Б.Энхцэцэг нь 10 гаруй жил Эдийн засгийн сэтгүүлч-редактор, удаах гурван жилд нь олон улс ба дотоодын байгууллагуудад Олон нийтийн харилцааны зөвлөхөөр ажилласан бөгөөд 2020 оноос Гүрэн Академид багшилж буй. Тус академи яг одоо Англи хэлний Global Nomad төслийнхээ хүрээнд дэлхийн шилдэг Astrid хэмээх application-р дамжуулан Оксфордын Англи хэлний хичээлүүдийг 6 сар үнэгүй үзэх боломжийг Монгол хүн бүрт олгож байгаа.
Гүрэн Академи Этон коллежтой хамтран өсвөр үеийнхэнд зориулсан “Амжилтын ур чадварууд” хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбогдуулан хоёр багшийг Англид заах арга зүйн сургалтад хамруулсан бөгөөд тэдний нэг нь Б.Энхцэцэг юм. Өнгөрсөн жил энэ хүрээнд 13-17 насны 100 гаруй өсвөр үеийн хүүхэд тус хөтөлбөрт суралцсан бөгөөд энэ үеэрх ажиглалт, тэдний ирээдүйд ямар хувь нэмэр оруулах талаар ярилцлаа. Тус хөтөлбөрийг цахимжуулж, чанартай боловсролыг хүртээмжтэй болгохоор Гүрэн академийнхан ажиллаж байгаа аж.
- Гүрэн Академи яагаад хүүхдийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бэ?
- Бид олон улсын боловсролын контентуудыг Монголдоо нутагшуулаад зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Манай академиас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд насанд хүрэгчид болон хүүхдийн боловсролыг дэмжих, тэдний зөөлөн ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Мэргэжлийн ур чадваруудаас гаднах зөөлөн ур чадваруудын хөтөлбөрийг боловсруулж, сургах хэрэгтэйг дэлхий нийтээрээ сүүлийн хоёр жил харж, гүн ухаарч байна. Цаг мөнгө их зарцуулалгүй мэдлэг хуримтлуулах боломжийг интернэт олгож байна. Эрдэм мэдлэг үргэлж тэр орон зайд оршсоор ирсэн, цаашид ч урсгал нь нэмэгдэж буй. Гэхдээ үүнийг таньж мэдэж сурна гэдэг нь өөрөө ур чадвар болчихлоо.
Этон коллеж өөрсдийн явуулсан судалгаанд тулгуурлан “Хүүхэд 13-17 насандаа зөөлөн ур чадваруудыг эзэмшвэл ажлын байранд амжилт гаргах боломж төдий чинээ өснө. Мөн ажил олгогчдын нуруун дээрх ачаа төдий чинээ багасна” гэдгийг баталчихсан. Мөн хүний сэтгэл ханамжтай амьдрах эсэх нь өөрийн өгөгдөл ур чадварыг дагуулж мэргэжлээ сонгож чадсан эсэхтэй шууд хамааралтай гэж дүгнэдэг.
Astrid app дээр уншаад эргээд хариулах, хэлсний дагуу хийх, тоглох даалгавруудтай учир Англи цагаан толгой буюу үсгээ үзэж, үг холбож уншдаг байхад хангалттай.
Өмнө нь бид Стэнфордын Их сургууль руу Монголоос өсвөр үеийн хүүхдүүдийг авч явж зуны хөтөлбөрт хамруулж байсан. Тус сургуулиас хүүхдийн тоог зааж 10 хүрэхгүй хүүхэд л хамруулах боломж өгдөг нь чанартай боловсролын хүртээмжийг хязгаарлаж байв. Тиймээс бид олон улсын чанартай, ирээдүйн хэрэгцээг сайн тооцож хөгжүүлсэн хөтөлбөрийг хүртээмжтэй, өртөг багатай болгох үүднээс Ахлах дунд сургуулийн боловсролоор дэлхийд нэгт ордог Английн Этон коллежтой хамтарсан. Жишээ нь зөвхөн Англи улсад л гэхэд шийдвэр гаргагчдынх нь 20 хувийг Этон коллежийн төгсөгчид эзэлдэг. Тиймээс бид энэхүү элитийн боловсролыг задалж, Монгол багш нараа мөн аргазүйн сургалтад хамруулж, заах эрхийг нь мөн баталгаажуулсан. Цаашид хөтөлбөрийг хүртээмжтэй болгож, онлайнаар авах боломжийг энэ есдүгээр сараас олгохоор бэлдэж байна.
