Нийслэлийн Засаг даргын тамгын байрны гадаа Засаг дарга С.Батболд, НИТХ бүрэлдэхүүнээ огцрохыг шаардсан тайван жагсаал болж байна.
10.00 цагаас эхэлсэн эсэргүүцлийн тайван жагсаалд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороо болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон НИТХ ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын хөгжлийг хойш татаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн олон шийдвэр, алхмуудыг хийсээр байгаа тул ийнхүү шаардлага тавьж буй юм.
Жагсаалд оролцож буй Баянзүрх дүүргийн иргэн Т.Батцогт “Өнгөрсөн жилийн хугацаанд нийслэл хотод маань ямар өөрчлөлт хийгдэж, ямар бүтээн байгуулалт бий болов гээд харахаар иргэдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гарч, уур бухимдлыг нэмснээс өөр зүйл алга.
Жилийн хугацаанд үндэслэлгүй шийдвэр гаргаж, хууль зөрчсөн нь НИТХ-ыг тараах, С.Батболдыг огцруулах хангалттай үндэслэл болж байна гэж бид үзэж байна” гэсэн юм.
Харин Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Энхбат, “Өнгөрсөн хугацаанд хотын дарга маань нохой, мууранд спираль тавихаас өөр дорвитой ажил хийсэнгүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласаар байгаад цэцэрлэг, сургуулийнхаа барилгыг ч барьсангүй.
Засаг дарга Аз жаргалтай хотыг бий болгоно гэсэн ч иргэд нь бухимдсан, аз жаргалгүй байна. Гурван дүүргийг хамарсан зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг ч ямар ч судалгаа, үндэслэлгүй гаргаж иргэдийн бухимдлыг нэмж байна.
Иргэд үгээ хэлэх эрхгүй болж байна. Зөрчлийн тухай хуулиар бүгдийнх нь амыг барьж байна. Тиймээс өнөөдөр гарч ирж Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэв.
Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна
Өнгөрсөн хугацаанд Засаг дарга болон НИТХ бүрэлдэхүүнээрээ огцрох олон ажил хийсэн ч өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж буй Баянзүрх дүүргийн АН-ын хороо дараах үндэслэлүүдийг онцолж байна. Үүнд:
1.Нийслэлийн Засаг дарга С.Батболд Үндсэн хууль болон бусад хуулиас давсан шийдвэр гаргаж, Баянзүрх дүүргийн ард иргэдээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийн хууль ёсны эрхэд халдсан.
2.Түүний хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн увиагүй шийдвэрээс болд иргэд болон цагдаагийн байгууллагын хооронд мөргөлдөөн гарч иргэд эрүүл мэндээрээ хохирсон.
3.Хууль бус шийдвэрээс болж дүүргийн иргэдийн ажил, амьдрал зогсонги байдалд орж, наад захын асуудлуудаа шийдүүлж чадахгүй байна.
4.МАН хуулийн хүрээнд Баянзүрх дүүргийг засаглах боломжгүй тул дүүргийг хоёр хуваах замаар төсөвт үрэлгэн хандаж байна гэв.
Мөн тэрбээр “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөр дэвшүүлэн Засаг дарга болсон хэдий ч өнөөдрийг хүртэл судалгаа, шинжилгээгүй олон буруу шийдвэр гаргасны нэг нь Энхтайваны өргөн чөлөө дагуу зүүн эргэхийг хориглосон шийдвэр байсныг онцлов.