Тайландын өмнөд хэсэгт байрлах Паттани хотын амралтын газрын буудлын ойролцоо хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, 30 хүн шархадсан байна.
Эхний дэлбэрэлтээр буудлын ойролцоо машины зогсоолд байсан тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэрсэн. Тус дэлбэрэлтэд хүн өртөөгүй хэмээн Daily Mirror дамжууллаа.
Харин хоёр дахь дэлбэрэлтээр караоке, алжаал тайлах төвийн эсрэг байрлаж байсан ачааны машин дэлбэрсэн бөгөөд үүний улмаас нэг хүн амиа алдаж, 30 хүн шархаджээ.
Сануулахад өнгөрсөн долоо хоногт Тайландын таван мужид дараалсан 11 дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алдсан.
Тайландын цагдаагийн байгууллага энэхүү халдлагууд нь олон улсын терроризмтой холбоогүй гэж таамаглаж байгаа аж. Өнгөрсөн жил Эраван бунханд болсон дэлбэрэлт, таван өдрийн санал асуулга явуулсан үндсэн хууль зэргээс болж энэхүү халдлагуудыг үйлдэж байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Daily Mirror