Энэ сарын 9-ний өдөр Завхан аймгийн Отгонтэнгэр ай савыг хамгаалах газрын хамгаалалтын постон дээр нутгийн хоёр иргэнийг буудсан хэрэг гарчээ.
Энэ талаар дуудлага тухайн өдрийн 14.35 цагт аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд ирсэн бөгөөд хоёр иргэнийг буудсан залуу цагаан өнгийн Ланд криузер 200 маркийн автомашиныг дээрэмдсэн гэсэн мэдээллийг өгчээ.
Хохирогчид хүзүү, баруун гарын бугалага хэсэгтээ бэртэл авч, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сэжигтнүүд Бадархундага нуураас мөнгөн эдлэл хулгайлж байсан бөгөөд нутгийн иргэдээс зугтахдаа ийн гал нээжээ.
Хэргийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газарт үзлэг хийж, уг хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдүүд болох Баян-Өлгий аймгийн харьяат 31 настай Т, 22 настай Т нарыг саатуулсан байна.
Мөн автомашиныг авч зугтсан Баянгол дүүргийн иргэн 25 настай Д-г Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Эх сурвалж: ЦЕГ