Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан Рок попын одод үндэсний их найрал хөгжимтэй хамтарсан "Их хуралдай" тоглолт өнгөрсөн бямба гаригт Соёлын төв өргөөнд боллоо.
Хоёрхон чавхдасаар хорвоог уяраадаг морин хуур, уянгалаг намуухан ятга зэрэг Монгол үндэстний бахархал болсон хөгжмүүд үндэсний их найрал хөгжмийн чимэг байлаа.
Тоглолтод рок попын акулууд гэгддэг гавьяат жүжигчин Б.Сарантуяа, поп дива С.Наран, төрийн соёрхолт Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Тоглолтын салхийг Төрийн соёрхолт Д.Болд "Хээрийн салхитай аялгуу", "Миний хоёр эрдэнэ" дуугаар хагалж, орчин үеийн цахилгаан, даралтат хөгжмөөр тоглодог аялгуу энэ л үдэш үндэсний найрал хөгжимтэй хамтран эгшиглэсэн нь өвөрмөц байв. Тасралтгүй нижигнэх алга ташилт, үзэгчдийн уухайлан дэмжих нь үнэхээр Монгол омогшил ийм байх болов уу гэмээр сэтгэгдлийг төрүүлж байлаа.
Тэр дундаа Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын "Мандухай сэцэн хатан", Б.Шаравын "Сэрсэн тал", төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй" зэрэг уран бүтээл сэтгэл огшуулам байв.
Үндэсний их найрал хөгжимд удирдаач хүний үүрэг их байдаг. Сэтгэл хөдлөл, хөгжмийн мэдрэмж удирдаачид бурхнаас заяасан гэмээр.
Нэг уран бүтээл эгшиглээд дуусахад дараагийн уран бүтээлийг сонсохыг, үзэхийг хүссэн үзэгчид алгаа ташсаар.
Хөгжмийн найруулгыг ҮДБЭЧ-ын их найрал хөгжмийн хөгжимчид, удирдаач, үндэсний их найрал хөгжмийн бүх л уран бүтээлчийн хамтын хүчээр бүтжээ. Тоглолтыг Үндэсний их найралын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, удирдаач Р.Ганбат нар удирдсан юм.
Үндэсний хөгжмөөр орчин цагийн, тэр дундаа гадаадын хамтлаг дуучдын дууг тоглоно гэдэг үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг байлаа. Алдартай "Битлз", Майкл Жексоны "Earth song" гээд дэлхий ертөнцөд домог болсон дууг хөгжимчид тун чадварлаг, гайхалтай тоглож "Их хуралдай" үзэгчдийг байлдан дагуулсан.
"Зууны" манлай эстрадын дуучин Б.Сарантуяа рок поп урлаг үндэсний хөгжимтэй хэрхэн хоршиж болдгийн гайхамшгийг "Эрх саран", "Тэр намайг дурсдаг болов уу" хэмээх дуунуудаараа харууллаа.
Тоглолтын төгсгөлд "Халуун элгэн нутаг" дууг үзэгч, уран бүтээлчид хамтран найрал хөгжимтэй дуулсан нь үзэгчдийг өөрийн эрхгүй суудлаас нь босгосон. Ийнхүү дахин давтагдашгүй цорын ганц тоглолт сэтгэлд хөг нэмж өндөрлөлөө.
Э.Орхон