Ээж, аавыгаа хөтлөж ороод хувцсаа солиулчихаад ангидаа ордог цэцэрлэгийн насныхан өнөөдөр сургуулийн босго давлаа.
Алтан гахай жилийг билэгшээж төрсөн гэх тодотголтой хүүхдүүд анх удаа сурагчийн ширээний ард суулаа.
Хөвгүүд юм хойно нэг, нэгнийхээ нэрийг ч мэдэлцэж амжилгүй шуудхан л ноцолдож сахилгагүйтнэ.
Зарим нь хээв нэг авчирсан цэцгээ багшдаа өгчихөөд гараа урдаа тавиад суух нь хэзээний сурагч шиг. Ширээний ард суучихаад шуудхан л цагаан толгойн үсгээ бичих нь гэлтэй шинэхэн хаяглаагүй дэвтэр гаргах юм.
Мэдээж сургуульдаа биш цэцэрлэгтээ явахыг хүссэн зургаан настнууд бас байлаа.
Ангийнхаа хүүхдүүдийн анхаарлыг өөртөө татаж бусдыгаа эргэж хартал чангаар уйлах нэгэн хүүг ээжийгээ багагүй сандаргав.
Аргаа барахдаа өөрт нь дэндүү жижигдсэн ширээ сандалд ээж нь сууснаар хүүгийн сэтгэл гайгүй болов. Маргаашаас ээжтэйгээ хамт хичээллэнэ гэж байхгүйг хүү одоохондоо ч мэдэх сөхөө алга.
Маргад аа шинэ найзынхаа хажууд суучих аав нь үүдэнд явахгүй харагдаад байж байя гэж охиноо гуйна. Өнөөх нь уурлаад аавыгаа үүд рүү чангаасаар, багш нь ч тайвшруулж байлгаад оруулаад ир гэсээр гаргав.
Зургаан настай хүүхдүүдийн анхны хичээлд түр саатахад нэг иймэрхүү дүр зураглал угтлаа.
Сургуулийн босго алхаж буй шинэхэн сурагчдаас сэтгэгдлийг нь сонирхсон юм.
Г.Балжинням: Дүрэмт хувцасны өмд томдчихсон
/84 дүгээр сургуулийн 1-а анги/
-Сургуульд явах гоё байна уу?
-Тийм. Би аав, ээжтэйгээ ирсэн. Намайг гадаа хүлээж байгаа. Манай гэрийнхэн намайг онц сураарай гэсэн.
-Юун гоё санагдав?
-Хичээл хийх нь. Бас олон хүүхдүүд хичээлдээ ирж байгаан.
-Чи хичээл хийгээд үзчихсэн юм уу?
-Тийм. Би удахгүй нэрээ бичиж чаддаг болно.
-Цүнх нь хүнд байна уу. Дотор юу, юу байгаа вэ?
-Ном байхгүй. Дандаа дэвтэр. Арилдаггүй пламастер, пенал, шугам, харандаа, үзэг. Бас чихэр байгаа.
-Чи их гоё хослолтой юм аа. Шинэ дүрэмт хувцсаа аваагүй юм уу?
-Энэ хослолыг сурагч болж байгаа гээд аав, ээж авч өгсөн. Шинэ дүрэмт хувцас ч бас авсан. Даанч томдчихсон. Оёдлын газарт өгчихсөн. Хасуулчихаар маргаашаас өмсөнө.
Б.Солонго: Би эмч болно
/Нэгдүгээр сургуулийн 1-б анги/
-Миний дүү хэдэн настай вэ?
-Таван настай.
-Зургаан нас хүрээгүй юм уу?
-Хүрээгүй. Аравдугаар сарын 15-нд хүрнэ.
-Сургуульдаа ирэхдээ уйлаагүй биз дээ?
-Жаахан уйлсан. Гэхдээ дахиж уйлахгүй. Хүүхдүүд намайг шоолно.
-За сайн байна. Сургуульдаа хэнтэйгээ ирсэн юм?
-Аав, ээж, Сүхээ агаатайгаа. Манай эгч хичээлдээ явчихсан. Спортын дунд сургуулийн даамын ангид сурдаг.
-Том болоод ямар хүн болох вэ?
-Би эхлээд онц сурна. Манай эмээ, ээж, Цэцгээ аниа багш. Хотын эмээ сувилагч. Тийм учраас би эмч болно.
У.Бадамцэцэг