Төвийн эрчим хүчний системд холбогдоод зургаан сар ч болж амжаагүй байгаа Өмнөговь аймаг дахиад л эрчим хүчний доголдолд оржээ.
Дулааны цахилгаан станц нь байнга эвдэрч, өмнөговийнхныг 12 жилийн турш хүйтэн, харанхуйн гачаалд байлгаж ирсэн. Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сард эцэс болгосон ч 110 кВт-ын эрчим хүчний шугамд холбохоор дахиад цахилгаан тасалжээ.
Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийж буй энэ ажлын хүрээнд хэдхэн цаг цахилгаан хязгаарлана гэж хэрэглэгчдэд мэдэгдсэн ч долоо хоногийн турш “диско”- доод сүүлийн гурван хоног лаа бариулсан байна.
Энэ ажлыг гүйцэтгэж буй “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан хэрэглэгчдэд “Зарим тоноглол, технологи нь хоорондоо таарахгүй байгаа тул ийм байдал дахиад хэд хоног үргэлжилж мэднэ” гэсэн хариу өгчээ.
Х.Эрхэм