УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд хийсэн хяналт шалгалтын дүнд үндэслэн тогтоолын төсөл боловсруулсан юм. Төслийг дөнгөж сая хэлэлцэж дууслаа.
Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагааны хугацаа дууссан тул тус бүлэг албан ёсны дүгнэлтээ байнгын хороонд удахгүй гардуулна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Ажлын хэсэг Монгол банкинд хяналт шалгалт хийхдээ Монгол банкны хараат бус байдалд халдсан, Төв банкийг арилжааны банктай адилтган үзсэн, дотоод үйл ажиллагаанд нь эрээ цээргүй оролцсон гэж АН-ын бүлэг үзлээ.
Шүүхийн шинжтэй тогтоолын төсөл батлах гэж байгаа нь дэндүү харгис. Мөн нотлогдоогүй үндэслэлээр Төвбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох гэж байна. Бид буруу жишиг тогтоох гэж байгаа тул тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг томьёоллоор санал хураах саналыг АН гаргав. Энэ дагуу санал хураахад 13 гишүүнээс 3 гишүүн л дэмжлээ. Д.Эрдэнэбат гишүүний санал олонхийн дэмжлэг авч чадаагүй тул тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралд Монголбанкны тэргүүн дэд захирал О.Эрдэмбилэг, дэд захирал Б.Лхагвасүрэн нараар ахлуулсан мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол банкны дэргэд Хяналтын зөвлөл ажилладаг ч зөвлөн тусалдаг л нэгж болсон. Ерөнхийлөгч дийлэнх шийдвэрийг ганцаараа гаргасан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-аас батлах тогтоолын төсөл ОУВС-гийн хөтөлбөрт ямар нэг нөлөө үзүүлэх үү гэж асуув. Мөн ААН-үүдэд Монголбанк санхүүжилт олгохдоо ямар шалгуураар сонгосныг тодруулав. Ажлын хэсгийн дүгнэлтийг уншихаар Н.Золжаргал ерөнхийлөгч бүх асуудлыг дангаараа мэдэн, ганцаараа шийдвэр гаргасан мэтээр харагдаад байна гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 3.7 их наяд төгрөгийг ипотекийн зээл олгоход, "Сайн" хөтөлбөрүүдэд 502 тэрбум төгрөгийг тус тус олгосон гэв. 369 тэрбум төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр хууль бусаар компаниудад олгосон гэсэн юм. Маш олон ААН бий тул тэр бүрийг тоочих боломжгүй гэхэд О.Баасанхүү гишүүн тэгвэл зээл авсан банкуудыг нэрлээч гэв.
Монголбанкны захирлууд энэ мэдээллийг гишүүнд тусад нь илгээх боломжтой гэж хариуллаа. Монгол банкны дэргэд Хяналтын зөвлөл ажилладаг ч зөвлөн тусалдаг л нэгж болсон. Ерөнхийлөгч дийлэнх шийдвэрийг ганцаараа гаргасан гэж Т.Аюурайхан гишүүн тайлбарлав. З.Нарантуяа гишүүн Монголбанкны алдагдал юунаас үүдэлтэйг лавлаж, шалгалтын зорилгыг ажлын хэсгээс асуулаа.
Хэрэв мөнгөний бодлогод дүгнэлт хийхийг зорьсон бол Төвбанкны тухай хуулийг зөрчсөн дүгнэлтийг та бүхэн гаргажээ. Нууц тамга дарсан мөнгөө ярихгүй юм уу? Тэр бас л нөлөө үзүүлсэн шүү дээ гэсэн юм.
Монголбанк арилжааны банкуудтай гэрээ байгуулан ажиллласан. ААН-үүдтэй шууд гэрээ хийн, санхүүжилт олгодоггүй аж. Нийт алдагдлын хэмжээ 3 их наяд. Үүний 1.6 их наяд төгрөгийн алдагдал нь мөнгөний буруу бодлого болон ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан гэв.
МОНГОЛ БАНК АРИЛЖААНЫ БАНК ШИГ АЖИЛЛАСАН НЬ “НҮҮРС” ХӨТӨЛБӨРӨӨС ШУУД ХАРАГДАНА
Мөн 663 тэрбум төгрөгийн алдагдал своп, форвард хэлцлээс шалтгаалан үүсчээ. Т.Аюурсайхан гишүүн 223 тэрбум төгрөгийг шатахуун импортолдог компаниудад шууд нэр заан Монголбанк санхүүжилт олгосон баримт бий. Ажлын хэсэг Төвбанк хуулиа хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгахыг зорьсон. Бид Төв банкинд шалгалт хийхдээ арилжааны банк мэт хандаагүй. Харин ч энэ банк арилжааны банк шиг ажилласан нь Нүүрсний хөтөлбөрөөс харагдана гэв.
