Лос Анжелес Галакси багийн довтлогч Златан Ибрахимович өөрийн замналын 500 дахь гоолоо Канад улсын төлөөлөл Торонто багийн эсрэг орууллаа.
Өнгөрсөн амралтын өдөр Америкийн хөлбөмбөгийн лигийн хүрээнд Лос Анжелес Галакси болон Торонто багууд 28-р тойргийн тоглолтоо хийж үндсэн цагт 5:3 харьцаатай Торонто хожиж лигийнхээ 8 дахь ялалтаа авсан юм.
Тэгвэл уг тоглолтын онцлох сэдэв Златан Ибрахимовичийн 500 дахь гоол байлаа. 0:3 харьцаатай хожигдож байх үед тоглолтын 43 дахь минутанд Златан Ибрахимович Алекс Боногийн хаалганд гайхалтай гоол оруулсан нь түүхэн гоол болсон юм.
Яг одоо идэвхитэй тоглож байгаа тамирчдаас 500 болон түүнээс дээш гоол оруулсан хоёрхон тоглогч буюу Лионел Мэсси, Криштиану Роналду нар байсан бол энэ клубт Златан Ибрахимович нэмэгдэн орлоо.
Златан Ибрахимович өөрийн замналдаа Малмо, Аяакс, Ювентус, Интер Милан, Барселона, АС Милан, Пари-Сен Жермэйн, Манчестер Юнайтед болон ЛА Галакси клубуудэд нийт 747 тоглолтонд оролцож 438 гоол оруулсан бол шигшээ багийнхаа төлөө 114 тоглолтонд оролцож 62 гоол оруулсан юм.
Америкийн хөлбөмбөгийн лигийн мэргэн буучдын жагсаалтыг 28 гоолтой Жосеф Мартинез тэргүүлж байгаа бөгөөд түүний ард Брэдли Врайт-Филлипс 19 гоол, харин Златан Ибрахимович 17 гоолтойгоор удаалж байна.
33 цомыг толгой дээрээ өргөсөн бүх цаг үеийн шилдэг довтлогчдын нэг Златан Ибрахимович дахин нэг цом өргөхөөр Лос Анжелес Галакси багтайгаа зүтгэж байгаа бөгөөд одоогоор Галакси 47 оноотой Өрнөд бүсийн 3-р байранд бичигдэж байна.
П.Хатансайхан