Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантритай ярилцлаа.
-Австрали улсыг зорих монголчуудын тоо олширсонтой холбоотойгоор болов уу, 2014 онд визний санхүүгийн баталгааны нөхцөлөө өөрчилсөн. ЭСЯ нь манай улсад нээгдсэн болохоор одоо энэ нөхцөл бага зэрэг зөөлрөх болов уу?
-Монголчууд улам олноор Австрали орныг зорих болсонд бид баяртай байна. Элчин сайдын яамаа (ЭСЯ) нээнэ гэдэг нь иргэд хоорондын харилцааг дэмжих зорилготой. ЭСЯ нээгдсэний дараа хүмүүс “эндээс виз авч болох уу” гэж их асуусан. ЭСЯ бол виз олгодог газар биш. Тиймээс Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээснээр манай визийн нөхцөл өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, ЭСЯ Бээжинд эсвэл Улаанбаатарт байхаас хамаарахгүйгээр визэнд тавигдах шаардлага хаана ч яг ижил байна.
Виз хүсэх, авах үйл явцыг Монголчуудад аль болох хялбар байлгахыг зорьж ажилладаг.
Австралийн Засгийн газраас Австралийн визийн өргөдөл хүлээн авах мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж ажилладаг. Энэ нь зөвхөн Монголд бус дэлхийн бусад оронд ч байдаг төв юм.
Австралийн Цагаачлал, хил хамгааллын яамны гэрээлэн ажиллуулдаг Улаанбаатар дахь “Австралийн визийн өргөдөл авах төв”-өөс визтэй холбоотой бүх асуултдаа хариулт авч болно. Виз хүсэх, авах үйл явцыг Монголчуудад аль болох хялбар байлгахыг зорьж ажилладаг.
Австралийн визийг онлайнаар мэдүүлдэг. /ЭНД ДАРЖ http://www.border.gov.au/Trav/Visa/Immi цахим хаягт хандана уу/. Цахим хуудас ажиллуулж байгаа төв нь Австралид байрладаг учир Австралийн визийн өргөдөл авах төвөөр дамжихгүй. Монголчуудын хувьд цахим орчинд сайн ажилладаг учир онлайнаар виз мэдүүлэх нь амар хялбар байна байх.
-Жилд хэчнээн монгол хүн танай улсаас виз хүсдэг вэ?
-УБ дахь Австралийн ЭСЯ визний асуудал хариуцдаггүй. Гэхдээ би танд энэ талаарх статистик тоо хэлж болно. 2015-2016 онд Монголчуудаас илгээсэн 3500 визийн өргөдлийн 1800 нь аялал жуулчлалын, 1600 гаруй нь оюутны виз хүссэн өргөдөл байсан. Монголчууд Австрали улсад аялах, сурах дуртай нь манай хоёр орны харилцаа ойр байгааг харуулж байна. Манай хоёр улс газарзүйн хувьд төстэй, соёлын хувьд ижил, мөн хүн зон нь найрсаг элгэмсүү. Өнгөрөгч бямба гарагт /сурв: есдүгээр сарын 17-ны бямба гараг/ бид Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнд Австралийн 27 их дээд сургууль оролцож, монголын 2200 оюутан залуус ирж, мэдээлэл авлаа. Англи хэл дээр, өндөр чанартай, дээд боловсрол эзэмших хүсэлтэй Монгол залуусын хувьд манай улс АНУ-ын дараа орж байна.
Англи хэл дээр, өндөр чанартай, дээд боловсрол эзэмших хүсэлтэй Монгол залуусын хувьд манай улс АНУ-ын дараа орж байна.
-Монгол Улс 1972 онд Австралитай дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцааны өнөөгийн байдалд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Өнгөрсөн 44 жилийн хугацаанд Монгол Австраличууд ойртон дотноссонд би баяртай байдаг. Монгол орныг манай улс стратеги, эдийн засаг, нийгмийн түнш гэж үздэг.
Стратегийн хувьд Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн замаар замнах болсныг зоригтой сонголт гэж хардаг. Австрали улс Монгол улсын гуравдагч, сайн хөрш байх хүсэлтэй.
Эдийн засгийн хувьд ч манай хоёр оронд төстэй зүйл олон бий. Бид адилхан өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татах чиглэлээр ажилладаг. Австралийн маш олон компани эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр өөрсдийн технологи, туршлага, чин эрмэлзлэлээ тээж ирэн ажиллаж байна. Уул уурхайн чиглэлээрх томоохон төсөл гэвэл “Оюутолгой” төслийг нэрлэж болно.