- Шинэ үеийнхний асуудал хэрэгцээг хэрхэн тодорхойлж, харж байгаа вэ?
- Одоогийн хүүхдүүд эргэн тойрноосоо асар их дарамт мэдэрч, үүсмэл хэвшмэл ойлголтууд бүхий хайрцагт багтаж амьдрах гэж зүдэрч, стресстэж байгаа нь ажиглагдсан. Ээж аавынхаа “Цаашид чи яах юм бэ, тэр талаар бод, төлөвлө, хий” гэсэн асуулт-шахалтад хүртэл хэрхэн хариулахаа мэдэхгүйгээр, тодорхойгүй байдалдаа тавгүйтэж, мөн эргэн тойрныхонтойгоо өөрийгөө харьцуулж, итгэлгүй болчихсон байгаа нь дийлэнх. Бүгдийн нийтлэг асуудал нь эцэг эхчүүдтэйгээ ойлголцохоо больсон байдал. Хүн ер нь тодорхойгүй байдалд байхдаа л хамгийн их стрессддэг. Манай 8 ур чадварын хичээлээс "Стрессээ даван туулах-Няцашгүй чанараа сайжруулах" гэдэг хичээл хамгийн өндөр үнэлэгдсэн. Учир нь, хүүхдүүд маань, Стрессийн муруй дээр өөрийгөө ямар түвшинд гүйцэтгэл нь мөрдөгдөж, ямар түвшинд огц гүйцэтгэлгүй болж, сэтгэл санаагаар унадагийг тооцож, илүү өөртэйгээ ажиллах боломжуудыг олж хардаг. Цаашид, хариу сэтгэл хөдлөл-үйлдлүүдээ ухамсартайгаар удирдан залж, даван туулахад чиглүүлэх өөрийн арга барилаа олдог. Товчхондоо, болж буй бүх үйл явдлыг Та хянаж чадахгүй байж мэднэ. Гэхдээ тэр бүхэнд өөрийгөө голж, ухрах эсэхийг Та шийдэж чадна гэдгийг л ойлгуулдаг.
- Монгол хүүхдүүдийн сул тал юу вэ?
- Сул чадвар гэвэл товчхондоо, Англи хэл ба Бүтээлч сэтгэлгээ. Бүтээлч сэтгэлгээ гэх хичээлийн хүрээнд нэлээд олон дасгал ажлыг бие даан болон баг болгон хийлгүүлдэг. Өгөгдлийн хүрээнд 10 минутад 50 шинэ санаа сэдэж асуудал шийдвэрлэх даалгавар өгөхөд, бусад хичээлүүдтэй харьцуулахад учраа олохгүй цаашлаад давтагдмал, шинэ элемент байхгүй шахам санаанууд оруулсан байлаа. Боловсролын одоогийн тогтолцоо нь хүүхдүүдийг өөрөөр, шинээр сэтгэж шийдлүүд гаргах хэмжээнд бүтээлчээр сэтгэх орон зайг өгөхдөө дутмаг байсаар байгаатай холбоотой болов уу.
Хүний сэтгэл ханамжтай амьдрах эсэх нь өөрийн өгөгдөл ур чадварыг дагуулж мэргэжлээ сонгож чадсан эсэхтэй шууд хамааралтай гэж дүгнэдэг.
