Нийслэлийн Баянгол дүүргийн ахмадуудад зориулсан нөхөн сэргээх эмнэлгийн нээлт өчигдөр боллоо.
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 60 ортой, есөн давхар эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар ахмад настнуудад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна.
Ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд Дотор, Мэдрэл, Уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
Мөн энэ онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтийг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.
Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23,387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгчдийн 50-60 хувийг ахмад настан эзэлж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.