"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 27-нд тус компанийн байранд нээлттэй боллоо.
Энэ хурлаар ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцуулав. Компанийн зүгээс энэ оны есдүгээр сард Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөжээ. Цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргах юм байна. Ингэснээр 2019 онд иргэдэд ногдол ашиг олгох боломж бүрдэх гэнэ.
Энэ удаагийн хурлаар:
1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
4. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайланд тусгах тухай;
5. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Хурлаас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг баталж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нарт даалгалаа.
"Эрдэнэс-Таван толгой” ХК тайлант хугацаанд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Мөн хурлаас компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн компанийн 2017 оны санхүүгийн тайланд тусгах арга хэмжээ авахыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягт даалгалаа.
"Эрдэнэс-Таван толгой” ХК тайлант хугацаанд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өмнөх онуудын хуримтлагдсан алдагдлыг хааж, 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгон, улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн.
Санхүүгийн тайланд иргэд, аж ахуй нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж, балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрчээ.