Чингэлтэй дүүрэг ХНХЯ нь, Азийн хөгжлийн банзнаас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т Чингэлтэй дүүргээс хамрагдсан 62 өрхөд Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.
Чингэлтэй дүүргээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан. Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос ЧД-ээс 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.
Хөтөлбөрт хамрагдсан өрхүүд өрхийн бизнесээ эрхлэн, өргөжүүлж, тогтмол орлоготой болж, улмаар аливаа хямралыг даван туулах, сайн сайхан амьдрах боломж төсөлд хамрагдагчдын хувьд бүрдэх юм.