МАН, Монголын консерватит нам, Бүгд найрамдах нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН, Монголын социал демократ нам, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл гэсэн есөн нам эсвэл нийлж өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ.
Шаардлагад дурдсанаар техникийн тооллого буюу гараар тоолох ажиллагааны хувь хангалтгүй байна гэжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар 50 хүртэлх хувийн саналын хуудсыг техникийн тооллого хийнэ гэж заасан бөгөөд сонгуулийн хороодод энэ удаагийн техникийн тооллогыг 10-20 хувь байна гэх яриа гарсан гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэлсэн юм.
ШААРДЛАГАД:
Мөн Танай 2016 оны зургадугаар сарын 21-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Техникийн тооллого хийх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийх” тухай нэн ойлгомжтой тусгасан байна.
Дээрх хууль журмын зохицуулалт нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам эвсэл нэр дэвшигчид, сонгогчдын зүгээс санал тоолох төхөөрөмжид үл итгэх эргэлзээг арилгах, сонгогчдын өгсөн санал үнэн зөв тоологдох нөхцөлийг хангуулах зорилгыг агуулсан гэж бид талархан хүлээн авсан.
Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хоорондын дарга нарт техникийн тооллогын санал авах байруудын 10-20 хувьд нь хий гэх үүрэг чиглэлийг өгсөн мэдээлэл бидэнд ирлээ.
Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл бид дээрх үүрэг чиглэлийг сонгуулийн дүнг будлиантуулах, үнэнээс зугтах оролдлого гэж үзэж байгаагаас гадна Ардчилсан намын зүгээс санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг урьдчилан өөрт ашигтайгаар тохируулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн үйлдэл гэж хардаж байна.
Иймд улс төрийн нам, эвслийн төлөөлөл бид төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авах Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын журамд зааснаар хэсгүүдийн санал авах байруудаас санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийх боломжийг хангуулах талаар сонгуулийн шат, шатны байгууллагад үүрэг чиглэл өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байна.
Энэхүү шаардлагыг хүргүүлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:
Сонгуулийн Ерөнхий хорооноос 100 хувь тоолъё гэсэн саналыг УИХ-д оруулж байсан. Яагаад гэхээр үнэн худал нь мэдэгдэхгүй, санал тоолох төхөөрөмжийг хар цагаанаар нь нэрлэж, буруу зөв гэж ярьж байсан болохоор тэр юм.
Хууль батлагдах үед 100 хувь биш, 50 хувь ч биш, 50 хүртэлх хувийн тооллого хийнэ гэж заасан. СЕХ бол хууль хэрэгжүүлэгч байгууллага. Тиймээс хуулийн дагуу ажиллана. Түүнчлэн хуульд зааснаар техникийн тооллогын хувийг хэд байхыг сум дүүргийн сонгуулийн хороо өөрөө шийднэ” гэв.
Өнөөдөр 18:00 цагаас СЕХ ирцийн мэдээллийг дахин хүргэх бөгөөд GoGo мэдээний агентлаг өөрийн сайт болон Facebook хуудсаар шууд дамжуулан хүргэх болно.