УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар санал хэллээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн шийдвэрлэмээр байна. Өнөөдрийн байдлаар 62 сая тонн нүүрс гаргаад байна. Эдийн засагтай холбоотой асуудлаа яримаар байна.
Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн тов тогтоохгүй бол хуулийн хугацаа өнгөрлөө. Тойргийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс Өмнөговь аймгаас эхлээд айлуудаар явж, мөнгө тарааж байна.
Сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижигрүүлэх биш, улам томруулмаар байна. Одоогийн тойргоо дахин томсгомоор байна. Жижиг тойргоор яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй.
Тухайлбал, баруун Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болговол эрим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд зэрэг дэд бүтцийн асуудал нь хамт шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв.
Дэлхийн улс орнуудын геополитикийн тогтворгүй байгаа энэ үед Монгол Улс нэгдэж, улсынхаа хэмжээнд асуудлаа шийдэж байх ёстой юм.
Тойрог, сонгуулийн тов тогтоох асуудлыг шийдэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал юм. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарахыг УИХ-ын даргаас хүсэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс нэг тойрог гэж хуульчилсан. Тойрог тогтоох асуудлыг 2-р сарын 1-ний дотор шийдэх ёстой. Хүрэлбаатар гишүүний гаргасан санал зарчмын хувьд зүйтэй.
Энэ асуудлыг 12-р сардаа хэлэлцэх нь зүйтэй байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, томсгосон тойргоор тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Намын бүлгүүд, улс төрийн намуудаас санал аваад, энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулж ирэх ёстой гээд энэ асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болголоо.