“Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо.
Далайд гарцгүй 32 орон байдгийн нэг нь Монгол. Далайд гарцгүй орнууд экспорт, импортын барааны тээвэрлэлтээс ихээхэн хамааралтай. Тиймээс хөгжиж буй орнуудад хуурай боомт байгуулах нь чухал болохыг Далайн захиргааны Далайн тээвэр, хуурай боомтын газрын мэргэжилтэн Д.Байгалмаа хэллээ.
Хуурай боомт байгуулна гэдэг нь бүтээгдэхүүнийг гуравдагч орны далайн боомтод ирмэгц хугацаа алдалгүй өөрийн орны хуурай боомт дээр авчрах тухай юм.
Д.Байгалмаа ачаа тээвэрлэх хөлөг онгоцны хэмжээ жил тутам томорч байна. Анх чингэлэгт тээврийн хөлөг онгоц 5-6000 мянган чингэлэг ачаа авчирдаг байсан. Одоо нэг удаагийн аяллаар олон чингэлэг авчрах боломжтой болж, тээврийн зардлаа хямдруулж байна. Хуурай боомт байгуулснаар 5000-6000 чингэлгийг тээврийн хөлөг онгоцоор авахаа болино. Далайн боомт үүнийг багтаах боломжгүй. Тиймээс далайн боомтоос нутгийнхаа гүн рүү хуурай боомт байгуулах нь зүйтэй. Далайд гарцгүй орнууд үүнийг хэрэгжүүлэхдээ далайд гарц бүхий хөрш орнуудтай хамтран ажилладаг. Бид Хятадын Тяньжин, Жин Жоу зэрэг боомтуудтай энэ байдлаар гэрээ хийхээр ажиллаж байна гэв.
Эхний ээлжид Замын -Үүдэд байгаа бүс нутгийн тээвэр логистикийн төвийг хуурай боомт болгохоор төлөвлөжээ. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой найман хуурай боомт байгуулна. Хуурай боомтод тээвэр зуучлагч, ААН-үүд газар эзэмшиж, үйл ажиллагаагаа эрхэлнэ гэв.

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан “Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээр”-т Монгол улс 2016 онд нэгдэж оржээ. Тус хэлэлцээрт далайд гарцгүй орнуудад хэрэгтэй хоёр чухал заалт бий. Үүний нэг нь дамжин өнгөрөх тээврийг нэвтрүүлэх юм. БНХАУ, ОХУ энэ хэлэлцээрт нэгдсэн. Тиймээс Монгол хоёр хөршийнхөө хооронд экспорт, импортын барааг саадгүй, төлбөргүй тээвэрлэх боломжтой.
Гэвч улс бүрийн хууль тогтоомжоос хамааран энэ заалтыг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатайг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн хэллээ.
Мөн тэрээр хил, гаалийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, цахим үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатайг ч дурдав.
Хятад улс зүүн хойд нутгийнхаа гурван далайн боомтыг ашиглуулахыг зөвшөөрсөн. Тээвэрлэлт нь ямар маршрутаар явах нь одоогоор тодорхойгүй. Монголын авто тээврийн хэрэгслүүд Хятадын газар нутгаар чөлөөтэй явж, далайн боомтод хүрч болно гэв.