“Төгсөгч залуусын голч дүн өндөр хэдий ч, бүтээлчээр сэтгэх ур чадвар дутуу байна” гэж ажил олгогчид байнга онцолдог. Залуус дээд боловсрол эзэмших үедээ ч голч дүнг чухалчилж тэдгээр зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь хэр чухал талаар бодож үзэхгүйгээр ажлын байртай залгачихдаг. Тиймээс ажил олгогчид нэг талаас бүгдийг эхнээс нь зааж байна гэж шүүмжилдэг. Нөгөө талаас ажилтнууд ч өөртөө итгэлтэйгээр бүрэн авьяас чадвараа гаргаж, аз жаргалтайгаар ажиллах хүртэл нэлээд зөрчилдөж, хэт урт хугацаанд хүндрэлийг туулдаг талтай.
Мөн манай монгол хүүхдүүдийн Англи хэлний мэдлэг сул түвшинд байгаа учир хувь хүнийхээ хөгжлийг өөрөө удирдаад явах чадамжгүй байгаад байна. Англи хэлээр 2.5 тэрбум гаруй хүн харилцаж байна. Өөрөөр хэлбэл, Англи хэл+гар утас хоёр байхад дэлхийн таны гарт орчихож байгаа энэ эринд хэлний түвшин сул байна гэдэг үзэл бодол, амьдралын чанар, мэргэжил сонголт гэх мэт бүх хэсэгт нөлөөлж байгаа.
- “Pitching” буюу ятган үнэмшүүлэх гэдэг хичээл энэ удаагийн шинэ үеийннхний хөтөлбөрт жинтэй байр суурь эзэлж байна. Яагаад тэр вэ?
- Өөрийгөө товч тодорхой илэрхийлж, санаагаа дэмжүүлж бусдаас итгэл хүртэнэ гэдэг бизнес ба төслийн сайн санаа олсон хүн л хийдэг зүйл биш. Энэхүү ур чадварыг бид байнга л ашиглах шаардлага гардаг. Ажлын ярилцлага, элсэлтийн ярилцлага, тушаал дэвших, тэр бүү хэл ээж аавтайгаа ярилцаж шийдвэр гаргуулах г.м процесс гэх мэт олон талбарт бид өөрсдөө ч мэдэлгүй ашиглаж, бусдад өөрсдийгөө ойлгуулах итгүүлэх хэрэгтэй болдог. Эрээ цээргүй, түрэмгий байхтай бүү андуураарай. Бусдад нөлөөлөхөд шаардагддаг зарим арга барилыг мэдэж ашиглах нь бидний хэлэх гэсэн санааг дэмжиж, өөртөө итгэлтэй цэгцтэйгээр харилцаж, итгэгдэхэд тусалдаг. Энэ бол сурч болдог ур чадвар. Зарим хүн “би төрөлхийн ичимхий, дотогшоо хүн, ганцаараа л ажиллах дуртай” гэдэг. Ажлын талбарт хэрэгцээ нь илүү их гарч шаардагддаг ур чадвар учраас хүмүүс дээрх зүйлсийг өөртөө бас өрөөлд хэлж явсаар цаг нэлээд алддаг. Хувийн манлайлал, өөртөө итгэлтэй байдал нь дарга, удирдагч байхаас үл хамааран амьдралын бүх л талбарт хэрэг болдог ур чадвар юм.
Зүгээр л нэг энгийн багийн уулзалтын үеэр саналаа зориглоод, цэгцтэй хэлэх, эсвэл төсөл удирдах тухай л юм. Мундаг удирдагч болох, компанийн босс болох тухай заах гээгүй юм.
Эхлээд өөрийгөө удирдаж сурах цаашлаад боломж гараад ирэхэд, түүнийг атгаж аваад, зориглож хийдэг, бусдад ойлгуулж чаддаг байхыг л аль болох эрт зааж, хэрэглээнд оруулах тухай юм. Үүнд л бид эрт хөтөлж, амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлэхийг зорьж байна.