Улаанбаатар хотын захирагчийн албаны Хог хаягдлын бодлогын хяналтын газар хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хоггүй наадах нөлөөллийн ажлыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Тодруулбал тус үйл ажиллагааны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан хог хаягдал ангилах зориулалт бүхий 100 орчим савыг байрлуулан, наадамчин олонд зөвлөгөө, мэдээлэл өгөх асар ажиллуулж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хогоо ангилах, хог хаягдалдаа эмх цэгцтэй хандах мэдэгдлийг тарааж, иргэдийг хогоо ангилж, цэвэрхэн наадахыг уриалах, мэдээлэл хүргэх төслийн мэргэжилтэн, сайн дурын идэвхтэн залуус ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд үр дүн гарсан гэдгийг зохион байгуулагч нар хэллээ.