“Мах маркет” ХХК нь “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулж ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэрт олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн БНХАУ 1200 тонн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, Иран улс руу 2000 тонн, Вьетнам улс руу 200 тонн хонь ямааны махыг экспортолж эхэлсэн байна.
Мөн тус үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм.
Жилд 135600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингээсэн 1200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. Энэ оны эхний хагас жилд л гэхэд тус компани 600 тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өчигдөр “Экспортын үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр энэ үеэр “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд Мах сүүний анхдугаар аяны эхлүүлж, олон ажил хийгдэж байгаагийн нэг нь махны экспорт. Махны экспортын асуудал өмнөх жилүүдэд хүндрэлтэй байсан. Харин энэ жилээс ахиц дэвшил гарч аж ахуй нэгжүүд сайн ажиллаж Монгол малын махыг зорилтот зах зээлд гаргах ажлыг амжилттай эхлүүлж байна. Засгийн газраас монгол малын махыг бөөнд нь биш зорилтот зах зээлд өндөр үнээр гарах ёстой гэсэн бодлого баримталж байна. Энэ зорилтот зах зээлийн хүрээнд “Мах маркет” ХХК Иран улс руу 2000 тонн хонины мах экспортлох гэрээ хийж эхний 140 тонн махыг нийлүүлээд байна. Мөн Вьетнам улсад 200 тонн ямааны махыг наймдугаар сараас эхлэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар нэг аян зарлаад зогсохгүй. Үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад зах зээлтэй холбох зэрэг олон чиглэлд хамтарч ажиллана гэж үзэж байна” гэв.