НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран энэ сарын 19, 20-нд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг” зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8622 хүрчээ. Мөн 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан байна. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлжээ.
Өдөрлөгт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож байна. Өдөрлөг маргааш үргэлжилж, дараах үйл ажиллагаа болно:
- Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна.
- Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгнө.
- Ажил олгогч 60 аж ахуйн нэгж, 15 хувийн хөдөлмөрийн бирж 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулна.
- Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа таниулна.
- Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.