“Хайрхан Аялагч клуб”–ээс санаачлан зохион байгуулдаг Уулын эрчимт алхалтын тэмцээн энэ бямба гарагт болно.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн Манзушир – Зайсан чиглэлд нийт 17.5 км зайд болох юм.
Тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийн төрлийг хөгжүүлэх нэг зорилгын дор клубуудын хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, сонирхлыг нь төрүүлэхэд оршино.
Тэмцээнд нийслэл хот, орон нутгийн уулын болон явган аяллын клубууд оролцож ирсэн уламжлалтай. Энэ жил тус тэмцээнд оролцохоор
- УБ хайкинг клуб,
- Хайрхан аялагч клуб,
- Хамтдаа алхъя клуб,
- Оргил өөд клуб,
- Тэнгэр уулчдын клуб,
- JCI уулчдын клуб,
- Монголын Скайраннингийн холбооны баг,
- Уулчин Монгол клуб,
- Монгол Алтай төв клуб зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явагддаг шилдэг клубүүдийн 130 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.