Улс оронд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн гол гол нийтлэл, ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын хуралдаанаар уг хуулийн хугацааг 10 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.
Энэ хууль 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн хэрэгжүүлэх хугацааг долоо дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм. 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
Энэ хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх үеэр хэд хэдэн гишүүн 15 жилийн хугацаанд нийт өрхийн 18.3-хан хувь нь газраа өмчилнө гэдэг энэ хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байгааг харуулж байна. Энэ хуульд өөрчлөлт оруулахдаа зөвхөн хугацааг 10 жилээр сунгаснаар асуудал шийдэгдэхгүй.
Мөн газрын албаныхны хүнд суртал, авлигын асуудал ард иргэдийн цөхрөнг бардаг тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ салбарын сайд, удирдлагуудад нь сануулаад энэ асуудал анхаарал хандуулахыг хүсэв. Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ АВЧ ҮЛДЭХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ
УИХ-ын өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн дор бүрнээ хичээх ёстой. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндэслэлээр энэ хуулийн төслийг өргөн барьсан гэв.
Гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн боловч түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эрхзүйн орчин бүрдээгүй учир хүсэлтийг нь шийдвэрлэж чадаагүй. Иймд дээрх хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдэх гэж буй юм.
Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Энэ асуудлыг бид Парламентийн өнгөрсөн хугацаанд гарсан түүх, намтраа үзэж шийдэх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд Казиногийн гэх хэргээр, С.Зоригийн амь насаа алдсантай холбоотойгоор гурван гишүүнийг тодорхой хугацаагаар барьж, хорьж байсан. Нэр бүхий гурван гишүүнийг УИХ-ын танхимын үүднээс барьсан. 2000-2004 онд АН-ын гишүүн Л.Гүндалайг Намын байрны гаднаас баривчилсан.
Бид нар тэмцэж байж чөлөөлж авч байсан. Гэтэл 2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдээгүй. Энэ бүх асуудлууд дээр хуулийн ямар зохицуулалт үйлчлээд байгааг үзмээр байна. Харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчлэхгүй байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байхад Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болих нь аргагүй шүү дээ гэв.
Гишүүд үг хэлсний дараа энэ хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙГ АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗАХЫГ САНАЛ БОЛГОЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт Далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.
МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгов. Уг үл ойлголцлоо таслан зогсоохгүй улам бүр газар авахуулбал бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтойг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан байна.
С.ЗОРИГ АГСНЫ МЭНДЭЛСНИЙ 56 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсний 56 жилийн ой 4-р сарын 20-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт тохиов. Түүний дурсгалыг хүндэтгэж АН-ын удирлагууд, УИХ дахь АН-ын гишүүд, ар гэрийнхэн нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө.
С.Зориг 1998 оны аравдугаар сарын 8-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэргийг илрүүлсэн хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг олон нийт эргэлзэж хүлээж авсан. Хэрэг үйлдсэн гэж ял авсан хүмүүсийн цаана хамгийн гол учир зангилаа болох улс төрийн захиалгат энэ хэргийн захиалагчийг олох ёстой хэмээн хууль хяналтынхныг шүүмжилсэн.
Ард иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа. Тэдний нэг нь өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй хашир, туршлагатай улстөрч Ц.Нямдорж. Одоо С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна.
С.ЗОРИГИЙН ХАМТРАН АМЬДРАГЧ Б.БУЛГАНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг шалгаж байна.
Шалгалтын явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганыг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас яллагдаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолыг Б.Булганд танилцуулж байцаалт авсан гэж мэдээллээ.
Б.НЯМАА: БИД НИЙТЭЭРЭЭ ЧАДВАРГҮЙ, ЦАГ ҮЕДЭЭ НИЙЦЭХГҮЙ БОЛЖЭЭ
GoGo.mn сайтын сэтгүүлч О.Ариунбилэг "Хурц өнцөг"-төө судлаач Б.Нямааг урьж, боловсролын салбарт тулгамдсан асуудлуудын талаар ярилцсан нь өнгөрсөн долоо хоногт их хандалт авсан байна.
