-Манай улсад 100 мянган хүн амд 290 хүн цус харваж байна-
Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Харвалтын тасагтай болж, цус харвасан хүмүүст харвалтын дараах нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болжээ.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жил бүр 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж байна. Харин манай улсын хувьд 100 мянган хүн амд 290 хүн цус харваж, 49 хүн нас барж буй юм.
Энэ үзүүлэлтээрээ цус харвалт өвчний шалтгаант нас баралт нас баралтын хоёрдугаарт орох болжээ. Монгол Улс харвалтын өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байна.
Тархины харвалтаас болж тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүний тоо ихсэх хандлагатай байгаад мэргэжилтнүүд сэтгэл зовниж байгаа юм. Манай улсад цус харвалт өвчин залуужиж хөдөлмөрийн насныхан энэ өвчинд өртөх болсон нь эмзэг асуудал.
Цусны даралт ихтэй хүмүүс эмчид үзүүлэхгүй, эмээ хэрэглэхгүй яваад байна. Тиймээс дөнгөж 40 нас гараад харвах болжээ. Харвалтын тасагт залуудаа харвасан 4-5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цус харвалт саа, саажилт үүсгэж, тахир дутуу болгодог. Хүний асрамж, хараат байдалд орж, тэр айл эдийн засаг доройтох нийгэмд хор уршиг ихтэй өвчин.
Барууны өндөр хөгжилтэй орнуудад голдуу 70-80 настнуудад насжилттай холбоотой буюу тархины цус гүйсэн харвалт тохиолддог аж. Харин манай улсад цусны даралт ихэссэнтэй холбоотой тархины цус харвалт түгээмэл тохиолдож байна. Энэ өвчин нь тархины судас гэнэт хагарснаас, эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэссэнээс үүдэн тархины эдийн дотор цус хурах эмгэг юм.
Анх удаа харвалтын тасагтай болжээ
Харвалтын тасаг нь Эрчимт эмчилгээ амь тэмцсэн үеийн тусламж үзүүлэх, эрчимт эмчилгээний дараах эмчилгээ хийх тус бүр 10 ортой бөгөөд сэхээн амьдруулах, мэдрэлийн эмч нар ажиллаж байгаа.
Томоохон хэмжээний цус харвалтын үед яаралтай тусламж үзүүлэхийн тулд оношлохоос эхлээд мэс засал хийх хүртэлх нарийн мэргэжлийн бүх төрлийн тусламжийг мэргэжлийн эмч нар багаараа үзүүлж байна.
Тархины цус харвалт өвчнөөс сэргийлэх талаар Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа эмчийн өгсөн зөвлөгөөг хүргэе.
Хүмүүс ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх, спортоор тогтмол хичээллэх нь цус харвалтаас сэргийлэх хамгийн энгийн арга. Өөх тос багатай хоол хүнс хэрэглэж, жимс ногоо тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Харвалтын шинж тэмдгийг таних энгийн арга:
-Ямар нэг юмыг таллаж, давхарлаж эсвэл огт харахгүй болох
-Тэнцвэр алдаж, гишгэж, явж чадахгүй болох
-Гар суларч барьж байгаа зүйлээ алдах
-Ээрч тультрах, гацах, ярихад хүндрэлтэй болох
Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлүүд:
-Артерийн даралт ихсэх өвчин
-Тамхи татах
-Чихрийн шижин
-Зүрх, судасны мгэгүүд
-Хөдөлгөөний дутагдал
-Таргалалт
Хөдөлгөөн сэргээх тасагт өдөрт 50-иад хүн үйлчлүүлж байна
Тус эмнэлэгт цус харвасан хүмүүст үйлчлэх Сэргээн засах эмчилгээний тасаг мөн шинээр байгуулагджээ.
Харвалт болон зүрхний шигдээсийн дараах нөхөн сэргээх эмчилгээг багаар үзүүлж байна. Зүрхний шигдээсийн дараа 24 цагийн дотор бие нь тогтворжсон байвал эмчилгээг даруй эхлүүлнэ. Сэргээн засах эмчилгээг эрт эхлүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалт амархан сэргэдэг давуу талтай гэнэ.
“Манай тасгийнхан өдөрт 50 гаруй хүнд хөдөлгөөн заслын эмчилгээ, 20-иод хүнд хөдөлмөр заслын эмчилгээ хийдэг. Мөн хэл заслын эмчилгээг арваад хүнд үзүүлж байгаа. Бид Харвалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн болон амбулаторийн хяналтад байгаа хүмүүстээ үйлчилдэг” гэж Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Урангэрэл ярилаа.
Энэ тасгийн хөдөлгөөн засалч мэргэжлийн эмч нар иргэдэд зааж зөвлөн, алхаж сурах, дасгал хөдөлгөөн хийсээр аажмаар биеийн хөдөлгөөнийг хэвийн түвшинд оруулах олон төрлийн багаж төхөөрөмжүүдийг суурилуулжээ.