Долоо хоногийн эхний өдөр үйл явдал арвин байлаа. Учир нь өнөөдөр нам эвслүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлэх сүүлчийн хугацаа бол бие даагчдын бүртгэл өнөөдөр эхэллээ.
СОНГУУЛЬ 2016
- МАХН-ын дарга Н.ЭНхбаяр тэргүүтэй 14 хүн Тусгаар тогтнолын талбайд нойтон өлсгөлөн үргэлжлүүлэн зарлалаа.
- Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгажээ.
- СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Бичиг баримтаа ирүүлээгүй байхад Н.Энхбаярыг ялтай, эсэхийг тогтоож болохгүй” гэв.
- МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Манай нэр дэвшигчдийн тал хувь нь 45-аас доош насныхан. Анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа хүн бараг тал хувийг эзэлж байгаа. МАН шинэ, залуу үедээ боломж олгох бодлого баримталсан” гэв.
- Сонгууль болоход 30 хоног үлдсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн УИХ-д бие даан нэр дэвших горилогчид СЕХ-нд бүртгүүлж эхэллээ.
- МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Бид ямар ч байсан баримт бичгээ бүрдүүлж өгнө. Олон улсын байгууллага, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох бүх улс орнуудад уг асуудлаар хандана” гэж байр сууриа илэрхийлэв.
- “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” нам нэр дэвшигчдээ зарлахаас татгалзлаа.
- Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд 9 хүн нэр дэвшүүлж буй аж.
- 2016 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших 66 хүнээ танилцууллаа.
- Энэ сарын 27-ны шөнө Архангай аймагт бие даан нэр дэвшигч Б.Мэндсайханы машинаас 400 хүний гарын үсэг бүхий маягтууд, иргэний үнэмлэх, банкны картууд мөн Аудитын газрын мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлт, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болоод Татварын газрын тодорхойлолт, бусад бичиг баримтыг хулгайлжээ.
- 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хороон дээр ажиллажээ.
- "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн бөгөөд Ш.Сайхансамбуу, Н.Дашзэвэг, Г.Уянга нарын 46 хүн ТТЭН эвслээс нэр дэвших аж.
- Сонгууль 2016-тай холбоотой бусад мэдээллийг эндээс аваарай.
- “Хурц өнцөг” ярилцлагын булангийн дараагийн зочин УИХ-ын гишүүн Н.Энхболд. Түүний парламентын гишүүний ёс зүйн талаарх ярилцлагыг уншиж, үзэж бас сонсож болно.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
- Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машиныг худалдан авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
- Шинээр байгуулах шүүхийн орон тоог шийдвэрлэхдээ шүүгчийн тоог нэмэхгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээллээ.
- ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, салбарын бага чууулганаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын тусгай цогцолборт 14 төрлийн 200 ном, сэтгүүлийг тус цогцолборын номын санд хандивлав.
- Монголын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь 5 дугаар сарын 18-наас 23-ны хооронд зохион байгуулагдсан “ICT EXPO 2016” үзэсгэлэнгийн тэргүүн шагнал болох “Шилдгийн шилдэг оролцогч”-оор тодорлоо.
- Анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний 81,17 хувийн саналаар Хууль зүйн шинэжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар улиран сонгогджээ.
- Хэрвээ та Mobicom, Unitel, G-Mobile-ийн хэрэглэгч бол хорвоод тээж төрүүлсэн хамгийн чухал эмэгтэйдээ тун хялбар энгийн аргаар талархлаа илэрхийлэх боломж бий.Хаан банкнаас мэдэгдэл гарган, картын системд доголдол гарч, эрхэм харилцагч танд чирэгдэл учруулсанд хүлцэл өчье гэв.
- Зургадугаар сарын 4-нд “Автомашингүй өдөр” тохиохтой холбоотой захууд амарна гэж мэдээлэв.
- Энэ сарын 29-ны өдөр амтат шарсан тахиатай KFC брэнд, Улаанбаатар Ротаракт клуб хамтран “Асралт төв”-ийн 7-13 насны 40 хүүхдийг KFC Бизнес Плаза салбарт хүлээн авч, халуун дулаанаар “тэвэрлээ”.
- Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнгөрсөн долоо хоногт “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ гар, хөл, амны өвчин их байгаа талаар мэдээлсэн тул энэ халдварт өвснөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
- Худалдаа, хөгжлийн банкнаас “Junior Customers” буюу 18 настай хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг бий болгоод дөрөв дэх жилтэйгээ золгожээ.
- “АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна.
ДЭЛХИЙД
- Өнөөдөр шөнө Ангараг гариг дэлхийд сүүлийн 11 жилд ойртоогүй зайд ойртон ирж, энгийн нүдэнд харагддаг болох гэж байна.
- ОХУ-ын төр, цэргийн албан хаагчид ажил хэргийн шугамаар баримт бичиг солилцох, холбоо тогтоохдоо гадаадын программуудыг ашиглах түүн дотор ухаалаг гар утсандаа Gmail, WhatsApp, Viber, Skype, Telegram суулгахыг хориглож магадгүй байна.
- Дэлхийн хамгийн том цахилгаан бараа үйлдвэрлэгч Foxconn компани 60,000 гаруй ажилтнаа роботуудаар сольсон байна.
СПОРТ
- 2016 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дэх удаагийн тэмцээн зургадугаар сарын 1-5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 24 орны 250 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
- Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" энэ сарын 27-29-нд Мексик улсын Гуадалахара хотод болж, энэ тэмцээнээс цор ганц алтан медалийг гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эх орондоо авчирлаа.
- Дөрөв дэх долоо хоногийн хөшгийг нээж "Баянгол", "Сэлэнгэ Пресс" клүбүүд тоглолоо.
- "Хоромхон" хожигдолгүй байсан "Эрчим"-ийг буулгаж авлаа.