Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг “H хэсэг”-ийн хоёр дахь тоглолтоо Индонезийн багтай хийлээ.
Эхний тоглолтдоо Малайзын шигшээд 3:0-ээр хожигдсон Индонезийн баг манай эсрэг довтолгоон зонхилсон тоглолт үзүүлэв.
Тэдгээр довтолгоонуудаа ч амжилттай болгож байсны үндсэн дээр манай багийн хаалганд долоон гоол орууллаа.
Хэдий тоглолт 0:7-оор Индонезийн хожлоор өндөрлөсөн ч хэсгээс гарах багуудын нэрс маргааш тодроно.
Тайланд өнөөдөр Малайзыг 3:0-ээр хожсоноор дөрвөн оноотой болж хүснэгтийг тэргүүлж байгаа бол Малайз гурав, Индонези гурав, Монгол нэг оноотой эзэн орны араас бичигдэж байна.
Хэрэв ням гаригт Тайланд-Индонезийг, Монгол-Малайзыг хожвол хэсгээс Тайланд, Монголын шигшээ багууд шалгарах боломжтой юм. Тиймээс шигшээ багийн залуустаа сүүлийн шийдвэрлэх тоглолтод нь амжилт хүсье.