АСЕМ-ын уулзалтын хамгийн эхний хурал Ази-Европын парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21-22-нд болно.
Тус хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан нар мэдээлэл өглөө.
Ирэх сард болох эхний хуралдаанд 51 орны 250 гаруй төлөөлөгч ирнэ. Урьдчилсан байдлаар гурван улсын парламентийн дарга, зургаан орны орлогч дарга ирнэ гэдгээ мэдэгдсэн.
Улс төр-эдийн засаг, нийгэм соёл урлагийн чиглэлээр салбар хоёр хуралдаан явагдана.
Төрийн ордны их танхим болон салбар хуралдаанд явагдах хурлын өрөөнүүдэд засвар хийж орчин үеийн орчуулгын дуу төхөөрөмжөөр суурилуулж байгаа гэсэн мэдээллийг өглөө.