Нийт алдагдлын хэмжээ 3 их наяд. Үүний 1.6 их наяд төгрөгийн алдагдал нь мөнгөний буруу бодлого болон ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан.
УИХ-ын гишүүн Дамба-Очир Т.Аюурсайхан гишүүнд хандан зээл авсан компаниудыг яагаад нууцлаад байгаа юм? Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан компаниудыг зарлах ёстой. Хэдхэн компани л зээл авдаг шүү дээ. АН төрд гарахаараа юу дуртайгаа хийж болдог, түүнийг нь МАН засаж залруулдаг гэсэн нь Д.Эрдэнэбат гишүүнийг бухимдуулав.
Т.Аюурсайхан гишүүн "Өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал байгууллагын 75 мэдээллийг төрийн маш нууц гэж үзэн, эдгээр мэдээлэлтэй танилцах бол Тагнуулын байгууллагад хандах тушаал гаргасан нь Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн. Төрийн нууцад заагаагүй мэдээллийг нууцлан, эрх мэдлээ хэтрүүлсэн. Байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтгасан. Тус банкинд шалгалт хийсэн өмнөх ажлын хэсэгт ч дээрх мэдээллүүдийг харуулаагүй гэв.
Харин Д.Эрдэнэбат гишүүн та нар АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө муухай харагдуулах гэж хичээж байна. Н.Золжарнал улсад онц их алдагдал хүлээлгэснийг хэн тогтоосон юм бэ? Одоогийн ерөниийлөгч Н.Баяртсайханыг өмнөх Ерөнхиийлөгчөө яллах ажлыг УИХ хийх нь зөв үү. Энэ тогтоолын төслийг хэн боловсруулсныг хэл. Дандаа араас хутга шааж байх юм гэж бухимдлаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монголбанк халдашгүй дархан гээд шалгахгүй байж болохгүй. Бид хариуцлага ярих нь одоо ажиллаж байгаа болон цаашид төрд ажиллах бүх хүнд сануулна болно гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хохирогч нь Монголбанк юм бол одоогийн ерөнхийлөгч нь энэ хохирлыг хэрхэн барагдуулахаа өөрсдөө шийдэх ёстой. Түүнээс УИХ өмнөөс нь тогтоол гаргах нь буруу юм. Ер нь Төвбанкны тухай хуулиа өөрчлөн, тогтолцооны гажгаа ярих ёстой.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнөх баг хамтын зөвшилцлөөр шийдвэр гаргаж байгаагүй. Ерөнхийлөгч бусадтайгаа зөвшилцөөгүй. Би ажлаа 2015 онд өгсөн учраас 2016 оны гэрээ хэлцлийг мэдэхгүй. 3 их наядын алдагдал бодит алдагдал мөн, эсэхийг ялгаж салгах хэрэгтэй. Энэ дотор буруу бодлогын зардал ч бий, ханшийн өөрчлөлтөөс улбаатай алдагдал ч бий. Би яагаад компаниудын нэрийг асуугаад байна гэхээр Монголбанкнаас санхүүжилт авдаг хэдхэн л компани бий.
МОНГОЛ БАНКНЫ 3 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ ХУРИМТЛАГДСАН
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичгийг батлан, хэрэгжүүлэх үүргийг Монголбанкинд даалгадаг. Тэгсэн атлаа одоо өмнөх ерөнхийлөгчийг буруутгаж болохгүй. Би Монголбанкинд 14 жил ажилласан.
Өнөөгийн алдагдал олон жилийн турш хуримтлагдсан. Тэгээд ч энэ алдагдал нь олон жилийн турш үнийг тогтвортой барьсан, инфляцийн нам түвшинд барьсан бодлогын зардал юм. Алдагдлыг аж ахуйн нэгжүүд эргүүлж төлөхгүй. Энэ ажил хэрэгжихгүй. Монгол банк алдагдалгүй болж болно. Ачааг нь иргэд үүрнэ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг сайн ажилласан. Бид тогтоол гаргах нь зөв. Гэхдээ Н.Золжаргал гээд нэр заахаар хүн яллаж байгаа мэт. Хууль хяналтын байгууллагаад шилжүүлэн шалгах нь зөв гэж тогтоолдоо тусгая. Цаашид эдийн засгаа тэлэх ёстой. Мөнгөтэй болоод ч нэмэргүй байдаг нөхцөл байдал үүсчээ. Баахан мөнгө хуримтлуулсан ч сонгуулиар ялсан нам нь үрээд дуусдаг боллоо.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 2012 онд биднийг ажил хүлээн авахад эдийн засгийн өсөлт хасах 9 хувьд хүрч, 100 мянган хүн ажилгүй болох эрсдэл байсан юм шүү. Үүнийг даван гарахын тулд Монголбанк ажилласан.
