Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Шинэ Сэргэлт-Шинэ Мянган" сургалтын тэтгэлэг энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр зарлагдсан. Уг тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны хөгжлийн бодлого “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх юм.
Тэтгэлэг дотоодын их дээд сургуулийн шилдэг 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 их, дээд сургуульд магистр, докторын түвшний сургалтад урилгаа авсан 50 хүртэлх суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх хэлбэрээр зарлагдсан.
Тэгвэл уг тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалт дуусжээ. Эхний сонгон шалгаруулалтын дүн болон дараагийн шатны шалгаруулалтын тухай Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэтгэлэгт нийт 403 суралцагч бүртгүүлсэн. Үүнээс эхний шатны сонгон шалгаруулалтаар, дотоодын тэтгэлэгт 356 оюутан материалаа ирүүлсэн. Шаардлага хангасан 229 оюутаны эсээ танилцуулга, ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад тэнцлээ.
Харин гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт 47 иргэн бүртгүүлснээс, тэдний 21 нь материалын шаардлага хангаагүйгээс хасагдсан. Өнөөдөр гадаадын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хоёрдугаар шат эхэлж байна. Нийт 26 тэтгэлэг горилогч англи хэлээр" Шинэ Сэргэлт-Шинэ Мянган" сэдэвт илтгэлээ танилцуулж, ярилцлагад орох юм.
Гадаад тэтгэлгийн эхний шатанд хэлний мэдлэг өндөр, сурах хүсэл эрмэлзэлтэй олон хүн байсан. Гэхдээ тэтгэлгийн үндсэн журмын дагуу гадаадын шилдэг 100-д багтах сургуулиас урилга аваагүй, өмнө боловсролын зээлийн суралцаж барагдуулаагүй гэх шалтгаанаар шалгаруулалтаас хасагдсан.
Эцсийн байдлаар сонгох оюутны тоо тодорхой биш. Учир нь оюутан бүрийн суралцах сургалтын төлбөр сургуулиасаа хамаараад харилцан адилгүй. Мөн зарим оюутнууд 30-50 хувийн тэтгэлгийг тухайн сургуулиасаа авчихсан байгаа. Иймд нийт сургалтын төсвийг тооцоолж эцсийн дүнг гаргана” гэв.
Гадаадын тэтгэлгийн хоёрдугаар сонгон шалтгаруулалт нээлттэйгээр болж буй. Тэдний сургалтын төлбөрийг “Боловсролын зээлийн сан”-аар дамжуулан олгоно.
Суралцагчид сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо эргэн ирж нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө ажиллах юм.
Дотоодын болон гадаадын тэтгэлгийн эхний шатны шалгаруулалтаас хасагдсан иргэдийн мэдээллийг өргөдлийн дугаараар https://www.shinemyangan.mn/results гэх холбоосоос харж болно.
Харин дотоодын тэтгэлийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.