийг, “ Оросын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх, тэдэнд саад хийх ээлжит жишээ” хэмээн тодорхойлжээ.
Тэрээр, “ОХУ-д дарамт шахалт үзүүлэхийн тулд Вашингтон "Спорт бол энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг" гэсэн зарчмыг хаясан. Түүнээс гадна Америкийн эрх баригчид тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийг хассан нь өөрийнх нь улсын тамирчдад ч ашигтай байх шиг байна” хэмээн мэдэгджээ.
М.Захарова Америкийн зүгээс гаргасан шийдвэрийг өөрийн эх орондоо олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулж буй орны хувьд үүргээ маш бүдүүлгээр зөрчиж, ялгаварлан гадуурхаж байна хэмээн дүгнэсэн байна.
Үүнээс гадна болсон явдлыг олон улсын спортын нийгэмлэгүүд анхааралдаа авах байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Ria.ru