Би яагаад нийгмийн түнш гэж хэлсэн гэхээр хоёр орны ард иргэд гэр бүл, боловсролыг өндрөөр үнэлдэг. Гадаадын аливаа соёл, ялгаатай зүйлд нээлттэй ханддаг, мөн байгаль орчноо дээдлэн хайрладаг. Энэ нь хүн төрөлхтний үүслээс эхлээд байгаль дэлхийтэйгээ ойр байж, нүүдэллэн амьдарч ирсний улбаа юм болов уу. Бидэнд мөн гүн хөх тэнгэр, цэлгэр уудам тал их сайхан санагддаг. Заримдаа Австралийн зургийг үзүүлэхээр энэ Монголын байгаль байна гэж хардаг. Австраличууд Монголд ирээд гэр шиг минь санагдаж байна гэдэг. Хамт ажиллаж байхад ижил төстэй зүйл дээр инээдэг. Тэгэхээр бидний хошин шогийн мэдрэмж хүртэл төстэй юм болов уу. Австрали, Монголчууд амжилт гаргахын төлөө тэмүүлдгээрээ ч ижил.
-Австрали улсын 60 орчим компани Монголд үйл ажиллагаа явуулдаг гэж уншсан. Та энд ажиллахаар ирснийхээ дараа тэдгээр компанийн төлөөлөлтэй уулзсан болов уу. Тэдэнд ямар бэрхшээл тулгардаг бол?
-Бизнесийн орчин сүүлийн жилүүдэд тааруу байгаа учир компаниудын тоо буурсан гэж бодож байна. Монгол Ардын Нам гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр зоримог амлалтууд өгч, алхмууд хийж байгаад бид баяртай байна. Нэгэнтээ амласан амлалтууд нь ажил хэрэг болоод ирэхээр явсан компаниуд буцаад ирэх байх.
МАН-ын амласан амлалтууд нь ажил хэрэг болоод ирэхээр явсан компаниуд буцаад ирэх байх.
Австралийн компаниудын хувьд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний чиглэлээр Монголын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Нөгөө талаас Австралийн хувьд боловсролын салбарт давуу талтай. Экспортын тэргүүлэх чиглэлүүдийн гуравдугаарт боловсролын салбар жагсдаг. Уул уурхайн салбараас боловсролын салбар давсан үзүүлэлттэй. Монголоос олон оюутан тэнд суралцаж байгаа нь ч үүний баталгаа.
-Манай улсад, уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагууд, иргэдтэй зөрчилд орох нь элбэг. Танай улс адилхан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагийн хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт нь үндэсний хэмжээнд татварын орлого нэмэгдүүлэхээс гадна, орон нутгийн тогтвортой хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахгүй бол иргэд сөрөг хандлагатай болдог. Тийм учир Австралийн ЭСЯ-ны зүгээс уул уурхайн болон бусад чиглэлээр ажиллаж байгаа түнш байгууллагуудтай уулзаж, үндэсний хэмжээнээс гадна орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ёстой гэдгийг сануулж байгаа.
орон нутгийн тогтвортой хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахгүй бол иргэд сөрөг хандлагатай болдог.
Гадаадын өндөр чанартай хөрөнгө оруулалтыг таних, хүлээн зөвшөөрөх чадавхийг хөгжүүлэхийн тулд засаглалыг сайжруулах, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг буцалтгүй тусламжийн хүрээнд зохион байгуулж байна. Жишээ нь, “Австрали-Монголын Олборлох салбарын хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөговийн хэд хэдэн төсөлд санхүүжилт өгч байна. Би дараагийн долоо хоногт /энэ долоо хоногт/ Өмнөговь явах гэж байна. Газар дээр нь төслийн үйл ажиллагаатай танилцах зуураа орон нутгийн иргэдийн оролцоо хэр байна, бидний зүгээс ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байна гэдгийг судалж үзэхээр төлөвлөсөн. Хөдөө аж ахуй дээр суурилсан, уул уурхайг дагасан бизнесийг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг судалж үзье гэж бодож байна.
-“Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд ямар байр суурьтай байдаг бол. Манай улсад бол эерэг, сөрөг янз бүрийн л байдлаар хандаж байна. Энэ компанийн үйл ажиллагааны талаар таны бодол?
