Манай орон түүх, соёлын дурсгалт газар, ай сав, хөндийгөөр баялаг гэдгээрээ дэлхийн судлаачдын анхааралд байдаг. Хэдий тийм ч эд өлгийн зүйлсийг хадгалах хамгаалахад анхлан суралцагч хэвээр байна. Улсын хэмжээнд соёлын биет өвийг сэргээн засварлах ердөө 20 хүн ажилладаг аж. Энэ онд энэ 20 хүний хоёр нь өндөр насны амралтаа авна.
Эл мэргэжилтнээр дутагдалтай байгаагийн шалтгаан нь дотооддоо мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөргүй, энэ мэргэжлийн талаарх нийтийн ойлголт муу, цалин бага. Тиймээс эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтах болж, шилдэг суралцагчдад тэтгэлэг олгоход Засгийн газраас анхаарах болжээ.
Энэ хүрээнд Соёлын яам БНСУ-ын Гунжү их сургуулийн “Соёлын өвийн хамгаалалтын шинжлэх ухааны тэнхим”-тэй хамтран “Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2020 онд эхлүүлсэн аж. Тус оноос хойш мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, өнгөрсөн оноос эхлэн “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи”-ийн бакалавр, магистрын ангидаа оюутан элсүүлж эхэлжээ.
Тус мэргэжлээр суралцах сонирхолтой залуус 100 хувийн тэтгэлгээр суралцахын зэрэгцээ гурван жил нь Монголд нэг жил нь Солонгост сурч, хос дипломтой төгсөх юм байна.
Байгалийн түүхийн музейн Сэргээн засварлагч Б.Батболд “Манай орноос бунхны ханын зураг хоёр дахь удаа олдоод байна. Тодруулбал, 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэм хэмээх газраас эртний нүүдэлчдийн язгууртны иж бүрэн бунхант булшийг илрүүлсэн. Улаан хэрэмийн Шороон бумбагарын бунхант булш бол Монголд төдийгүй Азийн хэмжээнд том тооцогддог.
Ханын зураг хоёр дахь удаа олдож байгаагүй учраас боловсон хүчин бэлтгэгдээгүй байсан. Яаж сэргээх засварлах, хэрхэн хадгалах мэдлэг хомс байсан. Тиймээс Хятад, Япон, Солонгосоос мэргэжилтэн урьж, ханын зургийг хэрхэн хамгаалах вэ? зэрэг сургалт зохиож байсан.
Одоо ч гэсэн Монголд археологийн, палеонтологийн арвин эд өлгийн зүйлсийг сэргээн засварлагч дутмаг байна. Жишээлбэл, Байгалийн түүхийн музейд дөрвөн сэргээн засварлагчтай байхаар орон тоо батлагдсан ч мэргэжилтний нөөцийн дутагдлаас шалтгаалж хоёр хүн ажиллаж байна.
Тиймээс ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэнгийн сургууль, Солонгосын Гунжүгийн их сургуультай хамтран соёлын өв хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Миний бие энэ хөтөлбөрт хамрагдаж магистраар сурсан” гэв.
Гунжү их сургуулийн Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн профессор Чу Нам Чол “Эрэлттэй мэргэжилд багтаж байгаа энэ тэнхимийн анги нь Монгол төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Солонгосын Гунжүгийн их сургууль болон ШУТИС-тай хамтарсан гурав дээр нэмэх нь нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хоёр тал гарын үсэг зурсан. Гурван жил Монголд нэг жил Солонгост мэргэшин суралцаж, хос дипломтой төгсөх боломж бүрдэж байгаа юм.
Лабораторийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчинд БНСУ-ын багш профессоруудаар хичээл заалгана. Материал судлал, дижитал технологи, түүх археологийн салбарт хөрвөх боломжтой болно. Мөн хоёрдугаар дамжаагаа дүүргэсний дараа Солонгос хэлний түвшнөөс шалтгаалан Солонгос улсдаа богино хугацааны цалинтай дадлага хийх боломжоор хангагдана” гэлээ.
Хөтөлбөрийн бакалаврын ангийг сонирхогчид тавих ерөнхий шаардлага: Математик, физикийн суурь хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 480 оноо авах, дагалдах хичээл буюу түүх, нийгэм судлалын хичээлээр шалгалт өгч 440 оноо авсан байх шаардлагатай юм байна.
Төгсөгчид
- Соёлын өвийн үндэсний төв,
- Архивын ажилтан
- Номын сангуудад мэргэжилтэн
- Шинжлэх ухааны академи,
- судалгааны хүрээлэнгүүдэд судлаач
- Засаг захиргаа, бодлого боловсруулах түвшинд мэргэжилтэн
- Музейн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн
- Нийслэл, аймаг, сумдад соёлын өв, архив хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжтой юм байна.
Хөтөлбөр 2027 оныг дуустал үргэлжлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.