Азарганы уралдаанд 379 морь тоосоо өргөсөн бөгөөд хурдан азарганы уралдаан элдэв будилаангүй сайхан болж өнгөрлөө.
Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат уяач Хүсэлзулын зээрд азарга төрийн их наадамдаа торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Батсүхийн Наранхүүгийн хээр азарга давхилаа.
МУАУяач Чүлтэмийн Улааны зээрд азарга айргийн гуравт хурдаллаа.
Төв аймгийн Өндөрширээт сумын Отгонбаяр хилэн хар айргийн дөрөвт хурдаллаа.
Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд айргийн тавд тус тус давхилаа.
Энэ жил эрлийз адууг төрийн наадамд уралдуулахгүй байх шийдвэр гаргасан нь жинхэнэ Монгол адууны шандасыг сорьсон сайхан уралдаан болж буй талаар наадамчин олон хүүрнэж байна.
М.Жаргал, Гэрэл зургийг Ж.Ганболд