-Энэ асуудалд үнэлгээг хамгийн сайн өгч чадах хүмүүс нь монголчууд өөрсдөө юм. Танайх ардчилсан орон учир мэдээлэл нээлттэй. Тиймээс хүн бүхэн тэр мэдээллийг аваад өөрийн гэсэн дүгнэлт гаргаад, үзэл бодол нь төлөвших боломжтой. Өөрсдийн туршлагаас хуваалцахад, Оюутолгойн хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол аливаа асуудал нь маш тодорхой байх, үйл ажиллагаа нь тууштай явагдах, бодлого хууль тогтооомж нь уялдаатай байвал амжилтад хүрч чаддаг.
Рио Тинто компанийн явуулж байгаа менежмент бол яг л Австралид уул уурхайн салбарт амжилттай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай төстэй харагддаг.
Оюутолгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг улс төрийн аль аль хүчин дэмжиж байгаад баяртай байна. Оюутолгой гадаадын өндөр чанартай хөрөнгө оруулалтыг татаж, үндэсний болон орон нутгийн хэмжээнд дорвитой хувь нэмэр оруулах боломжтой төсөл. Бидний хувьд Рио Тинто компанийн явуулж байгаа менежмент бол яг л Австралид уул уурхайн салбарт амжилттай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай төстэй харагддаг. Элчин сайдын хувьд Оюутолгой төслийн үйл ажиллагааг ажиглаж байхад орон нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, худалдан авалтын үйл ажиллагаанд орон нутгийн талыг татан оруулах, боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь, дэлхийн стандартын хэмжээнд аюулгүй байдлыг хангаж, ус ашиглалтын хувьд мөн дэлхийд тэргүүлэх түвшний стандартыг хэрэглэж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгааг нь харахад таатай байдаг. Рио Тинто Австралид яаж ажилладаг яг л түүн шигээ Монголд ажиллаж байгаа нь харагддаг. Надад хоёр зүйл онцгой нүдэнд тусч байна. Нэгдүгээрт, компанийн нийт ажилчдын 93 хувь нь монголчууд өөрсдөө. Рио Тинтогийн хувьд монгол ажилчдынхаа чанарыг дэлхийн хэмжээнд өндөрт хүрч байна гэж хэлсэн. Түүнчлэн Рио Тинтогийн надад хэлсэн өөр нэг зүйл нь усны дахин ашиглалт. Үүнд дэлхийн шилдэг туршлагыг хэрэгжүүлж байгаад их таатай байна.
-Манай оронд Ашигт малтмал ашигласны төлбөр (АМНАТ) 2.5 хувь байна. Үүнийг 5 хувь болгох саналыг Засгийн газар дэвшүүлсэн ч эргүүлэн татлаа. Танай улсад энэ төлбөрийг хэрхэн тогтоодог вэ?
-Австралийн засаг захиргааны зохион байгуулалт нь Монголоос арай өөр. Бид холбооны засгийн газрын бүтэцтэй. Үндэсний Засгийн Газраас гадна муж бүр тусдаа засаг захиргаатай. Ашигт малтмалын нөөц ашигласны хураамж муж бүрт өөр байдаг. Жишээ нь, Баруун Австрали мужийн нутагт алт олборлож байгаа компани эхний 2500 тонн алтанд ямар нэгэн хураамж төлөхгүй. Түүнээс хойш 2,5 хувийн рояалти төлнө.
Баруун Австрали мужийн нутагт алт олборлож байгаа компани эхний 2500 тонн алтанд ямар нэгэн хураамж төлөхгүй.
Улс орон бүр өөр өөрийн системтэй учир шууд харьцуулахад төвөгтэй. Ер нь бол хайгуулын үйл ажиллагааг дэмжих зорилгоор роялтигийн хэмжээгээ бага байлгах өрсөлдөөн улс орнуудад байдаг.
-Байгалийн баялгийн ашиглах тал дээр та хувийн бодлоо хэлэхгүй юу. Манай улсад хүмүүс байгалийн баялгийг ашиглах ёсгүй, ёстой гэж хуваагдаад байна. Настангууд жишээ нь алтыг газрын гагнаас учир байгаль дэлхийн бүхий л тэнцвэрийг хадгалдаг гэж үздэг. Харин залуус бол байгалийн баялгийг ашиглаж, эдийн засгийн эргэлтийг сайжруулах ёстой гэж үздэг. Үүн дээр таны хувийн бодлыг сонирхвол?