Болохгүй, бүтэхгүй, бүдүүлэг, зарчимгүй, ёс зүйгүй, шударга бус... гээд байхгүй, бүтэхгүй, болохгүй бүхний суурь нь боловсролоос үүдэлтэй. Яагаад ийм болчихов, шалтгаан үр нь юу байв гээд хайвал бас л боловсролын салбар луу хөтөлнө.
Энэ бүхнийг өөрийн биеэр туулж яваа эцэг, эхчүүд үр хүүхдээ яаж хүн шиг хүн болгох вэ, ямар сургуулийг сонгох вэ гэдэг "толгойн өвчтэй" болсон. Гэтэл нөгөө талд багш нар "цалин нэмэх ёстой" гэж тэмцэх боловч сургалтын чанар муу байна, яаж сайжруулж болох вэ гэж ганц ч үг ган хийхгүй.
"Б.Нямаа: Бид нийтээрээ чадваргүй, цаг үедээ нийцэхгүй болжээ" ярилцлагыг та бүхэн УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ БОЛНО.
Б.ОЮУН-УНДРАХ: ТАВАН ХАНАТАЙ ГЭРТ ЭХЭЛСЭН БИЗНЕС УРЛАНТАЙ БОЛТЛОО ӨРГӨЖСӨН
Сонины хаягдал цаасыг ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн урладаг Б.Оюун-Ундрах "Гарааны бизнес" булангийн зочноор уригдлаа. Дизайны мэргэжилтэй тэрбээр хоёр жил гарны өмнө таван ханатай гэртээ бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө 30 метр квадрат тохилог ажлын байртай болж, хоёр ч хүнийг ажилтай орлоготой болгосны нэг нь гэрээсээ гарах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй.
Импортын барааг багахан ч болов бууруулахаар хичээж Б.Оюун-Ундрахтай хийсэн "Б.Оюун-Ундрах: Таван ханатай гэрт эхэлсэн бизнес урлантай болтлоо өргөжсөн" ярилцлагыг сонирхоно уу.
А.СҮХБАТ: ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Б.БАТ-ЭРДЭНЭ ТА ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГАА ЗОГСОО
УИХ-ын гишүүн А.Сүхбат бусдад зодуулж, цагдаагийн байгууллагад хандсан тухай мэдээлэл өнгөрсөн даваа гарагт гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Бөхийн холбоог хууль бусаар тэргүүлж байгаа нөхдүүд энэ ажлыг зохион байгуулсан. Энэ бол үүрээр болсон асуудал.
Хамгийн эвгүй нь намайг хэвтэж байхад харанхуйгаар хаалга цөм өшиглөж орж ирсэн. Улсын начин Одхүү, Багахүү, Ганбаатар нарын залуучууд харагдаж байсныг би Бөхийн өргөөнөөс хүчинд автаж гарахдаа л эргэж харсан. Ер нь Бөхийн холбооны маргаан зөвхөн өнөөдрийн асуудал биш ээ. Бид нар 20 жилийн булхай луйврыг илчилж байгаа юм.
Хүчингүйд тооцсон тамга тэмдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн өнөөдөр хэрэглэсээр л яваа. Өөрийгөө Монгол бөхийн холбооны тэргүүн гээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж “Хууль зүйн ухааны доктор Та хууль бус үйлдлээ зогсоо” гэж хэлмээр байна гэв.
ФОТО: 42 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ УЛААНБААТАР
Москва дахь Бельгийн Элчин сайдын яаманд томилогдсон залуухан дипломат Тиерри дэ Грубен 1976 оны хоёрдугаар сард Улаанбаатарт иржээ.
Тэрээр шинэхэн томилогдсон Элчин сайдын хамтаар Монгол Улсад долоо хоног айлчилсан аж. Тухайн үед Москва дахь Элчин сайдын яам нь Монголын Засгийн газарт итгэмжлэгдсэн байсан учраас шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар ирсэн юм байна.
Бид түүний хүү Кристофер дэ Грубентэй холбогдож албан ёсоор зөвшөөрөл авсны дагуу доорх зургуудыг нийтэлж байна. Москвад дөнгөж томилогдоод удалгүй Монголд ирсэн залуухан дипломатчийн нүдээр Улаанбаатар ямар харагдаж байсныг гэрэл зургуудаас сонирхоорой.