Дэлхийн хамгийн том цахилгаан бараа үйлдвэрлэгч Foxconn компани 60,000 гаруй ажилтнаа роботуудаар сольсон байна. Албан ёсоор Өмнөд Хятадын өглөөний сонинд “Компани роботуудын ачаар 110,000 ажилтантай байснаа 50,000 ажилтантай боллоо” гэжээ.
Гэхдээ Foxconn өмнө нь BBC агентлагт үйлдвэрлэлийн ажлыг автоматжуулж байгаа хэдий ч роботууд нэмэгдэхийн хэрээр ажилчдын тоо буурна гэсэн үг биш гэж мэдэгдэж байв.
Учир нь компани өмнө нь энгийн ажилчдын гүйцэтгэдэг байсан дамжлага ажлыг роботуудаар орлуулна гэжээ. Ингэснээр ажилчид судалгаа, хөгжүүлэлтийн ажилд оролцох нөхцөл бүрдэх аж.
Өмнөд Хятадын өглөөний сонинд бичсэнээр өнгөрсөн жил Foxconn болон Тайванийн 35 компани хиймэл оюун ухааныг хөгжүүлэх ажилд зориулан 4 тэрбум юань буюу ойролцоогоор 609 сая ам. доллар зарцуулжээ.
Куншань хотод үйл ажиллагаа явуулдаг компаниудын дийлэнх нь хэдэн арван мянган ажилтантай бөгөөд энэ хотод байгаа 2,5 сая гаруй хүн амын гуравны хоёр нь хараар ажиллахаар ирсэн хүмүүс байдаг аж.
Эх сурвалж: Engadget