-Засгийн газрын хувьд томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол үндэсний болоод орон нутгийн хэмжээнд ямар үр ашигтай байх вэ гэдгийг сайтар тайлбарлаж, мэдээллийг нээлттэй өгөх ёстой. Дээр хэлсэнчлэн асуудал нь тодорхой, бодлого нь тууштай хэрэгждэг, уялдаатай байх ёстой. Үүн дээр нэмээд зөвлөлдөх үйл явц маш чухал. Австралид ч гэсэн томоохон уул уурхайн төсөл явуулах гэж байгаа газрууд уламжлалт нүүдлийн аж ахуй эрхэлдэг иргэдийн газартай давхцаж байсан. Иргэдийн хувьд амьдарч байгаа нутаг усаа зүрхэндээ нандигнадаг. Энэ нь таны хэлсэн алтыг газар дэлхийн гагнаас гэж үздэг гэдэгтэй төстэй. Нүүдэлчдийн хувьд газар дэлхийгээ өөрсдийн гэр орон гэж үздэг. Тийм учир газар шороогоо эзэн хүн шиг хамгаалах ёстой гэсэн үзэлтэй.
Австралийн хувьд “Уугуул иргэдийн эрх” нэртэй хууль бий.
Гэвч нөгөө талаасаа хүүхдүүдийнхээ төлөө нийгэм эдийн засгийн хөгжлийг зөвшөөрөх ёстой. Тийм болохоор аливаа том уул уурхайн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол хоёр тал зайлшгүй зөвлөлдөх ёстой болдог.
Австралийн хувьд “Уугуул иргэдийн эрх” нэртэй хууль бий. Энэ хуулиар дамжуулаад уламжлалт нүүдлийн аж ахуй эрхлэн амьдардаг иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хуулиар иргэд газраа өмчлөх эрхтэй бөгөөд түүн дээр ямар нэгэн хөгжлийн үйл ажиллагаа явуулахад иргэд нь зөвшөөрөл өгөх ёстойг заачихсан.
Өндөр чанартай хөрөнгө оруулалтыг татахын тулд бодлого, эрхзүйн орчин байх ёстой. Нөгөө талаасаа уламжлалт итгэл үнэмшил, үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Уул уурхайн төслийн үйл ажиллагаатай зэрэгцээд байгаль орчны чиглэлээр зөвшөөрөл авах шаардлагууд тавигддаг. Энэ нь танай урт нэртэй хуультай төстэй. Манай улсад компаниуд байгаль орчны үнэлгээг зайлшгүй хийлгэж байж зөвшөөрөл авна. Энэ нь иргэдтэй зөвлөлдөх үйл явцыг дахин хөндөх нэг сэдэв болдог. Манай улсын хувьд бүх зүйлийг төгс хийчихсэн, амжилттай орон гэж хэлэхгүй. Ялангуяа холбооны улс буюу орон нутаг мужийн засаг захиргаадын өөрийгөө удирдах ёс нь өндөр хэмжээнд хүрчихсэн улсын хувьд үндэсний хэмжээний засгийн газар орон нутгийн засаг захиргаатай үйл ажиллагаагаа их сайн уялдуулах шаардлага тулгардаг. Гэсэн хэдий ч манай улс экспортод суурилсан уул уурхайгаа маш амжилттай хөгжүүлж чадсан. Манай улсын уул уурхайн чиглэлээр явж ирсэн түүхэн туршлагаас монголчууд сайн, муу, алдаа ололтоос нь хараад дүгнэн суралцах боломжтой.
-Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Хэрвээ манай Засгийн газар танай улсаас зээл хүсвэл ямар хариу өгөх бол?
Манай засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөөр хичээж байгаа.
-Яг одоогийн байдлаар Австрали ч Монголтой их төстэй нөхцөл байдалд орчихоод байна. Манай засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөөр хичээж байгаа. Бид ч бас их хэмжээний импортоор зах зээлээ хангадаг. Манай аж үйлдвэрийн салбар тэр аяараа л гадаадын хөрөнгө оруулалтаас хамаатай. Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулдаг. Тэгэхээр МУ-ад бид энэ олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан шууд бус замаар санхүүжилт олгосоор байгаа. Харин шууд зээл олгодоггүй. Зээл олгох нь хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэлд ч ордоггүй. Гэхдээ Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатанд Экспортын санхүүжилтийн даатгалын корпорациар дамжуулаад хөрөнгийн санхүүжилт хийсэн гэж ойлгож байгаа. 8-9 сая австрали долларын буцалтгүй тусламж үзүүлж байна. Үүний нэг хэсэг нь Австрали, Монголын Олборлох салбарын хөтөлбөр буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран хэрэгжүүлдэг засаглал сайжруулах, чадавхи бэхжүүлэх төсөл. Мөн Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр бий. Төсвийн хүндрэлээс болоод 2016 онд энэ тэтгэлгийг шинээр зарлаагүй. Удахгүй сэргэнэ гэж найдаж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.