2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна.
Түүнээс Сочи хотноо өчигдөр болсон Валдайн мэтгэлцээний клубийн хурлын үеэр сонгуульд өрсөлдөх эсэхийг нь хэн нэгэн асуухад улс төр судлаач Федор Лукьянов "хэрвээ Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй бол түүнийг Валдай клубийн гишүүд байтугай дэлхий нийт санах байлгүй гэв Харин хариуд нь Владимир Путин дампуурч буй олигархын тухай онигоо ярьжээ.
В.Путин:
"Би та нарт нэгэн гайхалтай түүх ярьж өгье. Дээр үеийн онигоо л доо.
Нэг олигарх дампуурч л дээ. Тэгээд эхнэртээ ярьж гэнэ:
-Бид Мерседесээ зараад Лада авахаар боллоо...
Эхнэр нь:
-За, зүгээр дээ.
Олигарх:
-Бас Рублёвка дахь /баячуудын амьдардаг газар/ хаусаа зараад Москва дахь байр руугаа нүүх болох нь гэхэд эхнэр нь:
-Зүгээр дээ, зүгээр. Тэгсэн олигарх:
-Чи намайг хайрласан хэвээр байна биз дээ?
-Би чамайгаа бүр маш ихээр хайрлах болно. Бас их л санах байх даа... гэсэн гэдэг. Тиймээс намайг тэгж их удаан санахгүй л болов уу" гэв. Танхимд байсан хүмүүс нэрхийтэл инээжээ.
Харин ВВС-гийн сурвалжлагчид түүний ярианаас Путин ямартай ч сонгуульд өрсөлдөж, барууны төрийн тэргүүдэд түүнийг "санах" боломж өгөхгүй л болов уу гэсэн дүгнэлт хийжээ.
Мөн түүнээс саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухайгаа зарласан телевизийн хөтлөгч Ксения Собчакийн талаар ямар байр суурьтай байгаа талаар асуухад, "Манайд бүх зүйл боломжтой" хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: BBC