2016 оны 7 дугаар сарын 30, Улаанбаатар хот – Мобиком Корпорацийн зарим хэрэглэгчдийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг олон нийтэд задруулна гэсэн утгатай имэйлийг бид хүлээж авсан болно. Уг имэйлээс харахад энэхүү мэдээлэл нь 5 жилийн өмнөх урьдчилсан төлбөрт хэрэглэгчидтэй холбоотой байна.
Хувь хүний нэр болон оршин суух хаягийн мэдээллийг маш олон төрлийн эх үүсвэрээс олж авах боломжтой юм. Мобиком Корпорацийн хэрэглэгчдийн яриа, мессэж, дата хэрэглээний түүх болон бусад хувийн нууцлал бүхий мэдээллийн хадгалалт аюулгүй байдлын өндөр түвшинд чанд хамгаалагдаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мобиком Корпораци нь энэхүү эрүүгийн шинжтэй асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд буруутай этгээдийг илрүүлнэ гэдэг итгэлтэй байна.
Мобиком Корпораци ХХК