Н.Золжаргал гээд нэр заахаар хүн яллаж байгаа мэт. Хууль хяналтын байгууллагаад шилжүүлэн шалгах нь зөв гэж тогтоолдоо тусгая.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголбанк хуулиас давсан үйл ажиллагаа явуулан, маш бага хүүгээр 45-хан компанид зээл олгосон. Гэтэл манай улсад 60 мянган ААН бий. Та нар ханшаа хянаж чадаагүй нь үнэн. Ханшаа барихын тул гадаад нөөцөө 4 тэрбум ам.доллараар бууруулсан нь үнэн. Буруу бодлого явуулсан шүү дээ. Импортыг хэт шүтсэн.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Т.Аюурсайхан гишүүн рүү дайраад хэрэггүй. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг ОУВС-гийнхан ч хүлээн зөвшөөрч байна. Монголбанкны тухай хуулийг өөрчлөх цаг болжээ. Уг нь гурван ерөнхийлөгчтэй атлаа нэг ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь буруу гэж хэллээ.
УИХ-аас ажлын хэсэгт нийт 10 чиглэлээр шалгалт хийхийх зөвшөөрчээ. Ажлын хэсэг шалгалт хийж, гаргасан дүгнэлтээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүлэн, зөвлөмж авсан байна. Ингэхэд Эрдэнэсийн сан зэрэг төрийн нууцад хамаарах үйл ажиллагааг хаалттай хуралдах ёстой гэсэн байна.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байтал Монголбанк шатахуун импортлогч 14 компанид зах зээлийн ханшаас бага хүүтэй зээл олгосон. Мөн Н.Золжаргал зөвлөхдөө олон сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлснээр албан тушаалаа урвуулан ашигласан. Иймд тогтоолын төсөлд Н.Золжаргалын нэрийг заах нь зөв. Хэдий болтол бид дунд нь хаяж, хариуцлагаас мултлах юм бэ. Хохирол учруулсан уу гэдгийг нь тогтоочихоод байна. Үндэсний аудитын газар ч үнэ тогтворжуулах хөтөлбөр хууль зөрчин, инфляцийг хөөрөгдсөн гэж дүгнэсэн талаар Т.Аюурсайхан гишүүн тайлбарлав.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зээлийн дийлэнхийг Петровис компани авсан шүү гэж хашгирч байв. Тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж, хуралдааныг дундаас нь орхин гарлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зээл авсан компаниудын буруу биш. Өгье гэхэд авсан нь буруу юм уу. Тэд л эдийн засгийг авч явдаг учир нэрийг нь зарлахдаа болгоомжтой хандаарай. Зээл авах боломж бүгдэд нээлттэй байсан.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тус банкны алдагдал болох 3 их наяд төгрөгийг хэрхэн шийдвэрлэх саналаа УИХ-д хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Би бүх компанийг буруутгаагүй. Зээл авсан ААН-үүдээс 45 нь л зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. Иймд эдгээр компани гэрээнд заасны дагуу зээлийг тухайн үеийн арилжааны банкны хүүгээр эргүүлэн төлнө. Мөн Сангийн яамны хар жагсаалтад багтах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Худалдаа хөгжлийн банк 160 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас авсан талаар Ц.Нямдорж дарга мэдээлсэн. Гэтэл бусад компаниудын нэрийг улсын нууц гээд хааж байна. Жинхэнэ аймшиг тэнд л бий. Би дэд дарга биш учраас хэлж болохгүй байна. Хуульд нийцүүллээ гэж бүрхэг зүйл битгий үлдээ. Зээл авсан бүх компанийг ил зарла гэлээ.
Байнгын хорооноос банкууд дахь актив чанаргүйдэх эрсдэл бий гэж үзэн, зээл авсан компаниудыг нууцалж байна. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдааны шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан, тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир