Монголын Эдийн чуулганы хоёр өдрийн хурлын хүндэт зочноор "Байгалийн баялгийн засаглалын институц"-ийн ерөнхийлөгч Даниел Кауфман дөнгөж сая үг хэллээ.
Засаглал, авлигын хэрэг, олон улсын засаглалын индексийн талаар томоохон судалгааны бүтээл гаргаж байсан дэлхийн нэр хүндтэй судалгааны олон байгууллагын зөвлөхөөр ажилладаг. Дэлхийн эдийн засгийн форумын зөвлөлийн гишүүн юм.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн дараа үг хэлж байгаадаа баяртай байна. Би Монголд ирээд удаагүй байгаа чхэдий танай эх оронд дуртай болоод байгаа. Монгол орны талаар илүү сайн мэдэхийн тулд олон хүнтэй уулзаж ярилцаж мэдээлэл авч байгаа. Хөдөө орон нутгаар явж уул уурхайгаар компанийн үйл ажиллагаатай танилцаж, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзлаа" гэдгийг илтгэлийн эхэнд хэллээ.
"Засаглалыг хэтэрхий хялбаршуулж ойлговол эрсдэл гаргадаг. Шийдвэр гаргах эрх мэдлийг засаглал гэж ерөнхийдөө хүмүүс ойлгодог.
Засаглалын тулгуур нь улс төр, эдийн засаг, институцын хэмжээс байдаг. Институцийн хэмжээийн хамгийн гол шалгуур авлигыг хэр хяналтандаа байлгаж байна вэ гэдэг чухал. Засаглал бол хийсвэр зүйл биш бодит амьдрал дээр байдаг учраас хаана юу болохгүй байгаа, хэрхэн өөрчилж болохыг хянах, мэдэх боломжтой.
Монгол Улсын хувьд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд манлайллын үр дүнд ахиц гарсан нь харагдаж байна. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хангахын төлөө дорвитой ажил хийж байгаа. Монгол Улсад хүчирхийлэл, терроризм байхгүй учраас сайн зүйл. Авлигын хяналтад ахицтай зүйл байна. Энэ үзүүлэлтээр ОХУ, Украйнаас хамаагүй дээр ч дахиад авлигын эсрэг дахиад илүү их ажиллах шаардлагатай.
Монгол Улс цаашид засаглалыг улам сайжруулбал уул уурхайн салбар, байгалийн баялагаасаа илүү их ашиг хүртэх боломжтой. Хэрвээ засаглалаа сайжруулж чадахгүй бол баялагийн хараал хүртэх гашуун туршлага, сургамж дэлхийд байна.
Уул уурхайн баялаг ихтэй орнуудын зовлон мөнгөтэй үедээ их зарцуулдаг, мөнгөгүй болохоор байдал хүндэрдэг тал бий. "Хөгжлийн банк"-наас гаргасан мэдээллээр Монгол Улс их хэмжээний зардал гаргаснаас макро эдийн засгийн хүндрэл учирсан байна. Орлогогүй үед зардал өндөр байгаа учраас өр тавихаас өөр аргагүй.
Монгол Улс ил тод тунгалаг байдлыг төлөө их зүйл хийсэн нь мэдрэгдэж байна. Ерөнхийлөгч шилэн дансны тухай ярьсан нь үүнийг батлах байх. Монголд маш их боломж байна. Одоо явагдаж байгаа ахиц дэвшил, хийгдэж байгаа ажил улам их сайжрах байх. Авлигатай тэмцэх хөтөлбөр, ил тод тунгалаг байдлын санаачлага, орон нутаг, үндэсний хэмжээнд төрийн мэдээллийг ил тод байлгах, уул уурхайн салбарт дахь засаглалын шинэтгэл гээд олон сайн ажлын талаар хүмүүстэй уулзахдаа мэдлээ.
Эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй зүйл байна. Хэтэрхий их өөдрөг үзэлтэй байснаас болж асуудал үүсдэг. Уул уурхайн салбарын үнийн хэтийн төлөвийг сайн хянаж байхгүй бол дэлхийн даяар үүнээс болж алдаа том сургамж авсаар байна. Ирээдүйд эдийн засгийг солонгоруулж, олон тулгуурт болговол Монгол Улсад маш их ирээдүй бий" гэдгийг илтгэлдээ дурдлаа.